СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 701011

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан энэ ном АНУ ба Европт жинхэнэ бестселлер болж 70 долоо хоногийнн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ номонд Джон Перкинс өнөөгийн дэлхийн дахинд давамгайлж байгаа эдийн засгийн загвар, далд бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг. Энэ номыг өнөөгийн улс төр, эдийн засгийн цаад учир шалтгаануудыг сонирхож байгаа өргөн олон уншигчдад зориулсан юм.

 

ӨМНӨХ ҮГ

 

Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид /ЭЗА*/ бол дэлхийн улс орнуудыг луйвардаж ард түмнийг нь олон наяд долларын өрөнд унагах ажлыг хийж байдаг, үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм. Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг/USAID/ зэрэг бусад олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. Тэд зээл авахуулах, дараа нь энэ мөнгийг завшихдаа санхүүгийн зальт тайлан мэдээ, авилга хээл хахууль , шахсан тулгалт, эр эмийн явдал, захиалгат аллага зэрэг арга хэрэгслийг ашигладаг. Тэд нар эзэнт гүрнээсээ хойш өнөөг хүртэл ил далд явж ирсэн, одоо даяарчлалын эрин үед бүр аймшигтай том цар хүрээг хамрах болсон тэр л хуучин “тоглоомоо” тоглосоор л байна.

 

Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн засгийн алуурчин байсан юм чинь ...

Би эдгээр мөрүүдийг 1982 онд "Эдийн засгийн алуурчны ухамсар" гэдэг түр нэртэй ном бичиж эхлэхдээ бүр эхэнд нь бичиж билээ......

 

ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮДИЙГ БООЛЧИЛЖ БАЙГАА АРГА НЬ  ХУЛХИ АРДЧИЛАЛ + ЗЭРЛЭГ ЗАХ ЗЭЭЛ  + ХҮНИЙ ЭРХ  ГЭГЧ БАШИР ЗАЛЬ ЮМ !!!

 

 

Та одоо болтол ардчилал + чөлөөт зах зээл + хүний эрх + бүх нийтийн ардчилсан сонгууль мэтийн хулхи хоёр нүүртэй багуудад нь итгэсээр горьдсоор байгаа гэж үү?!!  Юуны өмнө эхлээд яаж Улс Эх орныг минь, бидний өнөөгийн амьдрал бас үр хүүхдүүд хойч үеийн маань ирээдүйг яаж алж байгааг мэдэж ойлгож ухаарч ав!!!

Хэрэв Эх орон, Ард түмний чинь хувь заяа танд өчүүхэн ч гэсэн хамаатай бол , ийм зүрх сэтгэл Танд үлдсэн бол...!  

 

 

Джон Перкинсийн ТВ-д өгсөн ярилцлага:

 

 

 

 

 

Энэ ном Интер номын их дэлгүүр, Билэг их дэлгүүр, Скай худалдааны төв, Мир номын худалдааны сүлжээгээр борлуулагдаж байгаа. Сүүлчийн хэдхэн ширхэг үлдлээ! Дахин хэвлэгдэхгүй биз ээ...

 

Жич:

2010 онд энэ номыг орчуулж УИХурлын ихэнх гишүүдэд, сайд нарт ҮНЭГҮЙ хүргүүлж анхааруулахыг оролдсон билээ... Яг тэр үед, 2010 оны 3-р сарын дундуур, Монгол улсын Засгийн газрын нийт өр 1,6 тэрбум америк доллар, Монголын Үндэстний Өр зөвхөн Засгийн газрын өртэй тэнцүү шахуу 1,8 орчим тэрбум байсныг сануулж байна!

 

 

 

 

Таныг болон хойч ирээдүйг чинь "ардчилал+чөлөөт зах зээл+хүний эрх" мэтийн хуурамч уриа хоосон амлалтын доор "хээрийн чонотой нийлсэн хотны ноход" ёроолгүй өрийн дөнгөнд хэдийнэ хийчихээд байгааг ядаж ойлгож ухаарахыг оролдоорой... 

 

 

 

 

 


( 13 Үнэлгээнүүд )
 
Джон Перкинс, Эдийн засгийн алуурчны наминчлал - 4.9 out of 5, based on 13 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)