СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 701003

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

"Түүхийн төгсгөл" нь ийм нэртэй нэг шотланд шар айрагны реклам байсан гэж үү ...?

 

"БИД ТА НАРТ ЮУ ХИЙХИЙГ ЗААХ ГЭЖ ИРЭЭГҮЙ..."

 

 Ж.Санчир

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд айлчилсан Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увдис”, Фрэнсис Фукуяама “Дэлхийн санхүүгийн хямралын дараах загварууд”, Стивен Краснер “Төр улсыг засан тохинуулахуй: Юу зохистой байв” сэдэвт лекцээ 8 сарын 13-ны өдөр Төрийн ордны их танхимд уншсан . Гурван эрдэмтний тависан илтгэлүүдэд богино шүүмж бичихийн тулд нэгдмэл санаануудыг нь мөлжин гаргаж, тус тусд нь задалж үзвэл үр дүнтэй болов уу гэж бодлоо.


( 8 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
"Бид та нарт юу хийхийг заах гэж ирээгүй......" - 4.9 out of 5, based on 8 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

УЛААНБААТАРЫН УТАА ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

                                     

Ч. Солонго

 

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш - өнөөгийн Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

 

Эх баригчид, тэдний халаасны сэтгүүлчид "төвлөрөл бий болсон" гэж ярьдаг болсон. Гэвч энэ бол төвлөрөл огт бус юм. Энэ бол манай улсын хүн ардын асар том дүрвэлт, нутаг орноо хаян амьдралын эрхээр шилжин суурьшсны үр дагавар, манай ард түмний дийлэнхийн амьдралын ядуурал туйлдалтын тод илрэл юм. Түүхээс үзвэл аливаа ард түмний дүрвэлт, том нүүдэл-шилжин суурьшилтанд дайн дажин, өвчин дэгдэлт, цаг уурын онцгой өөрчлөлтүүд, ер нь тэвчихийн аргагүй амьдралын нөхцөл байдал шууд нөлөөлсөн байдаг. Ялангуяа 1996 оноос манайд бүр нийгмийн үзэгдэл болон эхэлсэн "их нүүдэл нь" Барууны бүлэглэлээс манай улс үндэстэнд МАНАН бүлэглэлийн эрх баригчдаар дамжуулан хүчээр тулгасан неолибералч харгис бодлогын шууд үр дагавруудын нэг юм. Хүмүүс урьд өмнө нь амьдран сууж байсан нутаг орноо, амь амьжиргаагаа хаян дүрвэж хотын гэр хороололд нүүн ирж амь зууж байна гэдэг бол тэд энэхүү харийн неолибералч бодлогын үр дүнд эдийн засаг-нийгмийн маш том цохилтыг авсан гэсэн үг юм.


( 3 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
26 жилийн мансуурлын утаа - 4.7 out of 5, based on 3 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

Д. ТРАМП АНУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР албан ёсоор СОНГОГДЛОО

 

(төгсгөл хэсэгт нэмэлт тайлбар оруулсан)

 

АНУлсуудын Сонгогчдын коллеги-д цугларсан 538 сонгогчид өчигдөр, 2016 оны 12-р сарын 19-ны даваа гаригт саналаа хураалгаж Дональд Трамп нийт 306 санал (270 санал хангалттай) авч харин Хиллари Клинтон 163 санал авснаар энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор ялалт байгуулсан Дональд Трамп АНУлсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж Аssociated Press агентлаг мэдээллээ! 


( 2 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Дональд Трамп АНУлсуудын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо ! - 4.5 out of 5, based on 2 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

Неоколоничлолын ЭСРЭГ өнцөг

 

Лавлах:  Либерал [liberal] гэдэг бол аливаа хориг хязгаарлалтгүй иргэн гэсэн утгатай нэр томъёо юм. Уг үгийн гарал, анхны жинхэнэ утгыг нь үзвэл [Liber] гэдэг үг нь эртний боол эзэмшигч Римийн эзэрхэг гүрний үеийн нийгмийн дорд давхарга - хүн сүргүүдийн бурхадын нэг Liber-ийн нэр бөгөөд энэ бурхан нь ямар нэгэн хориг хязгааргүй архидалт, бөөнөөрөө хурьцал үйлдэх, хүн ёсны бус үйлдлүүд ба завхай зайдан "чөлөөт" байдлыг билэгддэг. Харин [аl] гэдэг нь аливаа нэг зүйлд харьяалагдаж байгааг заадаг дагавар юм. Иймээс либерал гэдэг нь Эрүүл ухаан, Эх орон, Хүн ёс, Ёс суртахуун - бүх юмнаас "чөлөөтэй" зайдан иргэн гэсэн үг юм.

 

Демократи буюу Democracy гэдэг грек гаралтай англи үгийг монгол хэлэнд ардчилал хэмээн зориуд буруу орчуулсан, ингэж хэрэглэсээр байгаа. Үнэн хэрэг дээрээ, Demos гэдэг эртний грек нэр томъёоны анхны жинхэнэ утга нь нь олон боол эзэмшдэг, хөрөнгө чинээ ихтэй, ийм учраас сонгох (ө/х төрийн бодлогод тодорхой нөлөө үзүүлдэг) эрхтэй цөөнх гэсэн утгатай үг. Харин cracy гэдэг нь төр-засаглал гэсэн утгатай. Иймээс өнөөгийн энэ ардчилал гэгч demоcracy гэдэг бол олон боол эзэмшигч баян цөөнхийн засаглал - дарангуйлал гэсэн утгатай!.. Одоо та бүхэн энэ бүхнийг өнөөгийн бодит байдалтайгаа холбон эргэцүүлэн бодоод үз дээ!...

 

 

Саяхан ЛХА ТВ-ийн "Эсрэг өнцөг" гэж нэрлэсэн нэвтрүүлгээр орж АНУлсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн дэлхийн бусад улс орнууд түүний дотор Монгол улсад ямар боломж гаргаж байгаа тухай товчхон ярих завшаан олдлоо.

 

Өрнөдийн загварын ардчилал, хүний эрх мэтийн хоосон уриа лозунг тугаа болгосон неолибералч үзэл суртлын далбаан доор Монгол улсад 26 жилийн турш үргэлжилж байгаа неоколоничлолын бодлогын бодит үр дагавруудыг судалсан ярьсан  зүйл бол Лха тв-ийнхний үзэж байгаа шиг эсрэг өнцөг биш харин бодит байдлыг хэлсэн хэрэг юм.


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Неоколоничлолын ЭСРЭГ өнцөг - 4.4 out of 5, based on 7 votes
И-мэйл

 

 

ӨНӨӨГИЙН АМЕРИКТ НИЙГМИЙН БАЯЛАГ НЬ ХЭРХЭН ХУВААРИЛАГДСАН БАЙГАА ВЭ

(Wealth Inequality in America)

 

Би хүмүүсийг байнга ядуу дорой барьж байхыг, харин ламтан та тэднийг үргэлж мулгуу тэнэг бас аймхай байлгахыг даацгаая. Тэгэж байж л бид хамтран тэдний дээр удаан засаглах, хувь тавиланг нь дураараа эрхшээж байх боломжтой.

                                                                          Английн хаан Генрих VIII

 

Америкт янз бүрийн хүмүүс оршин суудаг: залуу хөгшин, сул дорой хүчирхэг, ухаантай бас мангарууд. Тэгээд энэ жинхэнэ мангарууд маань яг алиа салбадай нар шиг  аашилж байхад нь ч би тэдэндээ хайртай хэвээр байдаг. Би Америктаа хайртай, бүр эдгээр мангарууддаа ч гэсэн

                                             АНУлсын ерөнхийлөгч Барак Хусейн Обама

 

Манай либерал ардчилагчид, цөөн хэдхэн неолибералч хөлсний үзэл сурталчид, тэднийг сохроор даган баясагч либеритари үзэлтнүүд харийн колоничлогчдын зүтгүүлж байгаа либерал ардчиллаар халхавчилсан далд зорилготой үзэл суртлыг нь улстөр-эдийн засгийнхаа гол чиг баримжаа болгон бараг бүх зүйл дээр тэднээр үлгэр жишээ татдаг бөгөөд өнгө мөнгөний тэр нийгмийг "заавал дуурайх, дагах ёстой" гэж монголын ард түмнийг ухуулан ятгаж ирсэн билээ. Гэвч сүүлийн 24 жилийн турш зүтгүүлж манай нийгмийн амьдралын бүх суурь үндсүүдийг орвонгоор нь бусниулсаар байгаа энэхүү алсын гүн гүнзгий хор уршигтай харийн гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааг тэд өмөөрөн хамгаалах гол бамбайгаа болгож монголчуудад хүчээр тулгаж байгаа "шилний цаадах чихэр" бол Барууны капитализмын гадна талын баян тансаг төрх байдал билээ.

Тэгвэл энэ капитализмын гол туг болсон неолиберализмын үзэл суртлыг бусад улс орнуудад зэвсгийн хүчээр болон хэвлэл мэдээллийн тархины угаалга, барууны боловсрол сургалтын "зөөлөн хүч" гэгчээрээ тулган зүтгүүлэгч АНУлсад өөрт нь чухам юу болж байдаг, ардчилал - чөлөөт зах зээлийн тухай уран гоё дүрслэлтэй онол төсөөллүүд, элдэв уриа лозунгууд, Холливудын "үлгэрийн" кинонуудынх нь ард тэнд нийгмийн баялаг нь бодит байдал дээр ямар зарчмаар хэрхэн яаж хуваарилагдаж байдаг нь монголчууд бидний сонирхлыг татах сэдэв яах аргагүй мөн юм....


( 12 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Өнөөгийн Америкт нийгмийн баялаг нь хэрхэн хуваарилагдсан байгаа вэ - 4.5 out of 5, based on 12 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ХҮН ТӨРӨЛХТНИЙ БҮХ БАЯЛАГИЙН ТАЛААС ИЛҮҮГ

ХҮН АМЫН 1% НЬ ГАРТАА ОРУУЛЧИХААД БАЙНА !

 

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялагийн үлэмжхэн хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!.. Энэхүү луйварын башир аргыг нь тэдний "ардчилал-хүний эрх-чөлөөт зах зээл" гэгч хуурамч үзэл суртал жирийн хүмүүсээр хүлээн зөвшөөрсөн мэт болгож хаацайлж халхавчилж байдаг юм аа!    (bolor.info)

 

[Оффшор банкинг улс] Щвейцарийн санхүүгийн асар том [наймаалж] конгломерат Credit Suisse-с гаргасан нэг шинэ тайлангаас харвал манай дэлхий дээр орлогын хуваарилалт хэт гажуудаж хөрөнгө баялагийн харьцангуй тэгш  байдал улам алдагдаж цаашид нэмэгдсээр байгаа аж. Өнөөдөр манай дэлхий дээрхи бүх хөрөнгө баялагийн талаас илүү (50,4%) -ийг нь хүн амын ердөө ганцхан хувь хүрэхгүй хэсэг нь аль хэдийнэ гартаа оруулчихаад байна. Тэд өөрсдийн энэ тайландаа хөрөнгө баялаг капитал гэдэгт тэдний эзэмшиж байгаа нийт актив, түүний дотор үл хөдлөх хөрөнгүүд мөн хувьцааны зах зээлд оруулсан байгаа нийт хөрөнгө оруулалтыг тооцож харин өр төлбөрийг нь орхисон байна.

 


( 11 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Дэлхийн бүх баялагийн талаас илүү нь 1%-ийн гарт оржээ... - 4.8 out of 5, based on 11 votes
PDF Хэвлэх И-мэйл
2016 оны 12-р сарын 31, Бямба гариг, 20:21

 

 

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !

 

Өнгөрөн одож байгаа 2016 он монголчууд бидний хувьд "салхи эргүүлсэн" олон үйл явдлуудаар дүүрэн, Монгол Үндэстэн бид өөрсдийгөө улам бүр ойлгож үндэстний ухамсар сэргэж эхэлсэн, ухаарал сэхээрлийн нэг он болсон гэдэгт итгэж байна.

 

Ирж байгаа шинэ 2017 он Монгол Хүн бүрийн хувьд аз хийморь гийсэн, хөдөлмөр тэмцлийн арвин амжилтын жил болох болтугай. Танд болон Таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                             www.bolor.info  


( 2 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Шинэ оны мэнд хүргэе! - 4.5 out of 5, based on 2 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 9

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 25 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....