СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 701002

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
PDF Хэвлэх И-мэйл


 

ОРОСУУДЫН УЛААН ШУГАМ буюу НАТО

 

АНУлсын Тагнуулын Төв Газрын ахмад офицер Рэй МакГоверн ХБНГУлсын Büso TV сувагт өгсөн ярилцлагаас

 

Büso TV-ын хөтлөгч: Бид өнөөдрийн зочноо та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах шаардлагагүй байх аа, та бүхэн өөрсдөө түүнийг таньж байгаа байх гэж бодож байна. Түүний нэрийг Рэй Макговерн (Ray McGovern) гэдэг. Хэрэв түүнийг, одоо манай иргэд өдөр бүр ямар гэмт хэрэг үйлдэж байгааг нь уншиж сонсож эгдүүцэн хилэгнэж байгаа тэр америк дайнчдын биш, харин Берлинд амьдардаг америк иргэдийн хамгийн шударга хэсгийг төлөөлж байгаа хүмүүсийн нэг гэж нэрлэвэл хэтрүүлсэн болохгүй байх аа.


( 17 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
ТТГазрын ахмад офицер Крым, Путин, Горбачёвын тухай - 4.6 out of 5, based on 17 votes
И-мэйл

 

Барууны "чөлөөт" хэвлэлүүд эдгээр фашист нацистуудыг "эрх чөлөөний төлөө тайван жагсагчид" гэж өргөмжилж байгаа нь  цаанаа ямар зорилго агуулж байгаа хэрэг вэ?

 

УКРАЙНД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛУУДЫН ЦААД МӨН ЧАНАР ДАЛД УЧИР НИГУУР

 

( Хэн хэнийг дэмжин өөгшүүлж хааш нь турхирч байгаа вэ? )

 

Линдон Ларуш (Lyndon Hermyle LaRouche, Jr) бол америкийн эдийн засагч, улстөр нийгмийн нэрт зүтгэлтэн, хэд хэдэн хөдөлгөөний тэргүүлэгч юм. Тэрээр нийтдээ 7 удаа АНУлсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байсан ажээ. Одоо Executive Intelligence Review мэдээллийн албаны захирал, редактороор ажиллаж байна. Америкийн цөөн хэдхэн шударга үнэнч, эх оронч зүтгэлтнүүдийн нэг түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс олж мэдэж болно. 


( 17 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Линдон Ларуш: АНУлс Украйны нацист фашистуудыг дэмжиж төр засаг уруу нь турхирч байна. - 4.6 out of 5, based on 17 votes
И-мэйл

 

 

АНУлс Украйны нутаг дэвсгэр дээр Оросын эсрэг хийж байгаа дайндаа биднийг татан оруулахыг уйгагүй оролдсоор байна

 

Джон Пилжер / "Гардиан" сонин,  Их британи,  2014.05.14


Украйны талаар одоо Вашингтоны явуулж байгаа чивэлт бодлого, Оросын эсрэг бусдын гараар - бусдын нутаг дэвсгэр дээр - бусдын цусаар хийж байгаа энэ дайн, үүний тулд баруун украйны неонацист бандерчуудыг турхирч түлхэж байгаа нь дэлхий дахинд хожмын асар их муу үр дагавруудтай байх болноо!

 

johnТовч танилцуулга: Джон Ричард Пилджер (John Richard Pilger) бол баримтат киноны нэрд гарсан найруулагч, нийгмийн зүтгэлтэн хүн юм. Тэр манай гаригийн халуун цэгүүд - Вьетнам, Камбожи, Никарагуа, Зүүн Тимор, Египет, Энэтхэг, Бангладеш, Биафра зэрэг газруудад очиж тэндээс хийж байсан үнэн бодит сурвалжлагуудаараа мөн өөрийн найруулсан баримт кинонуудаараа нэрд гарсан нэгэн билээ. Тэрээр 2 удаа Британийн оны шилдэг сурвалжлагчаар шалгарч байсан байна...


( 11 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
АНУлс Украйны нутаг дэвсгэр дээр Оросын эсрэг хийж байгаа дайндаа биднийг татан оруулахыг уйгагүй оролдсоор байна - 4.9 out of 5, based on 11 votes
И-мэйл

 

АНУ-ын Төрийн департаментын орлогч Викториа Нуланд, Украйн дахь АНУлсын элчин сайд Джеффри Пайетт нар Майданы талбай дээр биечлэн очиж нацист хэт даврагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа эргээд Украйны хууль сахиулагчдыг хачиртай талхаар дайлж байгаа мэт зургаа авахуулж байгаа нь. Удалгүй Барууны дэмжлэгт бүрэн найдсан, тэдний зоригжуулсан украйны фашист нацистууд эдгээр зэвсэггүй хууль сахиулагч цагдаа нарыг галтай шингэнээр цацаж, төмөр гинжээр ороолгож, гаднын хөлсний мэргэн буучид нь хоёр талаас хүмүүсийг буудан хороож эмх замбараагүй байдал үүсгэж байгаад Украйны хууль ёсны ардчилсан төр засгийг түлхэн унагасан юм!

 

 Тусламж гуйсан Порошенкод Обама хамтдаа зургаа авахуулах боломжоос өөр юу ч өгсөнгүй ! "Украйнд алга ташилтууд л өгье, харин зэвсэг нэмж өгөхгүй" нийтлэл, Уолл Стрит Жорнал,  2014.9сар

 

БАРУУНЫ ХОЁР НҮҮРТ УЛСТӨРИЙН БОДЛОГО:

УКРАЙНЫ ТӨРИЙН ЭРГЭЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД

 


Даниэл МакАдамс, АНУлс дахь Рон Полын "Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө" институтын гүйцэтгэх захирал: 

"АНУлс энд тэндгүй төрийн эргэлтүүд зохион байгуулж тусгаар тогтносон улсуудын эрх барьж байгаа засгийн газруудыг элдэв аргаар түлхэн унагахдаа гаргуун боловч харин энэ бүхний дараа [тэнд хүмүүсийн амьдралыг сайжруулах тал дээр] чухам юу хийх ёстойг бол "сайн мэддэггүй" гэдгийг өнөөгийн Украйн улс, түүний энэ гэнэн эрх баригчид тун удалгүй ойлгох болно гэж бодож байна. Та бүхэн одоо Америк эвдэн бусниулсан Ливийг харцгаа, Иракыг харцгаа! Америкчууд бусад улс орнуудын засгийн газруудыг түлхэн унагаж бүх зүйлийг нь эвдэн бусниулж чаддаг боловч эцсийн эцэст тэнд амьдарч байгаа хүмүүсийн хувьд аж амьдрал долоон доор аймшигт там болон хоцордог. Украйны өмнөх засгийн газрыг түлхэн унагахыг чин сэтгэлээсээ хүсч Майданы нацист  босогчдыг дэмжиж байсан тэр хүмүүст Америктай "гурав дахь хөрш" - холбоотнууд байсан нь чухам юу авчирсныг энэ өвлийн /урьдах төлбөрөө төлөөгүй учир байгалийн хийн нийлүүлэлт зогссон байгаа/ дүн хүйтэн, мөн иргэний дайнаас үүдсэн /эдийн засаг аж үйлдвэрлэл хөдөө аж ахуй нь сүйрч гадаад өрөндөө живж байгаа/ өлсгөлөн ойлгуулах болно гэж бодож байна".

 

Энэ Украйн улс гэдэг бол миний удирдаж байсан тагнуулын албаны олон жилийн ажиллагааны үр дүнд үүссэн зохиомол улс юм. Энэхүү зохиомол улсыг бид зориудаар хиймлээр бий болгож Оросын өмнүүрх жийрэг бүсээ болгож чадсан билээ.

          Австри-венгерийн эзэнт гүрний тагнуулын газрын дарга Т. Гофман, 1918 он  /Австри-венгерийн эрх баригчид мөн сербичүүдийн нэг хэсгийг католик шашинд оруулж Хорват гэдэг улсыг, бас нэг хэсгийг нь лалын шашинд оруулж Босни Херцоговин гэдэг улсыг дэлхийн улстөрийн газрын зураг дээр цоо шинээр бий болгосон "туршлагатай"/

 

Оросуудыг ялах боломжгүй ээ, үүнийг бид хэдэн зууны турш оролдож байна. Харин тэдний хүүхэд залуусын толгойд хуурамч үнэт зүйлүүдийг суулгаж өгвөл  тэд өөрөө өөрсдийгөө ялах болноо.

             Кайзерын Германы эзэнт гүрний ерөнхий сайд Отто фон Бисмарк, 1881 он

 

Яагаад Америкт хувьсгал - төрийн эргэлт гардаггүй юм бэ гэж үү? Яагаад гэвэл энэ бүхнийг далдаас зохион байгуулж удирдан санхүүжүүлэх Америкийн элчин сайдын яам гэж тэнд байдаггүй шүү дээ!..

                                                  Латин Америкийн ард түмнүүдийн онч  мэргэн үг

 

Олон нийтийн дунд маш олон тооны хуйвалдааны онолууд ам дамжин яригдаж байдаг. Гэвч тэдний ихэнх нь чин үнэнд нийцэх бодит байдал байдаг нь л хамгийн аймшигтай.

                                                              Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл

 

Хэрэг дээрээ бодит үнэн ямар байх нь огт хамаагүй ээ, харин олон нийтэд чухам юуг бодит үнэн гэж ойлгуулж байгаа нь л чухал байдаг!

                                                                                         даяарчлагч Генри Киссенжер

 

Бид Дэлхийн Шинэ Дэглэмээ Оросыг хагалан бутаргаж Оросын эсрэг бүгдийг чиглүүлж Оросын эрх ашгийг завшиж байж л  байгуулж чадна.

                                                                                         русофоб  Збигнев Бзежинский

 

Одоо бидэнд Дэлхийн Шинэ Дэглэм-ээ байгуулах сайхан боломж бүрдэж байгааг харж байна.

                                                                   Джордж Буш/эцэг/ НҮБ-ийн индэр дээрээс

 

- Олон улсын эрх зүйн хэм хэмжээ гэнээ!?. Энэ чинь юу байдгийг би мэдэхгүй юм байна, миний өмгөөлөгч үрүү ханд!

Джордж Буш/бага/ Ирак уруу худал шалтгаар дайран орсныхоо дараа хэвлэлийн бага хурал дээр

 

Тусгаар тогтносон улс орнууд уруу дайран орж бүхэл бүтэн ард түмнүүдийг хядаж устгаж байгаа энэ хүмүүс бидэнд жинхэнэ ардчилал болон эрх чөлөөт амьдралын үнэт зүйлүүд гэж юу болохыг зааж сургах ядаж ёс суртахууны ч эрх байхгүй ээ! 

                                                                                 ОХУлсын Ерөнхийлөгч В. В. Путин

 

 

Барууны эрх баригчид 1914-1918 онд Дэлхийн I дайныг, 1939-1945 онд Дэлхийн II дайныг яг ингэж хоёр нүүр гарган өдөөн турхирч бусдын цусаар дэлхийн дайн хийж эцэст нь бүх үр дүнг нь завшсан билээ! Тэд яг одоо 1933 онд Гитлерийг гарган ирсэн шигээ Украйны нацист фашистуудыг засгийн эрхэнд гарган тавьж тэднийг "эрх чөлөөний төлөө тэмцэгчид" хэмээн "хувийн" "чөлөөт" мэдээллийн хэрэгслүүдээрээ өргөмжилж мөн санхүүжүүлэн турхирч байна!

 

Барууны эрх баригчид урьдын аргаараа хоёр нүүрт бодлого явуулж дэлхийн III дайныг өдөөж бусдын гараар бас цусаар дайтах гэж оролдож байгааг Та бүхэн яг одоо нүдээрээ ажиглан харж байгаа! Харин энэ бүх бодит байдлыг "чөлөөт" "хувийн" "ардчилсан" хэвлэл мэдээллүүд яг эсрэгээр нь тайлбарлан худлаа бурж дэлхийн олон нийтийн тархийг угааж байна! 

 

Украйны нийслэл Киевт гарсан төрийн эргэлтийг тэр дор нь АНУ тэргүүтэй Барууны улсууд хүлээн зөвшөөрсөн ба одоо нягт "хамтран ажиллаж" байна!?............

 

Энэ төрийн эргэлтийн эргэн тойронд нь байгаа үйл явдлуудын талаар томоохон ач холбогдол бүхий шинэ мэдээллүүд гарч ирэхийн хирээр энд шинэ мэдээллүүдийг энд нэмэх болно.

Зориуд тэмдэглэн хэлэхэд, бодит үнэн мэдээллүүдийг хаан боогдуулж /үүнийг мэдээллийн бүслэлт гэдэг/ харин асар их хэмжээний худал ташаа мэдээллүүдийг зориуд тарааж байгаа ба ингэж дэлхийн олон нийтийн анхаарлыг Украйны үйл явдлын үнэхээр чухал зүйлүүдээс холдуулах, мөн гаднын шууд заавар тусламжтай хийгдсэн энэ төрийн эргэлтийн түүхийг гөрдөж өөрөөр тайлбарлах оролдлогууд их гарч байгаа анхааралдаа авахыг сануулж байна. 

 


( 13 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Хоёр нүүрт улстөрийн бодлого: Украйны төрийн эргэлтийн эргэн тойронд - 4.7 out of 5, based on 13 votes
И-мэйл

 

Хэн бэ, чамд юу хэрэгтэй вэ? - Тавдугаар цувааныхантай уулзах гэсэн юм! 

 

ЛОРАН ЛУИ: УКРАЙНЧУУДАД ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ

 

(Бельги улсын төлөөлөгч, бие даасан гишүүн Лоран Луи Украйны асуудлуудтай холбогдуулж Европын Холбооны парламентад хэлсэн үг)


Ноён Ерөнхийлөгч өө, үг хэлэх боломж олгосонд Танд талархая.

Үнэн мөний эрэл хайгуул хэзээд үнэхээр хорвоогийн цар хэмжээтэй байдаг хэдий ч энэ парламентаас бол худал хуурмаг үг уриа ба хов хоосон цэвэр чалчаа ярианаас өөр юу ч гарахгүй байна. Надаас өмнө үг хэлсэн тэр хүмүүсийг сонсож суухдаа би үнэхээр мэл хөхрөн цэл гайхширч байлаа. Тэгээд энэ парламентын өнөөдрийн зорилго нь чухам юу болохыг улам  бүр ойлгон ухаарч байна.


( 9 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Украйны ард түмэнд хандаж хэлэх үг - 4.9 out of 5, based on 9 votes
И-мэйл

 

 

АРДЧИЛСАН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БОЛ КАПИТАЛИЗМЫН ЧАМАЙГ ДООГЛОН ЭЛЭГЛЭСЭН БАГ ЮМ

 

/Эрин цагийн дуудлага - Zeitgeist - Цайтгаис баримтат номооос../

 

... Одоогийн энэ либерал ардчилал нэртэй баг өмссөн капитализмын логикоор бол ашиг хонжоо унагахын тулд хүмүүст гай зовлон, өвчин гачигдлуудыг зориуд бий болгож байгаад үүнээс ашиг хонжоо унагаж байх хэрэгтэй болж таарч байгаа. Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайванг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг юм.


( 10 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Капитализмын баг - 4.6 out of 5, based on 10 votes
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Х.Д.Болор   

 

 

20-Р ЗУУНЫ ТҮҮХИЙН ГОЛ ОНЬСОГУУД ЦУВРАЛ: 

3 ШИНЭ НОМЫН ТАНИЛЦУУЛГА

 

2017 оны 3-р сарын 11-нд Аз хур номын дэлгүүрт миний орчуулсан 3 шинэ номын нээлт-танилцуулгын арга хэмжээ болж өнгөрлөө... Энэ завшааныг ашиглан Аз хур номын дэлгүүрийн удирдлага, хамт олонд мөн эдгээр 2 номыг хэвлүүлэхэд чин сэтгэлийн хандив өгч тусалсан тэр хүмүүст бас тус нээлтийн арга хэмжээг гардан зохион байгуулсан фейсбуук олон нийтийн сүлжээнд bolor.info-г уншигч дэмжигчдийн хуудсыг байгуулан биднийг ямагт дэмжиж урам зориг өгч ирсэн олон олон монгол ахан дүүстээ баярлан талархсанаа дахин илэрхийлж байна.

 

Монгол Эх орончдын Үйлс Зүтгэл улам бадрах болтугай.

 


( 3 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Октябрийн социалист хувьсгалын 100 жилийн ойд - 4.7 out of 5, based on 3 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 7

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 19 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....