СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

САЙТ УРУУ НЭВТРЭХ



Мэдээллийг Үзсэн Тоо : 701004

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Ямар нэг нийтлэлийг нээнэ үү!


Таны тус дэмжлэг бол bolor.info хаягийг цааш нь дамжуулах !
И-мэйл

 

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ УХААЛАГ УУ эсвэл УХААНГҮЙ ТҮШМЭДИЙН УВАЙГҮЙ УРВАЛТ УУ

 

Хамгийн гол нь цаад зорилгоо л нууцлаж байх ёстой.

Далд зорилгыг хэн ч эсэргүүцээд байдаггүй юм аа ... (c)

                                                                          

                                                                   

Өнгөрсөн 10-аад жилийн турш нэр бүхий хэдэн эрх баригчид ИРГЭНИЙ УХААЛАГ ҮНЭМЛЭХ гэж их ухуулж сурталчилж ятгаж байсан билээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ мэтийн олон зүйл дээр “ухаангүй, увайгүй урвагчид” гэдгээ харуулсан тэд нарын ухаалаг гэж өргөмжлөн өхөөрдөөд байгаа шинэ загварын иргэний үнэмлэх гэдэг нь яг чухам юу юм вэ, ямар үр дагавруудтай, үүний ард ямар далд зорилго явж байгаа талаар товчхон авч үзье.

 

Эрх баригчид энэ асуудлын цаад мөн чанар, үр дагаврууд, эрсдэлүүдийг ярихын оронд үүнийгээ бас л "дэлхийн жишиг" гэсэн хийсвэр жижүүрийн нэг үгээр халхалж энэ тухай яриаг дандаа уг асуудлын техник талуудыг нь магтан дуулахад хандуулж ирсэн билээ. Энэ нь зүйрлэж хэлбэл, могойн арьсний гөлгөр гоё эрээнийг магтан шагшиж харин хатгавал ямар их өвдөх, цаашилбал хор нь үхлийн аюултай болохыг ярихгүй байгаатай яг ижил юм.


( 9 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Иргэний "ухаалаг" үнэмлэх гэж юуг нэрлээд байгаа хэрэг вэ?! - 5.0 out of 5, based on 9 votes
И-мэйл

 

ЭХ ОРОН МИНЬ ХАРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН

АЛУУРЧИД БА ТЭДНИЙ ГАР ХӨЛҮҮДИЙН

ЗОЛИОС БОЛСООР БАЙНА!

 

Өнөөгийн хоосон амбицнаас өөр юу ч үгүй, хор найруулсан өчүүхэн "нохой залиа" ухаан зарж улстөр хийж байна гэж эндүүрдэг улстөрчин зомбинууд, тэдний одоо цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгаа ардчиллын харийн үзэл суртал загвар, бидэнд тулгасан байгаа эдийн засгийн харийн онол номлол нь Монгол орныг, монголын ард түмнийг мөнгө санхүү, эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд гээд бидний улс үндэстний аж амьдрал, оршихуйн бүх үндсийг БҮХ ТАЛААС НЬ самарч харийн эдийн засгийн алуурчдын золиос болгосонтой одоо бол хэн ч маргахгүй биз ээ. Учир нь хэрэв өнөөгийн энэ өнгө-мөнгөний хоосон халхавчийг шинэ мэдлэг - сэхээрэл ухаарлын хүчээр авч хаян улс Эх оронд маань бүрэлдсэн байгаа өнөөгийн бодит байдлыг анхааралтай ажиглан эргэцүүлэн бодвол бараг бүх зүйл нүдэн дээр ил тод өрнөж байгаа! 


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Эх орон минь харийн үзэл суртлын золиос болж байна! - 4.4 out of 5, based on 7 votes
И-мэйл

 

 

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭЭР

ДАМЖУУЛАН ХҮМҮҮСИЙН БОДОЛ САНАА, АЛИВАА

ЮМНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛ, НИЙГМИЙН

УУР АМЬСГАЛЫГ ДАЛДААС БҮРДҮҮЛЖ ТЭДНИЙГ

БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭЖ (MANIPULATION)

БАЙГАА ХҮЙТЭН ДАЙНЫ 10 АРГА БАЧ

 

Хүний эрүүл ухаан - оюун санааг зориуд мохоон ард түмнийг дарангуйлан боолчилж байгаа аливаа үзэл суртал, дэглэмийн эсрэг мөнхийн дайн хийж байхаа би Бурханы өмнө тангарласаан!

                                                                                    Томас Джефферсон 

 

Нэрт эрдэмтэн судлаач Ноам Хомски олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар байнга хийж байгаа манипуляцийн 10 аргын жагсаалтыг гаргасан байна. Манипуляци - манипулэйшн  гэдэг бол аливаа нэг үзэл санаа, түүх нийгэм-улстөр-эдийн засгийн томоохон үйл явдал эсвэл тодорхой хүмүүсийн тухай бодит чин үнэн байдлыг бус харин тэднийг зориуд гүтгэн гуйвуулсан эсвэл хөөргөн магтсан буруу ойлголт төсөөлөл төрүүлж нийгмийг далдаас удирдах мэдээлэл-сэтгэлзүйн арга технологиуд юм.


( 17 Үнэлгээнүүд )
Дэлгэрэнгүй...
 
Манипуляцийн 10 арга мэх - 5.0 out of 5, based on 17 votes
И-мэйл

 

ГЭРЭЛТ ХҮМҮҮС

 

Жанр: богино хэмжээний хүүхэлдэйн кино

Найруулагч: Mike Dacko

Бүтээсэн: АНУ

Үргэлжлэх хугацаа: 00:04:57

Орчуулга: шаардлагагүй.

 

Нэмэлт мэдээлэл: Майк Дэйко "Disney's ImageMovers Digital" студийн аниматоруудын нэг юм. Гэсэн хэдий ч "Lightheaded" нэртэй энэ богино хэмжээний кино бол түүний ажлаасаа гадуур бүтээсэн хараат бус, бие даасан ажил нь юм.

 


( 7 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Гэрэлт хүмүүс - 5.0 out of 5, based on 7 votes
И-мэйл

 

 

ХЕРЛУФ  БИДСТРУПЫН  ХОШИН ЭЛЭГЛЭЛҮҮДЭЭС

 

Херлуф Бидструпын нэрийг мэддэггүй, түүний хошин шог зургуудыг үзээгүй хүн гэж байгаагүй билээ. Харин одоо “юу ч мэдэхгүй байх” эрх чөлөөтэй болсон зарим хүмүүс, ялангуяа залуу үе маань тэр болгон энэ бүхнийг мэдэхгүй, дуулаагүй, үзээгүй байх нь таарах болжээ. Энэ байдал бол дан ганц тэдний буруу биш, харин өнөөгийн ном хэвлэл мэдээллийн хачин жигтэй нэг талыг барьсан байдал, төлбөртэй мөртлөө чанаргүй болсон байгаа боловсролын үр дагавруудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх монголчууд түүний хошин шог зургуудыг ном, сэтгүүл, сонин хэвлэлээс хаа нэгтээ заавал харсан, үзсэн байдаг биз ээ...


( 3 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Херлуф Бидструпын хошин элэглэлүүд... - 4.7 out of 5, based on 3 votes
И-мэйл

 

 

 

АРД  ТҮМНИЙГ МАНСУУРУУЛАГЧ  ХАР  ТАМХИ

 

Үнэн хэрэг дээрээ анх үүссэн тэр газартаа хүртэл амьдрал дээр хэзээ ч бодитоор батлагдаагүй харийн шашин, харийн үзэл суртлыг  манайхан алсаас үзэж харж эсвэл холоос зөвхөн сургийг нь л сонссон байдаг.  Тэгээд тэдний зарим нь ер нь ийм юм байж болох юм байна гэсэн гэнэн ойлголт, сохор горьдлогодоо хөтлөгдөн хожмын үр дагаврууд, цаад зорилгыг нь судлан ойлгож ухаарахаас залхууран шууд л тэдгээр харийн шашин, харийн үзэл суртлыг сармагчлан дуурайж харийн шашин, харийн үзэл сурталд хэт мухар сүсэглэсээр ирсэн нь өнөөгийн энэ мухардал байдлын нэг гол шалтгаан болсоор байгаа нь тархиараа бодож сэтгэдэг хэнд ч илэрхий тодорхой ойлгомжтой байгаа биз ээ.

 

Одоо бүр эдгээр ХАРИЙН шашин үзэл суртлыг манай олон иргэд өөрсдийнхөө үзэл бодол гэж бодож төөрөлдөх, шарын шашин - ардчилал, чөлөөт зах зээл мэтийн шашны хэлбэрийг амьдрал дээр батлагдсан хөдлөшгүй чин үнэн гэж төөрөлдөх болсон нь өнөөгийн манай нийгмийн МУХАРДАЛ уруудал доройтлын нэг шалтгаан, бидний амьдрал дахь олон эмгэнэлүүдийн нэг юм.


( 11 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй ...
 
Ард түмнийг мансууруулагч хар тамхи - 5.0 out of 5, based on 11 votes
PDF Хэвлэх И-мэйл

 

 

ТЭНЭГИЙН АЮУЛ

 

Аливаа тэнэглэлийг газар авахуулахгүй, тэнэгүүдэд боломж олгохгүй байх нь ухаалаг хүмүүсээр удирдуулсан улс орны өөдлөн дэвжихийн үндэс болдог ажээ.

 

Италийн эдийн засгийн түүх судлаач, эрдэмтэн Карло Чиполла тэнэг мулгуучууд дээр хийсэн олон жилийн ажиглалт, туршилт судалгааныхаа дүнд нийгмийн энэ үзэгдэлд дотоод нийтлэг зүй тогтлууд байгааг тогтоож маш үндэслэлтэй дараахи дүгнэлтүүдэд хүрсэн байна. Энэхүү эрдэмтэн судлаач тэнэг хүмүүс бидний бодож байгаагаас ч хэд дахин илүү аюултай, хөнөөлтэй болохыг дараах байдлаар системчлэн дүгнэжээ:


( 4 Үнэлгээнүүд )
дэлгэрэнгүй...
 
Тэнэгийн аюул - 4.8 out of 5, based on 4 votes
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 44-с 10

ОДОО ОНЛАЙН БАЙГАА

Манайд 32 зочид онлайн

ОДОО ТАТАН АВЧ БОЛНОО !..

Inside Job / Инсайд Жоб / "Дотроосоо хийсэн ажил" нэртэй баримтат киноны саунд трекыг энэ сайтан дээрх хуудаснаас нь татан авч болно. Энэ баримтат кино нь Канн, Торонто, Нью-Йорк, Тельюрайдын кино наадмуудын тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны ОСКАРЫГ хүртсэн юм. Өнөөгийн хямралын цаад шалтгаануудын тухай онц сонирхолтой сургамжтай баримтат кино юм....