СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 701007

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

          zeitgeist moving forward poster

 

            Нэр: Эрин цагийн дуудлага: Дараачийн алхам  

            Оригинал нэр: Zeitgeist 3: Moving Forward /Цайтгэйст/ 

            Гарсан он:  2011 . 01 . 15 

            Жанр: Баримтат кино

            Найруулагч: Питер Джозеф Мерола 

            Хэл: Англи (монгол хэл дээр субтитртэй)

             

          ЭНЭ 3 АНГИТ АЛДАРТ БАРИМТАТ КИНОГ МОНГОЛ ХЭЛЭЭР БҮРЭН ОРЧУУЛЖ НОМ БОЛГОН ГАРГАСАН БОЛНО.  энд дарна уу !!!

 
Алдарт Zeitgeist цуврал баримтат киноны 3-р анги Zeitgeist: Moving Forward дэлхийн кинотеатруудын дэлгэц, интернетээр цацагдлаа. АНУ-ын иргэн, найруулагч, продюсер, судлаач, нийгмийн зүтгэлтэн, баримтат кино бүтээгч, хөгжмийн зохиолч Питер Джозеф 2007 онд Zeitgeist: The Movie/ баримтат киногоо бүтээсэн билээ. Үүнээс хойш энэ киноны эхний хоёр ангийг дэлхийн олон оронд олон мянган хүмүүс DVD-р худалдан авч үзснээс гадна зөвхөн интернетийн онлайн сүлжээгээр гэхэд л 100 000 000 гаруй удаа үзсэн жинхэнэ алдарт кино бүтээл болсон юм. 


дэлгэрэнгүй...
 

 

         

 

      Твиттер гэж юу вэ, яаж түүнийг хэрэглэх вэ?

 

        Твиттер гэдэг бол маш олон хэрэглэгчдийн бичил блогуудыг нэгтгэсэн интернетийн нэг үнэгүй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүх твиттерчүүд дундаа бичил блогуудын нэг сүлжээтэй болж хүн бүр өөрийн шинэ мэдээллүүдийг бичин твиттерт илгээж бусад нь мэдээллийн туузаараа тэдгээр мэдээллүүдийг нь хүлээн авч унших ба сонирхсон хүнийхээ бичил блогийг байнга дагаж уншиж ажиглаж байх боломжтой болсон гэсэн үг юм. Ер нь твиттерыг ердийн блог ба интернет чат – ICQ хоёрын нэг тийм холимог ч гэж ойлгож болно.


( 9 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Твиттер гэж юу вэ, яаж хэрэглэх вэ ? - 4.0 out of 5, based on 9 votes
И-мэйл

            Хүн сүргийн үйлдвэрлэл

 

       Автор: Джон Тейлор Гатто /АНУ/

       Оригинал нэр: Dumbing Us Down

       Нэр: Хүн сүргийн үйлдвэрлэл

       Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК

       ISBN: 978-99929-4-660-1(мон.)

       Хэвлэгдсэн он: 2011

       Хуудасны тоо: 130

       

           

 

 

 

             ДЖОН ГАТТО,    ХҮН СҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

 
 

             Монгол хэл дээрхи хэвлэлийн өмнөх үг

 

Нилээд хэдэн жилийн өмнөөс миний танил ажил олгогч хүмүүс нэг зүйлд гайхаж харамсан шогширцгоох болсон юм. Тэдэн дээр ажилд орохоор ирж байгаа манай сүүлийн үеийн ихэнхи залуучуудын хувьд бүрэн дунд сургууль, эсвэл дараа нь аль нэг дээд сургууль төгсөж олж авсан боловсрол, мэдлэгүүд нь урьд өмнө үеийнхээс ч илүү өнгөц, хийсвэр болж, системтэй гүнзгий мэдлэгийн тал дээр бүр илт доошилсон байсан юм. Залуусын мааань ихэнхи ажил, амьдралд тогтвортой суралцан хувь хүнийхээ хувьд амьдралын илүү шинэ шатанд гарахыг эрмэлзэхийн оронд хялбархан бага хөдөлмөрлөж хурдхан бас тэгээд ахиухан мөнгө  олох гэсэн үзэл, ажил амьдралдаа хандаж байгаа түр зуурын  хандлага нь манай нийгэмд бүр шинэ үзэгдэл болсон юм. Тэгээд ч бидний олонхи энэ байдлын янз бүрийн хэлбэрүүдтэй нь өдөр бүр, алхам тутамдаа таарах болсон тул олон хүмүүс энэ байдалд сэтгэл зовниж нөхцөл байдал, уг шалтгааныг өөр өөрийнхөөрөө ярьж тайлбарлаж байгаа хэдий ч тэд асуудлын уг шалтгаануудыг нь бус харин үр дагавруудыг нь тойруулан ярьсаар байгаа юм. 

Манай одоогийн нийгэмд ноёрхож байгаа мөнгөний үзэл суртал, телевизор ба бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж байгаа урсгал нь энэ нийгмийнхээ бараг бүх зүйлд нэвт шингэсэн байдаг билээ. Тэгвэл бид хүүхдүүд, залуу үеэ дан буруутгахын оронд бид бүгдийн одоогийн энэ оюун санааны хоосрол, төөрөгдөлд орсон байдал нь манай нийгэмд өрнөж байгаа тодорхой үйл ажиллагаануудын шууд үр дагаврууд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Гагцхүү үүний дараа л бид уг асуудлын эх сурвалж, шалтгаан нь чухам юунд байгааг олж харж ойлгон цаг алдалгүй өөрчилж шинэчлэх арга замуудыг хамтран хайх боломжтой болох билээ.  

Одоогийн манай нийгэмд боловсрол мэдлэгийг олгох, олж авах үйл явцыг мөнгөөр арилжиж болох бараа мэт болгосон ба иймээс манай эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд өөрсдийн орлогын багагүй хэсгийг зориулж байх болсон юм. Гэвч ихэнхи тохиолдолд одоогийн энэ манай боловсролын салбарт баримталж байгаа гаднаас тулгасан номлол, сургаж байгаа зүйлүүд нь бидний хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй жинхэнэ боловсрол, мэдлэгүүдийг нь олгоход нь, тэдэнд өөрсдийнхөө үзэл баримтлал, итгэл үнэмшлүүдийг төлөвшүүлэхэд нь, амьдралын зөв замаа өөрсдөө сонгоход нь саад болсоор байгаа юм. Үүний оронд сургуулиуд тэднийг нэг хэвэнд хүчээр “цутгаж” хожим амьдралд нь хир хэрэг болох эсэх нь тодорхойгүй, онолын янз бүрийн хийсвэрлэлүүд болон хөрөнгө мөнгө, албан тушаалд хүрч амьдрах зэрэг хуурамч "үнэт зүйлүүд"-ээр халдварлуулж хүүхэд, залуу насандаа сурч мэдэх үнэт цагаа үр дүн муутай үрэхэд хүргэж байгаа юм.


Дэлгэрэнгүй
 
<< Эхлэх < Өмнөх 41 42 43 44 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 44

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 44 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....