СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 701005

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

Үүнтэй төстэй нийтлэл байхгүй.


И-мэйл

 

 

 

 

    ЦАИТГЭЙСТ - ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА 

       /энэ баримтат номын хэсгээс/

 
                                               ЭХЛЭЛ                                           

 

Хүмүүс бид энэ Дэлхий дээр чухам хэн юм бэ, хаанаас ирсэн, мөн хаашаа явж байгаагаа эргэцүүлэн бодох тусам биднийг хууран мэхлэж байна даа гэдгийг улам бүр ойлгон ухамсарлаж бодит байдал  үүнийг дахин дахин нотлон лавшируулж байдаг билээ...

 

Одоогийн энэ нийгмийн улстөр, эдийн засаг, хүний нийгмийн бараг бүх л байгууламжууд, үзэл сурталууд хүмүүс биднийг мэхлэж төөрөгдөлд дунд барьж байна...

 

Яагаад шашны энэ олон байгуулагуудыг хэн ч оролддоггүй юм вэ гэдгийг Та ер нь бодож үзсэн үү. Энэ дэлхийг тэмтрүүлээрээ ороосон шашны энэ олон шат дараалсан байгууллагууд хүмүүс бидний бүх зовлон зүдгүүр, өнөөгийн энэ хүнд хэцүү хямрал, мухардмал байдлын нэг гол шалтгаан нь болж байна.

 

Манай нийгэм дотор үйл ажиллагаагаа явуулж байдаг шашны эдгээр байгууллагуудыг бас л манай улсын Засгийн газрыг далдаас байгуулан удирдаж, өнөөгийн энэ боловсролын арчаагүй мухардмал системийг зориуд бий болгосон тэр л бүлэг хүмүүс - бүлэглэлүүд үгсэн байгуулсан юм. Тэд л шашны энэ олон сүм хийдүүд, номлогч нарыг санхүүжүүлж мөн удирдан залж байдаг юм.

 

Яагаад ийм байгаа юм бэ гэвэл тэр ихэс дээдэст Та болон таны гэр бүлийн хамгийн наад захын ч эрх ашиг огт падгүй байдаг бөгөөд үнэндээ бол тэд жирийн хүмүүсийн амь амьдралыг нулимдаг. Харин тэд хэзээд шунан тачаадаж ирсэн тэр зүйлдээ л улайрч байдаг юм шүү. Тэд нар даян дэлхийд үнэмлэхүй ноёрхлоо тогтоож дэлхийн бүх улс үндэстнүүдийг бүрэн эрхшээлдээ оруулж хянан захирч байхыг улайран тачаадаж байдаг.

 

Жирийн хүмүүс бид БУРХАН гэж нэрлэдэг энэ ертөнцийн тэр Агуу хүч чадлын тухай үнэнийг, цаад мөн чанарыг хүмүүсээс нууж биднийг зориуд буруу замаар хөтөлсөн байсан юм.

 

Би бурхан гэж юу юм бэ гэдгийг мэдэхгүй, гэвч би юу бурхан биш ээ гэдгийг харин сайн мэдэж байна!

 

Үнэн байдал нь хэрэг дээрээ ямар ч гашуун байсан, хэн ч түүнийг хэлсэн байг түүнийг Та заавал олж харж ухаарч ойлгох, өнөөгийн энэ амьдралаа шинээр ухаарсан нүдээр харах хэрэгтэй болоод байна! Эсвэл Та энэ амьдрал гэж төөрөлдөж байгаа эмгэнэлт тоглоомоо цаашид хэрхэн үргэлжлүүлэхээс тань үл шалтгаалан Та эрт орой хэзээ нэгэн цагт Ертөнцийн Шудрага Үнэний өмнө зөрүүдэлж байгаагаа, төөрөлдөн мунхагласаар байгаагаа ухаарч ойлгох л болноо!

 

Та жинхэнэ ёсоор зөв мэдээлэлтэй, мэдлэг боловсролтой болж цааш хувь хүний хувьд улам хөгжихийн хамт аливаа юмс, үзэгдлийн зөвхөн нүдэнд ил харагдаж байгаа тэр халхавчуудыг бус харин цаад далд мөн чанарыг нь ухаж ойлгон ухаарч эхлэх ба ингэснээр бүх зүйл танд ойлгомжтой болж эргэн тойрон тань худал хуурмагаар дүүрэн байгааг олж харах болноо.


Та Үнэнийг мэдэж авч ухаарч ойлгох ёстой. Та Үнэнийг цаашид ч эрж хайдаг болох ёстой. Гагцхүү Үнэн л Таныг жинхэнэ ёсоор Эрх Чөлөөтэй Хүн болгож чадна!

 

Хүмүүс ямагт Үнэнийг эрэлхийлж Үнэний агуу их хүчинд итгэхийн оронд харин өнөөгийн энэ нийгэмд нэр хүндтэй гэх тэр зарим нэг хүмүүсийг сонсож уншиж тэдэнд итгэж найдаж бүх найдвар, горьдлогоо тавьж байсан цагт та бидний амьдрал улам л хэцүү болсоор байх болноо!

 

Бид Та бүхэнд Үнэнийг л хүргэхийг хичээж байна. Зөвхөн Үнэнийг л мэдээсэй гэж бид хүсч байна.

 

Харин эндээс чухам ямар дүгнэлт хийх, цаашид яаж амьдрах тань Таны өөрийн тань сонголт юм.

 

Ер нь хүмүүс биднийг одоогийн энэ нийгмийн улстөр, эдийн засагт түгээмэл болсон, хүмүүсийн тархи оюун ухаанд зориуд суулгаж өгсөн олон ташаа ойлголтууд, үзэл сурталууд төөрөгдөл, мунхрал дунд барьж оюун санаа, үйл хөдлөлийг нь маань хүлж баглаж байдаг юм шүү. Энэ бүхэн бол өөрсдийгөө бидний дээд эздүүд гэж өргөмжилсөн тэр бүлэг хүмүүсийн зохиож элдэв арга бачаар нийгэм-хүмүүсийн ухамсарт суулгаж тэднийг харанхуй мунхаглал дунд барьж ирсэн тэр хулхи хуурмаг заль мэхүүд юм. Энэ бүхэн бол дэлхийн улс орнууд, ард түмнүүдийг хэдэн зуун жил мэхэлсээр ирсэн жинхэнэ том хуйвалдаан, зориуд ажиллагааны үр дүн юм аа!


Та бүхэн бараг бүгдээрээ худал амлалт, хоосон горьдлого төрүүлэгчдийн бүх цаг үеийн жинхэнэ үнэмлэхүй аврага - энэ шашны өмнө хулхиа буулган бэмбэгнэж байна. Үүнийгээ дахин нэг эргэцүүлэн бодоод үзээрэй...

 

Энэ шашин “тээр дээр тэнгэр дээр нэг үл үзэгдэх хүн байдаг, тэрээр та нарыг өдөр бүр, цаг минут бүр ажиглан харж байдаг, тэгээд энэ үл үзэгдэх хүнд таны хийж болох ба болохгүй зүйлүүдийг багтаасан нэг жагсаалт - ном байдаг” гэж номлож хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр шууд үнэмшиж итгэхийг шаардаж байдаг. Хэрэв Та энэхүү ном – жагсаалтаас нь ердөө өчүүхэн зөрөх л юм бол “маш халуун, гал утаа болсон, гагцхүү зовлон шаналал дүүрэн нэгэн “онцгой” газар буюу там-д очих болно. Бурхан таныг үүний чинь төлөө гэсгээж халуун галд шатаж утаанд нь хахаж цацан орилж зовж шаналж үхүүлэхийн тулд тийш илгээх болно”...гэж бидэнд номлож байдаг шүү дээ.

 

 

 

 

Тэд "Бурхан танд “хайртай шүү” гэж номлож үнэндээ бол тавлаж байдаг. Тэр таныг өөрийнхөөрөө "далдуур” хайрлаж байдаг гэдэг биз дээ. Харин та үүнийх нь төлөө түүнд мөнгөө л төлж байх хэрэгтэй гэдэг! Бурханд нь мөнгө доллар дандаа хэрэгтэй байдаг гэдэг шүү дээ...

 

Энэ бурхан нь бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг мөн хамгийн хамгийн хамгийн мэргэн ухаантай гэдэггүй бил үү!?  Харин тэгсэн мөртлөө ганцхан мөнгөний асуудлаа л шийдэж чадаагүй гэнээ !?... :laugher2:

 

Шашин мөнгийг тэрбум тэрбумаар нь залгиж байдаг. Шашин гэхдээ ямар ч татвар төлдөггүй. Гэсэн ч түүнд мөнгө дандаа, байнга, цаг үргэлж, ямагт л дутагдаж байдаг гэнээ..!? 

 

 

                   Тийм ээ, ШАШИН бол ЖИНХЭНЭ МАШ ТОМ ЗАЛЬ МЭХ юм.

 

 

I  БҮЛЭГХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЯРИГДАЖ БАЙСАН 

ХАМГИЙН АГУУ ТҮҮХ

 

Нар. Манай эриний өмнөх 10 мянган жилийн тэртээгээс хүн Нарыг шүтэж түүнд мөргөж байсныг гэрчлэх хад чулуун дээр бичиж сийлж үлдээсэн түүхийн олон баримт байдаг. Яагаад гэдэг нь маш ойлгомжтой юм. Учир нь өглөө бүр нар мандаж гэрэл гэгээ, дулааныг авчирч хүмүүсийг хүйтнээс мөн араатан амьтад дүүрэн байдаг харанхуйгаас аварч байжээ. Иргэншлийн бүр эхэн үед хүмүүс наргүй бол ургац ургахгүй, дэлхий дээрхи амьдрал бүр алга болно гэдгийг сайн ойлгож байжээ. Энэ ойлголт хүн төрөлхтний бүх түүхийн турш Нарыг хамгийн их шүтдэг мөргөлийн зүйл болгосон юм. Үүний зэрэгцээ хүмүүс тэнгэрийн оддын тухай бас мэдэж байлаа. Одод тэнгэртээ яаж шилжин хөдлөж байгааг ажиглан сар бүтэн гарах, сар хиртэх зэрэг ирээдүйд болох зүйлийг урьдчилан хэлж чадаж байв. Ингээд хүмүүс оддыг өөрсддөө тохируулан хэсэг хэсгээр нь багцлаж өнөөдрийн бидний мэдэх ордууд болгон авч үзэх болсон байна.

 

 

Энэ бол хүн төрөлхтний хамгийн эртний билэг тэмдгүүдийн нэг нарны тэнхлэгийн чагт юм. Энэ чагт Нар хэрхэн нэг жилийн дотор 12 гол ордыг тойрдгийг үзүүлдэг ба мөн 12 сар, 4 улирал, өдөр шөнө хоёр тэнцэх өдөр, хамгийн богино өдрийг илэрхийлж байдаг. Зодиак гэдэг нь грек хэлээр амьтдын хүрээ гэсэн үг ба энэ нь эртний хүмүүс ордуудыг хүн ба амьтдаар төлөөлүүлж үздэг байсантай холбогдож үүссэн байна. Өөрөөр хэлбэл эртний соёл иргэншил нар ба оддын хөдөлгөөнийг ажиглаж байсан төдийгүй тэдгээрийн хөдөлгөөнийг тайлбарлах үлгэр домогтой бас холбож ярьж ойлгодог байжээ. Нарыг энэ дэлхий дээрхи амьдралыг бий болгож түүнийг хамгаалж байдгийн хувьд үл үзэгдэгч нэгэн Бүтээгчийн элч гэж үзэж нарны тусгалыг хүн төрөлхтнийг аврагч хэмээн дээдлэж байжээ.Тийнхүү 12 ордыг нар нэг жилд дайрч өнгөрөх хугацааны үеүд гэж үзэж яг энэ үед байгаль дээр байнга тохиолддог зүйлтэй холбон тайлбарладаг байсан байна.

Жишээлбэл хаврын борооны үетэй Ихрийн орд таардаг байна.

 

 

Энэ бол МЭӨ 3 мянган жилийн тэртээх эртний Египтийн нарны хаан Гор. Тэр бол хүнээр хэлбэржүүлсэн Нар ба харин түүний амьдрал бол тэнгэрийн мандалд дахь нарны хөдөлгөөнийг үлгэрчлэн хэлсэн домог юм. Эртний Египтийн дүрс бичгийн дотроос энэ тухай гэрчлэх баримтуудыг олныг олж болно. Гор-т Сэт гэгч шөнийн харанхуйг билэгдсэн нэг дайсан байжээ. Домог ёсоор өглөө болгон Гор Сэтийг ялдаг байсан ба харин орой болоход Сэт Горыг ялж түүнийг газар доорхи хаант улс уруу илгээдэг байжээ. Гэрэл харанхуй хоёрын тэмцэл өөрөөр хэлбэл сайн үйлс муу явдал хоёрын тэмцэл ард түмнүүдийн аман зохиол, үлгэр домогт өөр өөр илэрч байсаар өнөөг хүрч ирсэн байна. Товчхондоо бол Горын түүх ийм л юм:

 

Тэрээр Изида Мария Дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн байна.

Түүнийг төрөхөд дорно зүгт нэгэн од ассан.

Аврагчийн төрсөн газрыг 3 хаан олсон.

12 настай байхдаа тэрээр баячуудын хүүхдүүдийг сургаж байсан.

Ану гэгч хүнээс сэтгэлийн ариуслыг мэдэж авсан.

Удалгүй тэрээр 12 шавьтай болж их олон газраар аялаж ид шидийг бүтээж байсан.

Тэрээр өвчтэй хүмүүсийг эмнэж усан дээгүүр явж байжээ.

Гор бол Үнэн, Гэрэл гэгээ, Бурханы Хүү гэх мэт олон янзын өөр өөр нэртэй байсан.

Тифон урваж түүнийг барьж өгч цовдолуулсан.

Тэрээр 3 өдрийн дараа нас барж оршуулсан.

Харин дараа нь дахин амилсан.

           

Гор анхных нь байсан эсэх нь тодорхойгүй ба гэвч иймэрхүү нийтлэг шинжүүд олон янзын соёл дотор, түүний дотор олон янзын бурхадын түүхэнд дайралддаг тул тэдгээрийг нэг төрлийн домогт хамааруулж авч үзэж болох юм.

 

МЭӨ 1200 жилийн өмнөх Грекийн бурхан Аттис:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

Цовдолуулсан

З дахь өдөр нь нас барж оршуулсан.

3 өдөр булшинд байгаад дахин амь орсон.                      

МЭӨ 900 жилийн өмнөх Энэтхэгийн бурхан Кришна:

Дивака хэмээх ариун дарь эхээс төрсөн

Төрөх үед нь дорно зүгт нэг Од гарч ирсэн.

Тэр өөрийн шавь нартайгаа ид шидийг бүтээж байсан.

Нас барсны дараа дахин амилсан.

МЭӨ 500 жилийн тэртээх Грекийн Дионис бурхан:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

Өөрийн шавь нартайгаа олон газраар явж усыг дарс болгох гэх мэт ид шидийг бүтээж байсан.

Түүнийг хаадын хаан, бурханы ганц хүү Альфа/Омега гэх зэргээр нэрлэж байсан.

Нас барсныхаа дараа дахин амилсан.

МЭӨ Персийн бурхан Митра:

Ариун дарь эхээс 12-р сарын 25-нд төрсөн.

12 шавьтай байсан.

Олон газар явж ид шидийг бүтээж байсан.

3 өдрийн турш нас барж дараа нь амилсан.

Түүнийг бас Гэрлийн хүү гэх зэргээр нэрлэж байсан. Сонирхолтой нь түүнд мөргөх өдөр бол Бүтэн сайн өдөр байжээ. Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр янз бүрийн цаг үед байсан Аврагч бурхадууд бүгд энэ домгийн аль нэг хувилбарт нь багтаж байдаг.

Тэгвэл энэ бүх түүх домогт яагаад тийм олон ижил зүйлүүд давтагдаж байна вэ?

Яагаад ариун дарь эх бурханыг заавал 12-р сарын 22-нд төрүүлж, яагаад бурхан үхсэн байж байгаад 3 хоногийн дараа 12/25-нд амь ордог, яагаад бурханд 12 шавь дагалдагсад байсан гэх зэрэг асуултууд гарч ирж байна. /Жил бүрийн 12-р сарын 26-нд тэмдэглэдэг Зул сарын баяр ямар учиртайг одоо ойлгов уу уу!/

 

Үүнийг улам сайн ойлгохын тулд хамгийн сүүлчийн "нарны бурхан"-г авч үзэх хэрэгтэй.

 

           

 

Библи-д өгүүлэхдээ: Ариун Дарь Эх Ийсус Христыг 12-р сарын 25-нд Вифлиемд төрүүлжээ. Төрсөн даруй нь дорно зүгт нэгэн од гарсан ба түүгээр 3 Волхава хаан Ийсусын мэндэлсэн газрыг олж хүрч очжээ. Тэрээр 12 настайдаа баячуудын хүүхдүүдийг сургаж байсан ба 30 настайдаа Иоан загалмайлагч түүнийг загалмайлсны дараа тэрээр Бурханд үйлчилж эхэлсэн байна.

Ийсус Христос 12 шавьтай байсан ба тэдгээрийгээ дагуулан олон газраар аялаж өвчтнүүдийг анагааж, усан дээгүүр явж, үхсэн хүмүүсийг амилуулах зэрэг ид шидийг бүтээж байжээ. Түүнийг Хаадын Хаан, Бурханы Хүү, Ертөнцийн Гэрэл, Альфа ба Омега, Бурханы ганц хүү гэх зэргээр нэрлэж байжээ.

Түүний шавь нарын нэг Жүүд урваж Христийг 30 мөнгөн зоосоор дайснуудад нь худалдсны дараа /Библи-д ийнхүү жүүдийг хамгийн ёс суртахуунгүй, мөнгө зоосны төлөө хэзээд хэнээс ч урваж худалдахаас буцдаггүй, маш зальжин араншинтайгаар дүрсэлсэн нь тохиолдлын хэрэг огт бус бөгөөд энэ нь Европын ард түмнүүдийн түүхийн олон удаагийн гашуун сургамжуудаас үүдэлтэй/ түүнийг барьж авч загалмайд цовдолсон. Нас барсных нь дараа түүнийг оршуулсан ба 3 өдийн дараа дахин амилж тэнгэрт гарсан  гэж Библид өгүүлдэг.

 

 

Одоо энэ бүхнийг тайлъя: 1-рт, Христосын төрсөн түүх нь одон орон зүйн далд утга санааг илэрхийлж байна. 12-р сарын 24-нд  дорно зүгт шөнийн тэнгэрт гарч ирдэг од бол Орионы бүслүүрийн 3 одтой нэг тэнхлэг үүсгэдэг хамгийн тод од Сириус юм. Энэ 3 одыг эрт дээр үеэс одоог хүртэл 3 хаан гэж нэрлэдэг. Энэ 3 од хамгийн тод од Сириустай хамтран 12-р сарын 25-нд Нар мандах тэр газрыг зааж өгдөг. Чухам ийм учраас 3 волхова хаан дорно зүгт тэнгэрт гарсан тэр тод одыг даган явсаар Нар гарах буюу Бурхан /Христос/ мэндлэх газрыг олсон гэж библид номолсон ажээ.

Дева Мария Ариун дарь эх бол Дева орд /нэг хэсэг одуудыг холбоод Дева гэж нэрлэсэн/ юм. Эдгээр Дева ордын латин нэр нь Вирго гэдэг бол Ариун дарь эх гэсэн үг ажээ. Дева ордыг илэрхийлдэг эртний билэг тэмдэг бол жаахан өөрчилсөн М үсэг шиг дүрс юм. Учир нь Адонисын эх Мира, Буддын эх Мая бүгд М үсгээр эхэлдэг.

Дева бас Талхны байшин гэдэг ордтой бас холбогддог. Энэ ордыг гартаа буудай барьсан Дарь эхээр дүрсэлдэг. Түүний гарт байгаа буудай талхыг билэгдэх ба энэ нь 8, 9, 10-р сарын ургац хураах үеийг илэрхийлдэг. Харин Вифлием гэдэг латин үг яг Талхны байшин гэж орчуулагддаг. Вифлием бас Дева ордыг заадаг ба энэ нь түүний газар дээрхи бус харин тэнгэр дээрхи орон зайг заадаг гэсэн үг юм.

Хамгийн богино өдөр тохиодог, 12-р сарын 25-нд ажиглагддаг бас нэгэн сонирхолтой үзэгдэл бий. Зун нар өндөр байх үеэс өвлийн энэ өдөр хүртэл өдөр богиносох ба бөмбөрцгийн хойд талд бол нар өмнө зүг үрүү хөдлөж байгаа мэт болж нар улам жижгэрч гэрэл улам бага өгдөг.

 

 

Эртний хүмүүсийн хувьд нарны илч гэрэл улам багасч ургамал амьтан ургаж төллөхөө больж өвөл ойртох нь үхлийг билэгддэг байжээ. Үүнийг Нарны үхэл гэж ойлгодог байсан байна. Энэ нь нар өмнө зүг тийш 6 сарын турш шилжсээр байгаад тэнгэрийн мандалд хамгийн доод цэгтээ байрлах үе буюу 12-р сарын 22-нд тохиодог байна. Яг энэ үед сонирхолтой нэгэн үзэгдэл болдог ажээ. Энэ үед харахад нар өмнө зүг шилжин хөдлөхөө 3 хоног зогсоож байгаа мэт үзэгддэг байна. 3 өдрийн энэ түр зогсолтын үеэр Нар өмнө талын загалмай одуудын ордны орчим харахад хөдөлгөөнгүй мэт байдаг. Харин 12-р сарын 25-нд Нар өдөр уртсах, дулаан болж хавар ирэхийг урьдчилан зөгнөж хойд тал уруугаа 1 градус хөөрдөг. Үүнийг Нар загалмайн дээр 3 хоног "үхээд" харин дараа нь дахин амилж тэнгэрт гардаг гэж домогт өгүүлдэг.

 

Ийм учраас Ийсус болон бусад бурхад загалмайд цовдлуулж 3 хоног нас барж харин дараа нь дахин амилдаг гэж библид үлгэр домогт өгүүлдэг байна. Харин Нар бөмбөрцгийн хойд талд өөрийнхөө хөдөлгөөний чигийг өөрчлөх нь үе хавар, зун болохыг зөгнөн хэлдэг байна. Гэвч нарны энэхүү буцалтыг хаврын өдөр шөнө тэнцэх өөрөөр хэлбэл Пасха болтол баярлаж тэмдэглэдэггүй байжээ. Яагаад гэвэл энэ өдрөөс Нарны Гэрэл харанхуйг ялан бүрэн дийлж эхэлдэг өөрөөр хэлбэл өдөр шөнөөс урт болж байдаг билээ. Энэ нь хавар болж амьдрал сэргэж байхтай цаг хугацааны хувьд таарч байдаг.

Одоо одон орон зүйн хамгийн тод билэг тэмдэг Ийсусын 12 шавийн тухай авч үзье.

Тэд бол Ийсус - нарыг тойрсон тэнгэрийн 12 ордууд юм. Үнэн хэрэг дээрээ Библид 12 гэсэн тоо хаа сайгүй тааралддаж байдаг.

 

 Зураг дээр Ийсус Христос /Нар/ өөрийн 12 шавь /тэнгэрийн ододын 12 ордууд/-тайгаа байгаа нь... /тоолоод үзээрэй/

Библид өгүүлдэг бүх зүйлүүд бусад ном зохиолуудаас хамгийн илүү одон оронзүйтэй цаагуураа холбогддог. Жишээ нь, хэрэв нарны эргэлдэх хөдөлгөөний билэг тэмдэг болсон тэнгэрийн энэ 12 ордуудыг авч үзвэл энэ нь зүгээр ч нэг нарны хөдөлгөөнийг тайлбарласан лавлах бичиг биш бөгөөд харин бөө удган шүтлэгтнүүдийн билэг тэмдэг байсан, түүний товчилсон хэлбэр нь иймэрхүү хэлбэртэй байжээ.

 

 

Энэ чагт загалмай бол Христийн шашны билэг тэмдэг биш, харин бөө удган шүтлэгтнүүдийн тэнгэрийн ордуудыг дүрсэлсэн төсөөлөл дүрс юм. Ийм учраас эртний бурханы хөрөг дээр Ийсусыг Нар, Бурханы Хүү, Ертөнцийн гэрэл гэгээ гэж энэ загалмайн яг голд дүрсэлдэг байсан байна. Ийсус бол тэнгэрт гарсан Аврагч өглөө бүр ирж гэрлээ хайрладаг, харанхуйгаас Ертөнцийг авардаг, түүнийг үүлсийн цаанаас гарч ирэхийг харж болно гэх мэт зүйлийг Библиэс олж үзэж болно.

Библид байдаг одон орон зүй, одоор баримжаалах зүйн хамгийн чухал нэг хэлбэржүүлсэн домог бол эрин зууны тухай ойлголт юм. Зууны, эриний тухай ойлголт Библид их тааралддаг. Үүнийг ойлгохын тулд Прецесс буюу өдөр шөнө тэнцэх үзэгдлийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлийн нэг эртний Египтчүүд ойролцоогоор 2150 жил тутам өдөр шөнө тэнцэх өдрийн өглөө Нар шинэ ордын зааж байгаа тэр газар мандаж гарч ирдэг гэдгийг мэддэг байжээ.

Энэ нь дэлхийн бөмбөрцөг өөрийн тэнхлэгээ тойрон алгуурхан савлах хөдөлгөөн хийдэгтэй холбоотой. Энэ циклд хэвийн жилийн циклтэй харьцуулбал ордууд эсрэг явдаг. Прецесс бүх 12 ордуудыг дайрч өнгөрөхөд ойролцоогоор 25765 жил хэрэгтэй. Үүнийг Платон жил гэдэг. Эртний хүмүүс үүнийг сайн мэддэг байжээ. Тэд 2150 жилийн хугацаа бүрийг нэг эрин гэж нэрлэдэг байжээ. МЭӨ 4300-2150 оны хоорондох үе бол Үхрийн орд байжээ. МӨЭ 2150 - МЭ 1 он хүртэл Хонины орд, харин МЭ 1 оноос МЭ2150 буюу манай орд бол Загасны орд юм. Ойролцоогоор МЭ 2150 оноос Усан орд уруу орох болно. Ийнхүү 3 эринийг дамжиж 4 дөх эринд орох хүртлэх хөдөлгөөнийг Библид билэгдэн тайлбарлаж бичсэн байдаг. Хуучин Гэрээнд бичсэнээр бол Моисей Синайн ууланд 10 чулуун дээр бичсэн тангарагтай ирсэн ба харин хүмүүс Алтан Үхэрт /жүүдийн мөнгөний бурхан-д/ мөргөж байсан нь түүнийг гайхшруулжээ.

Тэрээр иймээс уурлан хилэгнэж чулуун хавтгайнуудаа хага цохиж жүүдүүд ба түүний ард түмэнд энэ нүглээсээ цэвэршихийн тулд бие биеэ алахыг уриалсан байдаг. Библийн олон судлаачид түүний энэ хилэгнэсэн шалтгааныг израильчууд Идол/мөнгөний бурханд/-д эсвэл төстэй зүйлийг шүтэж мөргөж байснаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Жүүдүүд Алтан Үхэр/мөнгөний бурхан/-ээ бас ордтой холбосон байдаг. Мөн Моисей бол шинэ эрин болох Хонины ордыг билэгдэж байсан ба ийм учраас одоо ч жүүдүүд ёслолдоо хонийн эврийг хэрэглэдэг. Моисей Хонины ордыг билэгддэг ба хүмүүс шинэ эрин эхлэхэд бүх хуучин зүйлээ хаях хэрэгтэй болдог ажээ. Энэ шилжилтийг бусад бурхадууд мөн гэрчилдэг. Жишээлбэл Христийн бурхан Митра төстэй домогт үхрийг алж байгаар гардаг. Ийнхүү Ийсус Хонины ордыг халж шинэ эрин одоогийн Загасны эрин ирснийг тунхагласан байна. Ер нь загасны билэг тэмдэг Шинэ Гэрээнд маш олонтай гардаг. Библид Ийсус 5000 хүнийг 5 бөөрөнхий талх, 2 ширхэг загасаар хооллосон тухай гардаг. Тэр Галилейд орж өөрийн сургаалыг номлож эхэлсний дараа 2 загасчинтай таардаг ба тэд түүнийг дагадаг. Та загасны хэлбэртэй Ийсусын ийм билэг тэмдэг машин дээр хүртэл байхыг олж харсан байх аа. Гэвч бид энэ билэгдэл чухам юуг илэрхийлж байгааг тэр болгон сайн мэддэггүй. Энэ бол бурхангүйчуудын хувьд Нарны хаанчлалыг илэрхийлсэн билэгдэл юм. Түүнчлэн Ийсусын төрсөн цаг үе бол манай эрины тооллын эхлэл юм.

Библид бичсэнээр шавь нар нь түүнийг нас барахаас өмнө түүнтэй яаж уулзахыг асуусан байдаг.

 

Танай хотод домботой ус барьсан нэгэн хүн орж ирэх болно. Түүнийг даган байшинд нь орох хэрэгтэй.

 

гэж номлосон байдаг.

Энэ бол хамгийн сонирхолтой, одон орны нэг гэрчлэх баримт юм. Домботой ус барьсан хүн бол Бумбын орд юм. Түүнийг ус асгаж байгаа хүнээр голдуу дүрсэлсэн байдаг. Бумбын орд бол Загасны ордноос гарч Бурханы хүүгийн орох дараагийн орд юм. Учир нь Бумбын орд бол нарны эргэлтийн дагуухи Загасны ордны дараагийн орд билээ.

Цаашаа явцгаая. Бид бүхэн Ертөнцийн төгсгөл ирэх тухай хэзээ нэгэн цагт сонсож байсан шүү дээ.

 

 

 

Библид бичснээр бол Ийсус хэлэхдээ “Би та нартай дэлхийн төгсгөл ирэн иртэл хамт байх болно” гэжээ. Гэвч англи хэл дээрхи Библийн хувилбарт дэлхий гэсэн үгийг буруу орчуулсан гэж үздэг. Үнэн хэрэгтээ бол Эеон гэсэн латин үг байсан ба өөрөөр хэлбэл эрин гэж байжээ.

 

Үнэндээ бол БиблидБи та нартай энэ эринг дуустал хамт байх болногэж Ийсус хэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл Ийсус Загасны ордноос дараачийн Бумбын орд уруу шилжин орох хүртэл хамт байх болно гэсэн үг юм. Иймээс дэлхий ертөнцийн төгсгөл ирэх тухай үзэл номлол бол одон орны дээрхи үзэгдлийг буруу орчуулж тайлбарласнаас үүдсэн алдаа юм.

 

Гэвч удахгүй болох гэж байгаа Ертөнцийн төгсгөл гэгчид итгэдэг 100 гаруй сая америкчуудад энэ тухай хэлэх гээд үз дээ !!!

 

Цаашилбал Ийсус Христ болон түүний амьдрал ахуйн талаар одон орон зүйн утгаар библид бичсэн зүйлийн ихэнх нь эртний Египтийн бурхан Горын шууд хуулбар юм. Жишээлбэл Египтийн 3500 жилийн настай Угсори сүмийн ханан дээр ариун үр тогтолт, Горын төрсөн тухай, түүнд шүтэж мөргөдөг байсан тухай илэрхийлсэн билэгдэлүүд олон байдаг.

 

Эхлээд Нарны илч Изида дахь эхэд удахгүй тэр Хорыг төрүүлэх болно гэж хэлжээ, үүний дараа ариун Сэтгэлт Нефа энэ дарь эхийн хэвлийд Хорыг ариун үр тогтолтоор бий болгосон гэдэг. Энэ үеэс л ариун үр тогтолт /Виржин/-ыг шүтэн мөргөж ирсэн байна.

 

Энэ түүх Ийсусын ид шидийн хүчээр төрсөн тухай үлгэр домгийг яг давтдаг. Ер нь эртний Египтчүүдийн мөргөл шүтээн, Ийсусын түүх хоёр хоорондоо гайхалтай төстэй байдаг.

 

Шууд хуулбарласан энэ түүх /библи/ үүгээр зогсдоггүй. Ной-ийн түүх, энэ ертөнцийг нөмөрсөн асар их усан үер, түүнээс аврагдсан тухай түүх бүгд л эртний Египтийн уламжлалт шүтээний түүхтэй бараг адилхан байна. Үүнийг батлахын тулд хол явах хэрэггүй юм. Ер нь энэ талаар 200 гаруй гэрчлэх баримт байдаг байна.

 

Жишээ нь, МЭӨ 2600 жилийн өмнөх Гигламены домог түүхийг авч үзье. Энэ домогт бурхан дэлхийг асар их усанд живүүлсэн тухай, алтан тэвшин дээр гарч аврагдсан хүн, амьтан тэрбайтугай түүний илгээсэн тагтааны тухай гардаг. Энэ бүх үйл явдлыг өгүүлсэн домог түүх бусад давхацдаг зүйлүүдийн хамт Библид хожуу орж иржээ.

 

Мойсейн төрсөн түүх бол бас тэндээс авсан домог юм. Мойсейг төрсний дараа түүнийг алагдахаас аварч сагсанд хийгээд гол тавьж урсгасан тухай, харин түүнийг хааны охин олж авран яг хан хүү мэт өсгөсөн тухай Библид гардаг билээ. Яг энэ түүх МЭӨ 2250 жилийн тэртээх Египтийн Саргон бурханы домогтой давхацдаг. Саргоныг нялх байхад нь амийг нь аврахын тулд түүнийг сагсанд хийж голоор урсгасан ба дараа нь хааны дунд эхнэр Аки олж өсгөсөн гэж энэ домогт өгүүлдэг. Түүнээс гадна Библид Мойсей 10 хууль гаргасан тухай гардаг билээ. Гэвч бурханы энэ хуулийг уулан дээр өгсөн тухай нилээд өмнө нь мөн тэнд бичсэн байдаг. Мойсей бол эдгээр түүх домогт гардаг хууль гаргасан хувилгаануудын зөвхөн нэг нь юм. Энэтхэгийн Ману, Грекийн Минос, Египтийн Мисэс бүгд л бурханы 10 хуулийг хүмүүст авчирч өгсөн гэж домогт гардаг.

 

Эдгээр бурханы 10 хууль бол ЕгиптийнҮхэгсдийн номгэдэг бүтээлийн 125 бүлгээс шууд хуулбарлаж авсан байна.

 

 

                        Би хулгайлахгүй гэдэг нь Бүү хулгай хий болсон.

Би алахгүй гэдэг нь Бүү хүний амь бүрэлгэ болсон.

Би худал ярихгүй гэдэг нь Бүү худал хэл болсон..........

 

Яг ийм байдлаар цааш үргэлжлэнэ.

Ийнхүү эртний Египтийн шашин мөргөл шүтээн бол Жүүдизм болон Христийн шашны үндсэн эх сурвалж болдог байна. Эдгээр шашны ойлголт, нэр томьёо, зан үйл бол Жүүдизм ба Христийн шашин үүсэхээс бүүр өмнө байсан Египтийн шашны холбогдох нэр, зан үйлийн хуулбар юм.

Христийн шашны анхны үндэслэгдийн нэг, нэрт түүхч Жастин Мартир /МЭ 100-165/ өөрийн бүтээлдээ ийн бичиж байжээ.

 

Бид бүгдийн багш Ийсус Христос ариун үр тогтолоос хүн болж мэндлэж, дараа нь цовдлуулж нас бараад дахин амилж тэнгэрт гарсан тухай бид ярихдаа та нарын Юпитерийн хүүд мөргөж, юунд шүтэж итгэж байдгаас тань өөр ямар нэгэн зүйлийг батлах гээгүй юм.

 

Тэрээр өөр нэг бүтээлдээ ийн бичиж байжээ:

 

Түүнийг ариунаар үр тогтсон Дарь эх төрүүлснийг Персес хэрхэн яаж төрсөнтэй адилтгаж ойлгох хэрэгтэй.

 

Жастин Мартир ба эртний христийн шашны дагагсад өөрийн шашинд бурхангүйчүүдийн буюу Египтийн шашинтай төстэй олон зүйл байгааг мэдэж байжээ. Гэвч Жастин Христийн энэ дэлхийд ирэхийг чөтгөр урьдчилан мэдээд бүх зүйлийг хольж хутгаж будлиантуулсан юм гэж бичиж байжээ.

Христийн шашныг хатуу баримтлагчид манай дэлхийг 12 мянган жилийн настай гэдэгт итгэдэг...

 

Ингээд би нэг тийм хүнээс тэгвэл динозаврын яснуудыг яах вэ гэхэд тэрбээр:

 

-   Бурхан тэдгээрийг бидний итгэл үнэмшлийг шалгах гэж бүтээсэн юм гэж "бурсан" юм.

Харин би хариуд нь:

-  За даа, миний итгэл үнэмшлийг шалгах гэж л чамайг "бүтээсэн" байх даа гэж би түүнд хариулж билээ.

 

Иймээс Библи бол түүнээс өмнөх бүх шашны домог түүхийн нэгэн адил одон оронзүй ба шашин шүтлэгийн холимог домог зохиол! юм.

 

Христийн шашин бол Нарыг шүтэж мөргөдөг зан үйлийн нэг төрлийн дууриалт-элэглэл юм. Тэд Нарыг Христос гэдэг хүнээр орлуулж эрт дээр үед наранд мөргөдөг байсны адил түүнд мөргөдөг.                

                                                                                    Томас Пейн 1737-1809

 

Бид энэ бүхнийг гагцхүү шүүмжлэх үүднээс биш харин үнэн бодит эсэхийг нотлох баримтуудыг гаргаж ирэх үүднээс ярьж байна. Бид хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна. Бид зүгээр л яг үнэн хэрэг дээрээ шинжлэх ухааны үүднээс энэ домог библид бичсэн зүйлүүд чухам юу байсан юм бэ гэдгийг мэдэх гэж л энэ бүхнийг ярьж байна. Христийн шашин нь цэвэр түүхчилсэн домогт үндэслэсэн байна. Харин энэ бол яг үнэн факт юм!!!

 

Ингээд Христийн шашин бол мянга орчим жил Европын олон ард түмнүүдийг харгис боолчилж байсан Римийн эзэнт улсын ихэс хаад, эрх баригчдын зүгээс гагцхүү улстөрийн зорилгоор зохиосон үлгэр домог түүх юм гэдэг дүгнэлтэд бид хүрч ирж байна.

 

Христ бол үнэн хэрэг дээрээ ийнхүү христийн шашны гностикуудын сектийн нарны бурхан хаан нь байжээ. Энэ нь бусад бөөгийн шашинд байдаг нарыг төлөөлүүлсэн домгийн тэр дүр төрх юм.

 

Харин жирийн хүмүүс, боолчлогдож байсан ард түмнүүдийн дотоод ухамсар бодол санаа, зүрх сэтгэлийг энэ үлгэр домгоор барьж хүлж тэднийг далдаас хянаж залж байхын тулд Христийг түүхэн бодит хүн байсан мэт болгож мөнхжүүлэх нь цэвэр улс төрийн шийдвэр байжээ!

 

МЭ 325 онд Римийн эзэн хаан Константин Никейн гэх нэгэн чуулган уулзалтыг зохион байгуулсан байна. Чухам энэ уулзалтын үеэр Христийн шашны номлолын гол гол зарчмуудыг зохиож боловсруулсан гэж олон судлаачид үздэг.

 

Энэ цагаас хойш Христийн нэрээр хийж ирсэн олон удаагийн худал хуурмаг зүйлс, цус асгаруулалтын түүх эхэлсэн билээ.

 

Үүнээс хойшхи 1600 жилийн турш Христийн шашны тусламжтайгаар бүх Европын улс төрийн бүх эрх мэдлийг Ватикан дангаараа барьж иржээ. Энэ хугацаа бол Харанхуйн Эрин үе, Загалмайтны дайн, Инквизици /католик сүмийн зүгээс өөр үзэл бодолтой хүмүүсийг тамлан шүүж байсан шүүх/ гэх мэтийн аймшигт үйл явдлуудаар дүүрэн байв. Христийн шашин бол бусад загалмайтны шашнуудын нэгэн адил энэ эрин зууны хамгийн том “залилан”-гуудын нэг юм. Шашин хүмүүсийг байгалиас нь, нэг нэгнээс нь салган тусгаарлахад л хэрэглэгдэж ирсэн байна.

 

 

Аливаа шашин бол эрх баригчдын засаглал, эрх мэдэлд жирийн хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр, ядаж шүүн тунгааж ч бодож үзэхгүйгээр сохроор дагаж дулдуйдахыг шаарддаг. Тэр бүхнийг Бурхан харж байгаа гэдэг шалтагаар хувь хүний бүхий л хариуцлагыг хязгаарлаж байдаг. Тэгээд хамгийн гутамшигт гэмт хэргийг ч гэсэн бурханы таалал гэдгээр цагаатгаж байдаг юм.

 

Хамгийн гол нь шашин бол үнэнийг мэдэж байгаа боловч шашны энэ хоосон номлолыг ашиглаж нийгэм, олон нийтийг өөрийн зорилгоор далдаас хөтлөн удирдаж байгаа тэр хүмүүст давуу байдал, хүч чадлыг бий болгодог!

 

Шашны хоосон номлол бол хүн төрөлхтөний түүхэнд дэх хамгийн хүчирхэг машин болсон ба шашин бусад хоосон онол-номлолууд цэцэглэн түгэх маш таатай суурь хөрс нь болж байдаг.

 

Үлгэр домог буюу үеэс үед уламжлагдаж ирсэн гэх тэр үзэл санаа бодол, онол-ойлголт төсөөлөл гэдэг бол үнэндээ худал боловч бүгд итгэдэг овжин зальжин санаа юм. Бүүр гүн гүнзгий, шашны түвшинд бол энэ хоосон домог нь хүмүүсийг дотоод ухамсараар нь сэм удирдаж тэднийг боолчлолд хүлцэнгүй барьж байхад энэхүү сохор сүсэг бишрэлийг нь ашиглахад чиглэсэн байдаг.

 

Иймээс хамгийн гол мөн чанар нь энэ түүх домог хир үнэний хувьтай гэхээсээ илүү чухам юунд үйлчилж байна вэ гэдэгтээ байгаа юм аа!

 

Хэрэв аливаа түүх домогт нь хүмүүс ард олон итгэхгүй бол тэр түүх домог өөрийн зохиогчдоо ч хэрэггүй болох билээ. Энд хэргийн гол нь хэсэг хүмүүс энэ ариун түүхийн үнэний талаархи асуудлыг зүрхэлж сөхөж тавьж байгаад биш, тэгсэн байлаа ч энэ итгэл үнэмшлийн цаад эзэд үүнийг тоох ч үгүй, эдгээр асуудал тавиад байгаа хүмүүстэй ямар нэг яриа маргаан үүсгэхгүй, эсвэл зүгээр л үүнийг бурханыг доромжилж байгаа хэрэг хэмээн зарлах болно.

 

            Тэд та бүхэнд бүр :

 

-        Та хэрэв АНУ-ын Засгийн газар өөрийн 3 мянга гаруй иргэнээ амь насаар нь хэлмэгдүүлсэн гэж бодож байгаа бол, ингэсэн гэж сэжиглэн хардаж бодож байгаа бол, эсвэл хүмүүсийг ийм дүгнэлтэд хүрэхэд нь Та туслаж байгаа бол энэ чинь маш муу хэрэг дээ, энэ чинь “бурханыг л доромжилсон” явдал болно шүү дээ...!? гэж хэлж ч чадах юм.

 

-   Гэхдээ хүлээгээрэй! Хэрэв бодит баримт нотолгоонууд хангалттай байгаа бол ?!...

 

 

2-БҮЛЭГ: ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТАТАН ОРУУЛЖ ДЭГЛЭСЭН БОХИР ЖҮЖИГ

 

Бүрэн монгол орчуулга нь:

 2001 оны 9-р сарын 11, Нью-Йорк хот

 

АНУ-ын телевизийн мэдээллийн сувгуудын мэдээллүүд ба гэрч нарын яриа :

  • Энэ бүхэн яг дэлбэлэгчийн ажил шиг, яг л барилгыг зориудаар үйлдвэрлэлийн аргаар дэлбэлэн буулгаж байгаа мэт харагдаж байна.
  • Харагдаж байгаагаас үзвэл хуучин барилгыг дэлбэлэгчээр тэслэн нурааж байгаа мэт санагдаж байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт дэлбэлэгчид байшинг хэрхэн нурааж байгааг харсан бол нураахын өмнө эхлээд байшин дотор тэсрэх бөмбөг тавьж холбодог гэдгийг мэдэх ёстой.
  • Барилга яаж нуран унаж байгааг харахад энэ бол урьдчилан төлөвлөсөн зориуд нураалт гэдэг нь мэдэгдэж байна.
  • Энэ бол тохиолдлын зүйл биш юм.
  • Эхлээд нэг байшин нуран унасан, дараа нь хоёр дахь байшин яг тийм байдлаар нурж унасан.
  • Яаж үүнийг хийсэн гэдгийг бид мэдэхгүй байна.
  • Барилгууд ердөө тоос болон нурж унасан байна.
  • Бид нэг ч ширээ, нэг ч сандал, нэг ч бүтэн телефон эсвэл компьютер олоогүй.
  • Миний олсон хамгийн том зүйл бол телефоны нэг хэлтэрхий, иймхэн хэмжээнийх.
  • Яг юу болсон юм бэ...
  • Эргэн тойрон бүх юм тоосонд дарагдсан. Голын эргээс нөгөө голын эрэг хүртэл ийм их тоос байна. 5-7 сантиметр...Бүх зүйл тоосонд дарагдаад байна. Яг нэг тийм, байшин барилга нурааж байгаа мэт. Бүгд л ТВ-ээр харсан шүү дээ... Яг л байшинг дэлбэлж зориуд нурааж буулгаж байгаа юм шиг.
  • Яг л дэлбэлэгч бөмбөг шиг, яг л байшинг нурааж буулгаж байгаа юм шиг бөн бөн бөн...
  • Би 2 дахь дэлбэрэлтийг сонссон...Тэнд маш хүчтэй дэлбрэлт болсон...2 дахь дэлбэрэлт болсон, тэгээд бүх юм нурж унасан...Дэлбэрэлт болж бүгдийг нураасан...
  • Миний бодлоор бол энэ дэлбэрэлт байсан.
  • Яг их буугаар буудаж байгаа юм шиг бах бах бах ...дахиад 3 дэлбэрэлт...
  • Бид маш том дэлбэрэлт болохыг сонссон...дараа нь байшингийн орой шууд л дэлбэрсэн...Бид ямар нэг дэлбэрэлт болохыг харсан... их том дэлбэрэлт...дэлбэлэж...
  • 8-н давхарт том тэсрэлт болсон...Биднийг холл уруу гарч ирэхэд дэлбэрэлт болсон...Доод танхимд л дэлбэрэлт болох шиг болсон...
  • Маш хүчтэй дэлбэрэлт болсон... Маш хүчтэй дэлбэрэлт болсон, бид бүгдээрээ харсан, бас мэдэрсэн...Бид дэлбэрэлт болохыг харсан...бид маш хүчтэй чанга дэлбэрэлт болохыг сонссон.
  • 2-дахь дэмбэрэлт байшин номер 2..дахиад нэг бөмбөг дэлбэрчихлээ...тэр энэ бөмбөгнүүдийг байшин дотор тавьсан байна гэж байна...

 

9-р сарын 11-ний тухай үлгэр

 

  • Осама Бен Ладены удирдлагын дор 19 булаан эзлэгчид бичиг хэрэгслийн жижиг хутганы тусламжтайгаар 4 иргэний нислэгийн онгоцыг булаан эзэлж АНУ-ын агаарын эсэргүүцэн хамгаалах системээс бултаж харин өөрсдийн онилсон бүх зүйлийн 75 хувийг онож сөнөөсөн.
  • Дэлхийн худалдааны төвийн 1 , 2 ба 7-р барилгууд дотор нь гарсан түймэрийн улмаас барилгын хийцэд байсан доголдлоос болж дотогшоо эвхэгдэж нурж унасан. Харин Батлан хамгаалах яам - Пентагоныг мөргөсөн онгоц Шенксвиллид унасан онгоцны адил мөргөх агшинд замхарч “алга болсон” юм.  
  • Энэ бүх үйл явдлыг мөрдсөн комиссоос ийм дайралт болох тухай ямар нэг урьдчилан сануулга байгаагүй ба тийм зүйлээс найдвартай хамгаалахад Засгийн газрын алдаа саад болсон гэж тогтоожээ. 

 

Ямар нэг урьдчилан сануулга өгөөгүй гэдэг талаар:

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс:

  • Хэн ч тэднийг онгоц булаан аваад зэвсэг болгон ашиглаж болох юм гэдгийг урьдчилан хэлж чадахгүй байсан гэж бодож байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

  • Хамгийн наад зах нь манай Засгийн газар мөн ялгаагүй урьдах Засгийн газруудад хэн нь ч онгоцоор байшин барилга руу дайрч болох юм гэж бодож ч чадахгүй байсан.

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дик Чэйни:

  • Дотоод мэдээллийн сувгуудаар дайралт болж болох тухай ямар ч аюулын дохиолол ирж байгаагүй. Мөн хотын засаг захиргаа, нислэгийн компаниудад ч тэр.

 

АНУ-ын ТТГ-ын захирал Тэнон : 

  • Ямар нэг урьдчилан сануулга байсан тухай би мэдэхгүй.

 

Харин тэгвэл:

 

“Ю Эс Тудэй” мэдээлэхдээ 9-р сарын 11-нээс 2 жилийн өмнө агаарын хамгаалалтын албууд онгоц булаан эзэлж зэвсэг болгож ашиглах аюулын эсрэг сургуулилалт мөн хийж байсан байжээ. Тэдгээр булаагдсан онгоцуудын мөргөх ёстой байсан байнуудын нэг нь Дэлхийн худалдааны төв байсан байна!?

 

  • Энэ бол АНУ-ын онцгой байдлын департаментын хорлон сүйтгэхтэй тэмцэх гарын авлагын хавтасны нүүрэн тал  юм. 2000 оны 10-р сард Маскаль гэдэг нууц сургуулилтын үйл ажиллагааны явцад Пентагон дээр онгоц унах үйл явдлыг загварчилж сургуулилаж байсан байна.
  • “Си Эн Эн”-ий олж авсан Филипины нууц албаны баримтуудаас бүх төлөвлөгөөг уншиж болно. Энэ баримтад бичснээр бол тэр эхлээд Америк уруу нисч байгаа ямар нэг онгоцонд сууж нисгэгчдийн бүхээгийг булаан эзлээд Тагнуулын төв газрын төв штаб уруу шумбаж мөргөнө. Мөн эдгээр баримтад мөргөж устгах бай болгосон обьектуудын дотор дэлхийн худалдааны төв, Пентагон дурдагдаж байгаа юм.
  • Хорлон сүйтгэгчидтэй тэмцэх тусгай албадын урьдчилан мэдээлэх систем бүр дээд заалтаасаа улаан уруугаа хэтэрчихсэн байсан гэж Джорж Тэнон хэлсэн юм.    
  • Маш том дайралт болох гэж байгаа тухай эдгээр урьдчилсан сануулгууд маш ноцтой байсан ба шийдвэртэй арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байсан боловч үүний оронд Ерөнхийлөгч маань сарын амралтаа аваад явчихсан байсан юм.

 

Онгоцоор дайрсан 19 булаан эзлэгчид ???

  

  • Пакистаны тагнуулын алба Ай Си Ай-гийн захирал, генерал Махмуд Ахмед нь Шейх Омараас онгоц булаан эзлэгчдийн толгойлогч Мохамед Атта-д 100 мянган доллар шилжүүлэхийг гуйж байжээ. Хөлсний онгоц булаан эзлэгч Мохамед Атта мөнгөний шилжүүлэгийг Пакистанаар дамжуулж авч байжээ. Харин энэ мөнгийг Шейх Омар Саид гуйвуулж байсан гэж үздэг. Омар Саид Пакистаны засгийн газрын байгуулагуудын тагнуулын газраас дэмжлэг авч байсан гэж мэдүүлж байжээ.
  • Генерал Ахмед чухам яг юунд зориулж Аттад мөнгө гуйвуулахыг хүсч байсныг илрүүлэх ямар ч мөрдөн байцаалт явагдаагүй байна.
  • 9-р сарын 11-ны өглөө Вашингтонд Засгийн газрын зарим гишүүд генерал Ахмедтай өглөөний унд ууж байсан байна.
  • 9-р сарын 11-ны үйл явдлыг мөрдөн шалгасан комисс өөрийн албан ёсны тайландаа энэ үйл явдлыг хэн санхүүжүүлсэн талаархи асуудлыг  ач холбогдол багатай зүйл гэж тэмдэглэсэн байдаг.
  • Бидэнд тэдгээр 4 онгоц бүр дотор 4-5 булаан эзлэгчид байсан гэж мэдээлдэг.  Хэрэв тийм байсан бол тэдний нэрс онгоцны суусан зорчигдын дунд байх ёстой.
  • Тэдгээр булаан эзлэгчдийн нэрс дараа нь хэвлэлд гарсан жагсаалт дотор байхгүй байснаар барахгүй тэнд ямар ч нэр байхгүй байсан.
  • Тэдгээр онгоц булаан эзлэгчдийн амьдарч байсан байр, машин, АНУ-ын Засгийн газраас төлбөр хийсэн зээлийн картууд байсан гэдгийг бид мэднэ. Үнэндээ бол тэр хүмүүс агентууд байсан байна. Эндээс харахад эд мөрийн баримтуудыг зориудаар тэнд хаяж орхисон байна.
  • 9-р сарын 11-ны тэдгээр онгоц булаан эзлэгчдийн нэгнийх нь паспорт нуранги дотроос олдсон гэж үздэг. Тэгвэл тэр цаасан паспорт тэр их гал дундаас, онгоцны их биеийг нэвтлэж ямар ч гэмтэл авалгүй назар унасан байж таарах нь. Гэвч нэг зүйл болсон юм.
  • 6 сарын турш тэд тэр паспортыг олж авсан гэж батлаж байсан.Бидэнд хөдлөшгүй гэрчлэх баримт байгаа гэж байсан шүү дээ.
  • Харин дараахан нь тэр залуу ид шидийн юм шиг амьд, тэрбайтугай ямар ч шарх гэмтэл аваагүй болж таарсан.

 

Эдгээр 19 хүмүүсийн зарим нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байгаа болно.

 

“Дэ Телеграф” сонины 2001 оны 9-р сарын 23-ны дугаарт Абдуласис Аль Омари: 

  • Холбооны Мөрдөх Товчоо миний нэрийг энэ жагсаалтанд оруулсан байхыг хараад би нүдэндээ итгээгүй. Миний нэр, миний төрсөн өдрийг тэд тавьсан байсан.
  • Гэвч би амиа золиослогч биш, би энд байна. Би амьд байна. Би тэрбайтугай онгоц яаж жолоодохыг ч огт мэдэхгүй.

Онгоц булаан эзлэсэн гэх хүмүүсийн дор хаяж 6 нь амьд байгаа болно.

Холбооны мөрдөх товчоо өөрийн тэр нэрсийн жагсаалтыг одоо болтол өөрчлөөгүй юм.

Тэдгээр онгоц булаан эзэлсэн гээд байгаа хүмүүс Усама Бен Ладентай ямар нэг холбоотой эсэхийг тогтоосон ямар ч нотолгоо, баримт байхгүй юм.

 

 Осама Бен Ладен

 

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

  • Мэдээж, бид тэр Саддам Хусейныг хайж байна, үгүй ээ биш ээ... тэр Бен Ладеныг...

Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

  • 2001 оны 1-р сард Бушийн засаг захиргаа Холбооны мөрдөх товчоо, тусгай албадад Бен Ладены гэр бүлийнхэнтэй холбогдсон, түүний дотор Тагнуулын төв газрын гол офисын хажууханд, Виржина мужийн Фоллс Чорч хотод тэр үед амьдарч байсан Бен Ладены хоёр хамаатан Абдулла, Омар нарыг ч мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна.

 “Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

  • Тэр Америкийн хамгийн их эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдэж байхад Бен Ладен Дубай дахь америкийн эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж эмчлүүлж байсан байна. Түүнийг америк эмч эмчлэж байсан ба тэнд ажилладаг Тагнуулын төв газрын ажилтнууд ирж уулзаж байжээ.
  • 9-р сарын 11-ны үйл явдлыг зохион байгуулж бэлтгэсэнтэй  Осама Бен Ладен холбоотой тухай нэг ч нотлох баримт байхгүй юм.
  • Дараахан нь бидэнд үүнийг батлах ямар ч нотолгоо шаардлагагүй гэж ярьж эхэлсэн, учир нь Бен Ладен Афганистанд байхдаа хийлгэсэн гэх нэгэн видео бичлэг дээр хорлон сүйтгэх энэ үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг.
  • Энэ хүлээн зөвшөөрсөн гэж гарч байгаа байгаа видео бичлэгийг хожим нь гол нотолгоо гэж тараасан юм. Гэвч энэ видео бичлэг дээрхи хүн бусад бичлэг дээр гардаг Бен Ладенаас  илүү хар бор царайтай, өргөн шанаатай, том хамартай байгааг харж болж байна. Энэ нь зохиомол нотолгоо гэдгийг дахин батлаж байгаа юм.

 Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

  • 1976 онд Осама Бен Ладены том ах Салим Бен Ладен нь Джим Батт гэгчийг АНУ-д Бен Ладеныхны санхүүг хөтлүүлэхээр хөлслөн авсан байдаг. Джим Батт бол үнэн хэрэг дээрээ Джорж Бушийн багын найз ба олон улсын ажил хэрэгт түүний итгэмжлэгдсэн хүн байсан байна.
  • Хэрэв том Буш Карлайл групп компанийн даалгавраар Саудын Аравид 1998-2000 онд ирж Бен Ладены гэр бүлтэй уулзаж байсан гэдгийг бид олж мэдсэний дараа Бушийн Бен Ладенгийн гэр бүлтэй нягт холбоотой байсан гэдэг нь илүү ойлгомжтой болох юм.

Карлайл групп бол дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч компаниудын нэг ба 9-р сарын 11-ны дараа зарласан терроризмын эсрэг дайн гэгчээс мөн Афганистан, Иракд хийж байгаа дайнаас асар их ашиг олсоор байгаа юм.


 

Пентагон

 

  • Хэн 60 тоннын жинтэй, 7,5 метрийн өргөнтэй, 13,5 метрийн өндөртэй онгоцоор энэ их олон саад дундуур нисэж гарсан юм бол?
  • Пентагоныг мөргөхөөсөө өмнө 800 км/цаг хурдтай нисч байсан энэ онгоц чиглэлээсээ 270 градус!! огцом эргэж доошоо налуу цагирагын дагуу уруудаж нисэх ёстой байсан.
  • Мөн энэ үед жижигхэн моторт онгоцоор ч олигтой нисэж чаддаггүй байсан Хани Ханжур гэгч энэ онгоцыг жолоодож явсан гэдэг.

Хани Ханжурын явж байсан нисэх сургуулийн багш. 

  • Нислэгийн курст байхдаа тэрээр ердөө ч хичээл зүтгэл гаргаж байгаагүй. Түүнийг Пентагоныг мөргөж чадсан гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Тэр огт онгоц жолоодож нисч чаддаггүй байсан шүү дээ...

Онгоцны эвдэрч сүйдсэн суудлууд, зорчигсдын ачаа, цогцосууд огт байгаагүй ба зөвхөн тоосго, шаврын нуранги л байсан юм. Албан ёсны мэдээлэлд онгоцны түлшнээс дэгдсэн гал түймэрийн маш өндөр хэмийн халуунаас онгоц тэр чигээрээ шатаж ууршиж алга болсон гэж мэдээлж байсан. Харин энэ онгоц ган ба титанаар хийсэн, тус бүр нь 6 тоннын жинтэй, Роллс Ройс-д үйлдвэрлэсэн хоёр хөдөлгүүртэй байсан юм. Шинжлэх ухааны үүднээс дан керосиноор 12 тонн ган, титаныг уурштал нь шатаах боломжгүй юм!

 
 “Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

  • Бидэнд хэлэхдээ бол цогцосуудын үлдэгдлийг гарын хурууны хээ, ДНК –аар нь таниулж тогтоох ажил хийгдсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл тэр их гал чинь яахаараа ган титаныг ууршуулж чадсан байж хүмүүсийн цогцосыг огт хөндөөгүй байж таарах вэ?
  • Миний хийсэн судалгаагаар бол Пентагоныг мөргөх битгий хэл хажууд нь ч онгоц унаагүй юм. Гарт багтах жижигхэн хэлтэрхийнүүд л тэнд байсан гэдгийг би хэлж байсан.
  • Онгоц унасны дараа Засгийн газрын агентууд үлдэглүүдийг түүж аваад явсан гэдэг.  
  • Тэр орчимыг шороо, хайргаар дарж булсан байсан. Тэнд болсон үйл явдлаас үлдсэн байх ёстой бүх эд мөрийн баримтыг маш нямбай шууд устгасан байсан.
  •    Яг юу Пентагон дээр унасан гэдгийг бичиж авсан хажуугийн буудлын 2 ажиглалтын камерийг тэр дор нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хурааж авсан байдаг ба эрх баригчид тэдгээрийг одоо хүртэл олон нийтийн хүртээл болгохоос татгалзсаар байгаа юм.
  •      Хэрэв эдгээр видео бичлэгүүд Пентагон дээр үнэхээр Боинг 757 унасан гэдгийг батлаж байгаа бол эрх баригчид тэдгээрийг заавал олон нийтэд үзүүлэх байсан юм.

 

Шэнксвилл

 

Сүйрлийг мөрдөх албаны ажилтан Уэлли Миллер:

  • Энд үлдсэн юм гэвэл нэг том нүх байна....Бидний зогсож байгаа газраас зөвхөн том нүх, хугарч унасан олон мод л харагдаж байна. Энд хүмүүс ажиллаж байна.
  •  Бидэнд харагдаж байгаагаар бол юу ч үлдээгүй юм шиг байна. Ямар нэг том хэлтэрхий харагдаж байна уу гэж үү Ямар ч хэлтэрхий алга, харагдахгүй байна...Энд онгоц унасан гэх ямар ч гэрчлэх зүйлс алга...
  •     Нигерт унасан иргэний нэсэх онгоц....аймшигтай олон хэсгүүд болсон зүйлүүд.....Шэнксвиллд унасан 93 рейсийн онгоц........!!?????

 
 Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2 дахь цамхаг буюу 7-р байшин

  

Давхарласан гамбируудын тухай таамаг онол гэгчээр бол: 

  •    Энэ онолоор бол гал түймэр ган багануудыг хайлуулаагүй ба харин түүний маш өндөр хэмийн халуун нь онгоцны мөргөлтөөс болж суларсан давхаруудыг ган багануудаас тасарч салахад хангалттай байсан, энэ нь цаашидаа гинжин урвал үүсгэсэн гэдэг. Албан ёсны тайлбарын энэ онолоор бол бүх давхарууд нэг нэгэн дээрээр давхарлаж унасан байх ёстой болж байгаа юм. Харин голд нь төмөр баганууд үлдэж хоцрох байсан. Эдгээр өндөр цамхаг барилгууд тус бүр нь голдоо 47 ширхэг маш бат бөх ган баганатай баригдсан байсан. Хэрэв давхарууд нь тасарч салсан гэж үзвэл эдгээр ган баганууд 300 метрт торойж хоцрох байсан юм. Онгоц эдгээр дотор талын багануудыг эвдээгүй юм.

Дэлхийн худалдааны төвийн архитектор инженер Лес Робертсон:

  • Бид зураг төслийг зохиохдоо Боинг 707 энэ барилгын хаанаас нь ч мөргөсөн нурж унахгүй, бат бэх зогсож байхаар хийсэн юм.

Дэлхийн худалдааны төвийг барьсан компанийн менежер Фрэнк Демартини:

  • Байшинг хэд хэдэн онгоц мөргөсөн ч бат нурахгүй, бат бэх баригдсан байсан.

Сурвалжлагч:

  • Хэрэв онгоц нисч ирээд мөргөвөл...

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

  • Тийм ээ тийм.

Сурвалжлагч:

  • Тэгвэл Та онгоц мөргөсний дараа ийм том нүх гарсан ч гэсэн барилга тэсч үлдэх байсан гээд байна уу

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

  • Яг тийм ээ...........

Хэрэв Та дэлхийн худалдааны төвийн барилга дээрээс, 110 дахь давхараас бильярдын шаар унагавал, хэрэв ямар нэг зүйл саад болохгүй бол ойролцоогоор 8-10 секундэд газар унах байсан. Тэгвэл хоёр барилга хоёулаа бараг чөлөөт уналтын хурдтайгаар 8-10 секундэд нурж унасан юм. 200 мянган тонн ган 110 давхар барилгаас доош унасан гэвэл 1 секундэд 10 давхар нурж байсан гэсэн үг юм.

 

Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

  • Гамбирын онолоор барилга чөлөөт уналтын хурдаар нурж унах ямар ч боломжгүй юм!

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Тэгвэл юу энэ их зүйлийг тасарч унахад хүргэж чадах вэ...
  • Дэлбэлэгч бөмбөгүүд!!!
  • Хоорондоо холбогдсон 47 ширхэг маш бөх ган багана нэгэн зэрэг нурж унаж барилгын цөм алга болсон юм. Эндээс харахад эдгээр голын багануудыг урьдчилан хэд хэд тас татсан байна!

Барилга дэлбэлж нураадаг компанийн ажилтан:

  • Та харж байна уу. Бид дэлбэлж нураахын тулд эхлээд барилгын баганыг налуу өнцөгөөр урьдчилан таслаж байгааг... 

Дэлхийн худалдааны төв: Сүйрлийн дараахи барилгын цөм хэсэг

 

Төмөр баганын налуу тасархайнууд, асар их хэмжээний хайлсан металл байгаа дээр анхаарлаа хандуулна уу.

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Би хайлсан металлыг шинжлэж судалж эхэлсэн. 3 байшингийн гурвуулангийн ёроолд хайлсан металл маш их байсан.

Сүйрэл болсноос хойш 6 долоо хоногийн дараа тэнд байсан 1000 хэмийн халж байсан газруудыг тайланд оруулж баталгаажуулсан байдаг. Гэвч энэ нь керосины шатах хэмээс даруй 260 градусаар их байгаа юм !??

 

Сүйрсэн барилгуудын нуринга дотор ажиллсан ажилчид:

  • Дээр дор хайлсан ган байсан, хайлсан металл тэнд суваг дотор байсан..яг л ган хайлуулах цех дотор байгаа мэт...Эдгээр хайлсан ганг мөн 7-р байшингийн унасан газраас олсон байна.

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Албан ёсны тайлан, бусад баримт дотор хайлсан гангийн тухай юу гэсэн байсан бэ...энэ тухай юу ч хэлээгүй байдаг.
  • Гэвч хүлээгээрэй, энэ бол маш чухал нотлох баримт юм шүү! Тэр хаанаас гарч ирсэн байх вэ?
  • Термит бол маш өндөр хэм гаргадаг тэслэгч бодис юм. Тэр ганг зүгээр л хутгаар масло байгаа мэт хэрчиж орхидог. Энэ процессын үр дүнд ихэнхидээ тоос болж ялгардаг хайлсан төмөр хөнгөн цагааны исэл үлддэг.
  • Үүл шиг маш их тоос гарч байсныг санаж байна уу ...энэ бол их хэмжээний термит тэслэснээс болж гарсан тоос юм.

Хайлсан ганг электрон микроскопын тусламжтайгаар задлан шинжилсний дүнд Доктор Джонс зөвхөн термитийн ул мөрийг илрүүлээд зогсоогүй ба мөн хүхэр агуулагдсан байсан учир үйлдвэрлэлийн зориулалтаар барилга дэлбэлж нураахад  тэсэлгээнд ашиглагддаг нанотермает гэдэг дэлбэлэх бодис олсон байна.

 

Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

  • Хоёр цамхаг ба 7-р байшингийн нурж унасан газар хайлсан ган, термитийн үлдэгдэл гол шиг л урссан байсан...Харин 7-р байшинг юу ч мөргөөгүй шүү дээ!???

Хорлон сүйтгэх ажиллагаанаас болсон энэ сүйрлийг тойрсон асуудлуудыг  ер нь маш их нууцлаж байсан тул 7-р байшингийн тухай бараг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм.


Энэ бол хажууханд нь байсан 47 давхар өндөр цамхаг байсан ба 5 цаг 25 минутад нурж унасан юм. Түүнийг ямар ч онгоц мөргөөгүй ба ердөө л   2-3 давхарт нь гал гарч байсан байна. Түүнийг зориуд үйлдвэрийн аргаар дэлбэлж нурааасан юм...

 

    Энэ бүхэн дараахи байдлаар явагддаг. Эхлээд төмөр багануудыг хэд хэдэн газар нь тэслэж тасладаг харин үүний үр дүнд барилга бараг чөлөөт уналтын хурдтайгаар нурж унадаг. Эхлээд тэд байшингийн голын багануудын нэгийг тэслэж унагадаг ба үүний дараа байшин дотогшоо эвхэгдэж нурж унадаг. Үүнийг ташиж унагах гэдэг. 7-р байшинг сонгодог таших аргаар нураасан бөгөөд ердөө хэдхэн метрийн цаана байсан байшингуудыг огт хөндөөгүй нурж унасан байдаг.

 
Харин Засгийн газар энэ 3 байшин нурж унасан шалтгааныг түймэрээс болсон гэж тайлбарласан юм.

 

Гэвч 9-р сарын 11-нээс өмнө буюу хойно дэлхий дээр гангаар барьсан нэг ч барилга түймэрээс болж нурж унаж байгаагүй байна.

 

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2-р цамхаг, 7-р байшин нурж унасан нь бүгд барилгыг үйлдвэрийн аргаар дэлбэлж нураадаг загвартай яг таарч байгаа юм.

  •   Өө тийм үү...би доод давхарт нь дэлбэлсэн гэж бодсон шүү................................
  •   Энэ бүхэн эхний онгоц мөргөхөөс хэдэн секундын өмнө болсон байна.

Дэлхийн худалдааны төвд 20 жил ажилласан Уильям Родригез:

  • Манай оффис Б1 түвшинд байрладаг байсан юм. Би даргатайгаа яриад зогсож байтал 8 цаг 46 минут орчимд гэнэт маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон. Биднийг бүр дээшээ үсэртэл нь маш хүчтэй тэсрэлт болсон юм. Энэ тэсрэлт зоорийн давхарын Б2-Б3-р давхарын хооронд болсон юм. Тэгээд би ямар нэг юм хэлэх гэтэл дээд давхарт гэнэт дахиад маш хүчтэй дэлбэрэлт болсон.

Хойд талын цамхаг дотор зоорийн давхарт байсан Филипп Морелли:

  • Би зоорийн давхарт нэг ачааны машины дэргэдүүр өнгөрч явтал бараг хажууд дэлбэрэлт сонсогдож намайг бүр аваад шидчихсэн. Дэлбэрэлтийн тэр их хүч......... тэсрэлтийн долгион намайг бүр унатал цохисон....Тэгж байтал дээр дахиад нэг дэлбэрэлт дээр болох шиг болсон.........Тааз, хана бутарч тоос гарч хавтан, гэрлийн чийдэн зэрэг бүх зүйл дээрээс унасан. Бүр доороос нь ухаж байж мөлхөж гарч ирсэн...
  • 1-р цамхагаас 2-р луу гүйж ирсэн чинь тэнд дахиад л зоорийн давхарт дэлбэрэлт болж биднийг хана руу авч шидэж ер нь хана тааз бүгд чичирч ганхаж байсан. Миний мэдэхээр тэнд байсан хүмүүс амь үрэгдсэн, зарим нь хөлөө хугалсан байсныг санаж байна. Бас хана мөргөсөн нэг хүнд дараа нь хагалгаа хийснийг мэдэж байна.

 

Агаарын хамгаалалтын систем

 

Хэрэв диспетчер онгоц булаагдсан байж болзошгүй ямар нэг сэжигтэй зүйл гарвал авах ёстой арга хэмжээний хүрээнд өөрийн удирдлагадаа заавал илтгэх ёстой. Энэ бүгдийг минутанд хийх ямар ч бололцоогүй. Харин тэдний удирдлага Хойд Америкийн агаарын хамгаалалтын албанд мэдээлж онгоц хөөргөж юу болоод байгааг тогтоохыг илтгэдэг.

Харин агаарын хамгаалалтын албаны удирдлагаас хамгийн ойр байгаа цэргийн нисэх хүчний баазад тушаал өгдөг.

Сэжигтэй онгоцыг гүйцэж очиход ойролцоогоор 10-аад минут шаарддаг боловч яг энэ тохиолдолд сөнөөгч онгоцууд хөөртөл 80 гаруй минут өнгөрсөн байна.

 

  • Энэ бол бүр яавч байж болохгүй, солиотой хэвийн бус зүйл юм. АНУ-ын Агаарын цэргийн   хүчний сөнөөгч онгоцууд ямар ч онгоцыг хөдөлж ч чадаагүй шахуу байхад нь сөнөөж чадна.
  • Эсвэл тэндийг зориуд төөрөгдөлд оруулсан байж болох юм...зориудаар бүр ямар ч зүйл хийж чадахгүй байдалд оруулж.........
  • Тэд анхандаа хаашаа нисэхээ мэдэхгүй байсан байна. Учир нь яг энэ үед хэд хэдэн газар онгоцтой цэргийн сургуулилалтууд хийж байжээ. Иймээс агаарын хамгаалалтын албаны Зүүн –Хойд штабын удирдлагын радарт хэд хэдэн сургуулилалтын онгоцууд нэгэн зэрэг харагдаж байжээ.
  • Сайн уу. Бостон... Манай энд асуудал гараад байна. Нэг булаагдсан онгоц Нью Йорк уруу нисэж байна. Ф-16 юм уу өөр нэг сөнөөгч даруй хөөргөж юу болооод байгааг мэдэх хэрэгтэй байна.
  • Энэ чинь үнэхээр юм уу.... Аль эсвэл сургуулилалт юм уу..........
  • Яг энэ үед “Сонор сэрэмжтэй дайчин” гэдэг нэртэй бас нэг сургуулилалт зэрэг явагдаж байсан байна. Энд агаарын хамгаалалтын албаны удирдлагаас яг булаагдсан онгоцыг замаас нь барьж авах сургуулилалт хийж байсан юм. 22 булаагдсан онгоцыг хос хосоороо нисэх ёстой ердөө 8 сөнөөгч онгоц замаас нь буцаах ёстой байжээ.

    Тэд сургуулилалтын онгоц булаалтыг жинхэнэ онгоц булаалттаас ялгах бололцоогүй байсан ажээ.

 

2000 онд агаарын хамгаалалтын алба 67 сөнөөгчтэй байсан.

100 хувь хамгаалалтын үр дүнтэй.

9-р сарын 11-нд нэг өдөр 4 гэмтэл гарсан байна.


    9-р сарын 11-ны өглөө Цагаан ордны дор газар доор байрлах удирдлагын төвөөс агаараас эсэргүүцэн хамгаалах системийг Дик Чэйни удирдаж байв.

 

    Дор хаяж эдгээр сургуулилалтын нэгэнд онгоцыг зэвсэг болгон ашиглахтай тэмцэх сургуулилалт хийж байжээ.

 

 
 Мөрдөн шалгах комисс

 

    Хуудас № 162 .... Мөрдөн шалгах комиссоос 9-р сарын 11-ны үйл явдлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг шалган тогтоож чадаагүй.....энэ асуудал ач холбогдол багатай юм.

 

  • АНУ-ын засаг захиргаа 9-р сарын 11-ны хорлон сүйтгэх ажиллагааг хэн санхүүжүүлсэн болохыг шалган тогтоож чадаагүй гэнээ...энэ бол бүр ховорхон худал мэдэгдэл байна.......... энэ асуудал ач холбогдол багатай гэнээ.....энэ бол асар их ач холбогдолтой асуудал юм.
  • 9-р сарын 11-ны үйл явдлыг хэн санхүүжүүлсэн нь хамаагүй гэж үү......

    Энэ үйл явдалтай зэрэгцэж 7-р байшин нурж унасан явдлыг ямар нэг үнэмшилтэй тайлбарлахад их хэцүү байгааг хүмүүс мэдэж байгаа....9-р сарын 11-ны  үйл явдлыг мөрдөн шалгах комисс үүнийг яаж ч тайлбарлаж чадаагүй учир зүгээр л энэ тухай асуудлыг өөрийн шалгалтын дүнгийн талаархи тайландаа огт оруулаагүй болно.

 

Сурвалжлагч:

  • Яагаад Та мөрдөн шалгах комиссын хурал дээр заавал дэд ерөнхийлөгчтэй хамтдаа очиж оролцохыг шаардсан юм бэ?

 

Джорж Буш:

  • Комисс асуултууд тавьж байсан...тэгээд бид уулзацгаасан...би тэдний асуултуудад хариулахын тулд түүнтэй уулзахыг хүссэн...

Нөгөө сурвалжлагч:

  • Үгүй ээ. Та яагаад заавал түүнтэй хамт очихыг хүссэн юм бэ....комисс та бүхнийг тус тусдаа ирэхийг шаардаж байсан шүү дээ...

Джорж Буш:

  • Яагаад гэвэл комиссын тавьж байсан асуултуудад хариулах боломж бид хоёрт гарсан юм. Тэгээд ч би хариулахыг хүсч байсан...

Өөр нэг сурвалжлагч:

  • Тэд тангараг өргөж олон нийтийн өмнө үг хэлэх ёстой байсан гэж бодож байна уу?

9-р сарын 11-ны Мөрдөн шалгах комисст Буш, Чэйни хоёр

өөрсдийн нөхцөлийг тавьж байж сая мэдүүлэг өгсөн байна.

 

 тэд хамдаа очиж мэдүүлэг өгсөн

 

 тэд тангараг өргөөгүй

 

хэвлэл мэдээлэл ба 9-р сарын 11-ны хохирогсдийн

гэр бүлийнхэнийг нь оролцуулаагүй

 

ямар нэг бичлэг хийхийг хориглосон байсан

 

    хуралдааны тэмдэглэл хийхийг хориглосон байсан.

 

Сурвалжлагч:

  • Хохирогсдын гэр бүлийнхэнд ямар нэг бичлэг, бичмэл баримт нотолгоо хэрэгтэй болно гэж Та бодоогүй юу?

Джорж Буш:

  • Надад иймэрхүү асуултыг өчигдөр бас тавьж байсан..Хариулт нь ч бас адилхан...
  • Юу гэнэ ээ?...

Мөрдөн шалгах комиссийнхны хийсэн дүгнэлт бүр хэтэрхий ховорхон тохиолдох санал нэгтэй дүгнэлт гаргасан байсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв комиссийн хэн нэг гишүүн өөр санал бодолтой байсан бол үүнийг тайланд огт тусгаагүй гэсэн үг юм.

 

  • Бид түүнийг Бушийн шилжилтийн Засгийн газар урьд нь ажиллаж байсныг олж тогтоосон төдийгүй мөн энэ этгээд Бушийн Засгийн газарт Аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай тунхаг бичгийн анхны нооргийг бичсэн гэдгийг олж мэдсэн юм. 
  • Мөн Иракт дайран ороход хэрэглэсэн Урьдчилан цохилтын довтолгооны стратегийг энэ нөхөр боловсруулсан юм. Тэрээр Кондолиза Райсын сайн найз юм.
  • Бид түүнийг огцруулахыг шаардаж байна.

  Мөрдөн шалгах комиссын тайланд Бушийн Засгийн газраас баталж дэмжсэн нэг ч факт баримт, нотолгоо байдаггүй байна.

  • Одоо бид яагаад 9-р сарын 11-ны үйл явдлын бүх үнэнийг олж тогтооход хэрэг болох энэ бүх баримт, нотолгоог Зеликоффын толгойлсон комисс авч үзээгүй болохыг ойлгож байна.
  • 9-р сарын 11 бол дээрхи номлолыг хуульчилж дэлхийн имперализмын шинэ дайнуудыг санхүүжүүлэх зорилготой зориуд санаатай өдөөн хатгалга гэдгийг бид ойлгож байна.

 

Хорлон сүйтгэх ажиллагаа буюу терроризм

 

Терроризм гэдэг бол хүмүүст айдас хүйдэс байнга төрүүлж байхын тулд хүчирхийллийг системтэй тогтмол далдаас хэрэглэхийг хэлдэг.

 

Джордж Буш:

  • Хутгаар зэвсэглэсэн, биологийн зэвсэг, алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид, 9-р сарын 11, хорлон сүйтгэгчид хорлон сүйтгэгчид Аль Кайда, цөмийн зэвсэг, 9-р сарын 11, хорлон сүйтгэл,  алан хядах үйл ажиллагаа , хорлон сүйтгэл ...тероризм

Дик Чэйни:

  • 9-р сарын 11, 9-р сарын 11 хорлон сүйтгэх ажиллагаа , дайн дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, алан хядах үйл ажиллагаа хорлон сүйтгэх ажиллагаа , алан хядах үйл ажиллагаа,  хорлон сүйтгэгчид дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, 9-р сарын 11....тероризм
  • 9-р сарын 11, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэх ажиллагаа, цөмийн зэвсэг, алан хядагчид, тероризм

Эдгээр үгс хүмүүсийг ховсдоор.... бүр дахин дахин давтагдсаар.......алан хядах ажиллагаа, алан хядагчид, хорлон сүйтгэгчид, хорлон сүйтгэгчид,  9-р срын 11, тероризм, Аль Кайда.......гэх мэт.

 

Алан хядагчид, хорлон сүйтгэгчид гэгчтэй хоногийн 24 цагт, долоо хоногийн долоон өдрийн турш хийж байгаа дайн, тэмцэл бидний амьдралын цорын ганц утга учир гэж үү...

 

  • Бидний хойч үе түүхээ эргэн харж алан хядагчидтай хийсэн тэмцэлд яаж ялалт байгуулсан юм бэ гэж асууна.
  • АНУ дахь бүх дээд давхаргынхан, бүх элитүүд үндэстнийг нягтруулах цорын ганц байж болох боломжийг тероризмтэй хийх дайн гэж үзэж байна...Тэд нийгмийг нэг гарт нэг цул байлгахын тулд зориудаар нийгэм дотор гаднын дайсны дүр зургийг бий болгож байна.
  • Карл Шмидтын неоконсерваторуудын онол ёсоор нийгэм оршин тогтнохын тулд заавал нэг дайсны дүр төрх байх ёстой гэж үздэг. Энэ бол маш аюултай зүйл юм. Учир нь тэгвэл Засгийн газар, намууд олон нийтийн байгуулагууд, сэхээтнүүд бүгд аймаар худал зүйлээр амьдрах болно гэсэн үг шүү дээ...

    Тероризмд сэжиглэгдэж баривчлагдсан бараг бүх хүнийг хожим нь ямар нэг ял тулгалгүйгээр сулласан байдаг....Гэхдээ хүмүүс алан хядагчийг баривчласан тухай сонингуудаас олж уншсны дараа........

 

   Алан хядах ажиллагаа буюу Тероризм: Засгийн газраас нийгмийн олон нийтийн  бодол санааг өөрийн зорилгоор далдаас удирдаж хөтлөхийн тулд ашигладаг арга юм.

 

  •    Тагнуулын төв газар манай улс эх орныг, бид бүгдийг ямар болгож орхисныг харж байна уу...Итгэхэд ч хэцүү юм.
  •  Энэ олон алан хядах хорлон сүйтгэх ажиллагааг харж байн уу
  • Тагнуулын төв газар тэдгээрийн бараг нэг бүрийг зохион байгуулсан юм.

   Ливанд дахь америкийн тэнгисийн цэргийн байрны халдлага, Кенид дэх АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлага, Панам уруу ниссэн 103-р рейс, шумбагч Ю Эс Эс Колл уруу довтолсон амиа золиослогч, Оклахома сити, 1993 онд дэлхийн худалдааны төв....

 

   Эхний удаа 1993 онд дэлхийн худалдааны төвийн цамхагийг дэлбэлэхэд Тагнуулын төв газрынхан л тэдгээр хорлон сүйтгэгчдэд тусалсан. Тэд л тэслэх бөмбөг хийхэд бэлдэж өгсөн. Тэд л эдгээр хорлон сүйтгэгчдэд жолооны үнэмлэх авч өгсөн...

 

43 настай Египтийн армийн оффицер Салим энэ ажиллагаанд мэдээлэгч байсан ба түүнд бөмбөг хийх үүрэг өгсөн байна. Харин тэр цаагуураа Холбооны мөрдөх товчооны офицер байсан өөрийн удирдлагадаа очиж энэ тухай хэлсэн байдаг.

 

  • Бид тэнд хуурамч бөмбөг тавих ёстой биз дээ гэж тэрээр асуужээ.
  • Үгүй дээ... Жинхэнэ бөмбөг тавих ёстой гэж удирдлага нь хэлсэн байдаг.
  • Холбооны мөрдөх товчоо 1993 онд дэлхийн худалдааны төвийг довтлох ажиллагааг удирдсан байна. Тэд Ахмед Салимыг хөлслөж түүнд нэг сая доллар, тэслэх бөмбөгийг нь детонатортай нь өгсөн байна. Түүнд бөмбөг хийж бэлтгэх тэгээд түүнийгээ удирдаж байсан тэнэгүүддээ өгч бэлдүүлэхийг тушаасан байна. Дараа нь дэлхийн худалдааны төвд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг даалгасан байна.
  • /Тээд Гундерсон, Лос Анжелес ба Мемфисийн мужийн Холбооны мөрдөх товчооны дарга асан/
  • Гэвч тэдний аз дутахад 6 хүн энэ дэлбэрэлтэд амь үрэгдсэн ба энэ нь Тероризмын эсрэг хуулийг батлуулж авахад хангалттай шалтаг болж чадаагүй ажээ.
  • Гэвч 2 жилийн дараа 1995 оны 4-р сард Оклахомд МОР-ын байшинг  дэлбэлсэн.

  ....168 хүн алагдсан ба жилийн дараа үндсэн хуулиар баталгаажсан олон эрхүүд, иргэний эрх чөлөөг үгүйсгэсэн Тероризмын эсрэг хууль батлагдан гарсан юм.

 

   2005 оны 7-р сарын 7-нд Лондонд 3 вагон, нэг автобусыг дэлбэлж 56 хүн алагдсан билээ. Яг энэ өглөө тероризм эсрэг сургуулилт хийж байсан ба яг урьдчилан суурилуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох сургуулилалт явагдаж байжээ.

 

Гэвч энэ бүхэн Яг энэ цаг минутад, Яг энэ метроны станци дээр, Яг ийм төрлийн тэслэх бөмбөгөөр алан хядах ажиллагаа үйлдэгдсэн байна.

 

  • Өглөөний 9,30 - т Лондонд нийтдээ 1000 орчим хүн оролцсон сургуулилалт хийж байсан.Сургуулилалтын төлөвлөгөө ёсоор яг тэр станци дээр бөмбөгүүд тэсрэх ёстой байсан юм. Гэвч ...одоо ч гэсэн миний үс босох шиг болж байна.
  • Нэг үгээр хэлбэл та нар бөмбөг дэлбэрсэн тохиолдолд яах талаар сургуулилалт хийж байхад чинь жинхэнэ бөмбөг дэлбэрсэн гэж ойлгож болох уу
  • Яг үнэн. Тийм зүйл сургуулилалт хийж байхад болсон юм.
  • Бид энд бас л тохиолдлын зүйл боллоо гэж үзэх үү.....яг энэ өглөө тэнд метронд таьсан бөмбөгтэй сургуулилалт болж байсан...Мөн 9-р сарын 11-ны өглөө агаарын хамгаалалтын алба онгоц булааж байшин мөргөх яг тийм аюул тулгарсан нөхцөл байдалд ажиллах сургуулилалт хийж байсан шүү дээ.
  • Яг тэр цагт, яг тэр газар хорлон сүйтгэх ажиллагаанууд болоод байгаа нь Засгийн газраас урьдаас төлөвлөсөн байсан ажиллагааг далдлах халхавчлахад сургуулилалуудыг ашиглаж байсан  гэдгийг батлаж байгаа юм. / Дэвид Шэйлер, Британийн Ми-5 тусгай албаны ажилтан асан/

 

9-р сарын 11-ны тухай үнэн

 

 

АНУ-ын Засгийн газарт байгаа гэмт хэрэгтнүүд өөрсдийн ашиг сонирхолыг хангахын тулд  иргэдийнхээ эсрэг өдөөн хатгасан алан хядах ажиллагааг зохион байгуулсан юм.

Тэд иймэрхүү ажиллагааг олон жил хийж ирсэн юм.

9-р сарын 11 бол тусгай албадын зохион байгуулсан ажил юм.

 

   Манай хүмүүс эргэцүүлж бодож чадахаа болиод байгаа гэдэг нь намайг айлгаж байна.

 

2001 оны 9-р сарын 11-нээс хойш:

 

АНУ-ын цэргийн зардал жил бүр 100 тэрбум доллароор өсч байна.

  • Тэнд агуйд байгаа нэг араб бидний эсрэг хамгийн нарийн төлөвлөсөн энэ хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлсэн гэж бидний тархинд чихэж хийхийг хичээцгээж байна.
  • Та нар тэнд агуйд байгаа хэсэг хүмүүс америкийн агаарын хамгаалалтын системийг мэхлэж чадсан гэж хэлэх гээд байна уу........Агуйн хүмүүс үүнийг хийж чадсан гэж бодож байна уу
  • Хичнээн хүмүүс Нью-Йоркт алагдсан гэж бодох тусам энэ бол зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан гэдэгт улам бүр итгэх болсон... яг нацистууд Рейхстагийг шатаасан шиг...Тэд ийм зүйлийг байнга хийж байдаг. Америкийг бас дахиад л хулхидчихлаа...
  • Би та нарт бүх зүйл муу байна гэж ярих гээгүй..Доллар сохор зоос болж хувирсан...банкууд дээрэм хийж байна....дэлгүүрийн худалдагчид лангуун доороо гар буугаа бэлэн байлгаж байна...Хулгайч, дээрэмчид, танхай этгээдүүд гудамжаар дүүрэн байна...үүнийг яах ёстойг хэн ч мэдэхгүй.....Хэзээ дуусах нь бүү мэд...
  • Энэ агаараар амьсгалах ямар ч боломжгүй, энэ хоолыг идэх ямар боломжгүй гэж бид бүгд мэдэж байгаа....Харин бид телевизор гэх энэ хайрцагаа үзээд л өнөөдөр 15 хүн алагдаж 67 дээрэм гарсан байна гэхийг сонсоод сууж байна. Яг л ийм байх ёстой мэт... Үүнээс муу байна гэж юу байх вэ...
  • Тэд бүр солиорчихож.....Бид ч бүр солиорсон...........Бид дандаа гэртээ л сууцгааж байна... Бидний амьдарч байгаа энэ ертөнц улам л жижигхэн болсоор байна...Бидний хүсч гуйж байгаа зүйл гэвэл ердөө биднийг өрөөнд минь тайван орхиоч, миний ширээний чийдэн, телевизор, үсний сэнс, миний дискнүүдийг битгий хөдөлгөөч...намайг л битгий оролд гэдэг шүү дээ...
  • Харин би Таныг оролдох болно. Таныг солиороосой гэж би хүсч байна...
  • Та нар эсэргүүцэх хэрэгүй, та нар дургүйцэх хэрэггүй, өөрийн тойргоос Конгресст суугаа гишүүндээ ч бичээд хэрэггүй........Бид инфляци, төсөв, гэж юу байдагийг мэдэхгүй, бүр солиороход бэлэн болоод байна.
  • Одоо болсоон, хангалттай!!!... Харин та миний амьдрал үнэ цэнэтэй юм шүү гэж хэлэх ёстой..

 

Онгоц мөргөсөн ДХТөвийн цамхаг дотроос гар утсаар хэлсэн сүүчийн үгс:

   Эргэн тойрон утаатай байна. Энд аймаар байна........105-р давхар, 2-р цамхаг..........Аймшигтай байна...харанхуй.....амьсгалах агаар алга.......

Эхнэр маань намайг зүгээр байгаа гэж бодож байгаа. Би түүн үрүү залгаад энэ байшингаас гарч байна гэж хэлсэн. Бүх зүйл гайгүй байсан.....гэтэл гэнэт БАХ...Бид гурвуулаа байна ...хоёр цонх хагарсан байна..ааа аааа ааа аа../нурж унах чимээ....../

 

Бид Ерөнхийлөгчийн үг хэлэхийг дамжуулах гэж энэ нэвтрүүлэгийг түр хаалаа....

 

Ноёд хатагтай нар аа. Нууцлах гэдэг ойлголт чинь өөрөө манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмтэй зөрчилдөж байна. Бид бол өөрсдийн дотоод үнэмшил, түүхийнхээ туршид нууц бүлэглэл, далд бүлгэм, нууц хуралдааныг сөрөн зогсож байсан ард түмэн билээ. Дэлхийн хаа ч байсан хүмүүс бидний эсрэг нэг цул, ямар ч өршөөлгүй хуйвалдаан сөрөн зогсож байна. Энэ хуйвалдааны эзэд нууц арга хэрэслээрээ өөрсдийн нөлөөг улам өргөжүүлж довтлон орохын оронд дотор нь аажмаар нэвтрэх, сонгууль хийхийн оронд төр засгийг нь унагах, хүний эрх чөлөөг баталгаажуулахын оронд айлган сүрдүүлж байна. Энэ систем хүн хүч, материал асар их нөөцийг дайчлан байж бат бэх, өндөр үр ашигтай машиныг бий болгосон ба тэр нь дайн байлдааны, дипломатын, тагнуулын, эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулж байна. Тэдний бэлтгэл үйл ажиллагаа олон нийтээс далд байдаг ба тэд өөрсдийн буруугаас гарсан алдаа, эндэгдлийг илэн далангүй хүлээхийн оронд байнга нууж хааж байдаг. Энэ систем асар их зардал, олон нийтийн дунд байгаа дургүйцлийг үл тоон харин өөрийн нууцаа хадгалан чимээгүйхэн улам газар авсаар л байна. Ийм зүйлийг гаргахгүй байхын тулд эртний Афинд мэдээллийг олон нийтээс нууцлахыг хориглосон хууль хүртэл үйлчилж байжээ. Америкийн ард түмэнд мэдээлэл өгч урьдчилан сануулж байх энэ чухал үйл хэрэгт надад та бүгдийн тусламж хэрэгтэй байна. Та бүгдийн тэр тусламжтайгаар хүмүүст төрөлхийн заяагдмал тэр эрх чөлөө, хэнээс ч хараат бус байдлыг эргүүлэн өгч чадна гэдэгт итгэж байна.

            / АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннеди /

 

/ 9/11-ны үйл явдлууд, Төв банк мөнгөний залилан... зэрэг 6 бүлэгтэй, онц сонирхолтой, олон ташаа ойлголтууд тархины угаадгуудыг тайлбарласан бэстселлер ном юм/

 

 

ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА / ЦАЙТГЭЙСТ НОМД ОРСОН ИШЛЭЛҮҮД:

 

I  ХЭСЭГ

 

1.      “The Naked Truth” баримтат киноны хэсгээс, IRES

2.     Месси Джеральд “The Historical Jesus and the Mysthical Christ”, Book Tree Publishing

3.      Месси Джеральд  “Ancient Egypt, Light of the World”, Kessinger Publishing

4.      Achartya S “The Christ Conspirasy”, Adventures Unlimited Press

5.      Achartya S “ Suns of God”, Adventures Unlimited Press

6.      Кирхверд  Алберт “The Origin and Evolution of Religion”, Book Tree Publishing

7.      Мадок Д. М “Who was Jesus?” , Steller House Publishing

8.      Аллегро Джон “The Dead Sea Scrolls and the Christian Myth”, Book Tree Publishing

9.      Максвелл Тайси и Сноу “That Old Time Religion”, Book Tree Publishing

10.  Джеймс Версайон “Ариун Библи”

11.  Лидом Тим К. “The Book Your Church Doesn’t What You Read”, TS Books Publishing

12.  Ремсборг Джон Ф. “The Christ: A Critical Review and Analysis of the Evidence of His Existence”, Prometheus Books Publishing

13.  Ирвин Рутаджи “Astrotheology and Shamanism”, Book Tree Publishing

14.  Доэрти Эарл “The Jesus Puzzle: Did Christianity Begin With A Mysthical Christ ?”, Age of Reason Publishing

15.  Кэмпбэл Джозеф “Creative Mythology: The Masks of God”, Penguin Publishing

16.  Доэн Т.В “Bible Myth And Their Parallels In Other Religions”, Health Research Publishing

17.  Кэрпинтер Эдвард “ Pagan and Christian Creeds: Their Origin and Meaning”, The Book Tree Publishing

18.  Роллестон Франциска “Mazzaroth”,Waterloo Place Publishing

19.  Камонт Франц “Astrology and Religion Among the Greeks and Romans”

20.  Фидлер Дэвид “Jesus Christ,Sun of God”, Quest Books Publishing

21.  Берри Джеральд “Religion of the World”, Barnes and Noble Publishing

22.  Фрезер сэр Джеймс “The Golden Bough”, Touchstone Publishing

23.  Вилис Джозеф “Forgery in Christianity”, Cosimo Classics Publishing

      24. Синг, Маданджет “The Sun- Symbol of Power and Life” , UNESCO Publishing

      25. Джексон, Джон Джи. “Christianity Before Christ”, American Atheist Press

            Publishing

 

II ХЭСЭГ

 

1.      Кен Беккер “911, Үлгэр ба Бодит байдал” баримтат киноноос

2.      Михаэль Рапперт  “9-11 ны тухай Үнэн ба Худал” баримтат киноноос

3.      Дилан Авери “Задгай мөнгө, 2 дахь редакци” баримтат киноноос

4.      Михаэль Бергер “Санаанд багтамгүй сүйрэл” баримтат киноноос

5.      Софи “ 9/11-ны Оньсого” баримтат киноноос

6.      Дастин Магфорд “Есдүгээр сарын 11-нд дахин очвол” баримтат киноноос

7.      Эрик Хафшмид “Painful Deceptions” баримтат киноноос

8.      Уильям Родригес “9/11-нд чухам юу болсон бэ?” баримтат киноноос

9.      Барри Цвиккер “9/11-Том Хуйвалдаан баримтат киноноос

10.  Рэй Новоселски “911: Press For Truth”

11.  Алекс Джонс “ТеррорШуурга” / 9/11-ны Дайны цагийн Хууль: Цагдаагийн улсыг байгуулах нь”/ Дарангуйлалд хүрэх зам” баримтат кинонуудаас

12.  Энтони Джей Хилдрен , Джордж Максвелл “The Greatest Lie Ever Sold”

13.  Джимми Вальтер “Confronting the Evidence” баримтат киноноос

14.  Рапперт Михаэль “Рубиконыг гатлан” New Society Publishimg

15.  Гриффин Дэвид Рэй “Шинэ Пеарл Харбор”, Interlink

16.  Гриффин Дэвид Рэй “Debunking 9/11 Debunking”, Olive Branch Press

17.  Тарпли Вэбстер “9/11 зохиомол алан хядлага: АНУ-д хийв”, Progressive Press

18.  Гриффин Дэвид Рэй “The 9/11 Commission Report – Omissions And Distortions”, Olive Branch Press

19.  Марс Джим “Террорист хуйвалдаан: Худал заль, 9/11 ба алдагдсан эрх чөлөө”, Disinformation Company Publishing

 

III ХЭСЭГ

 

1.      Аарон Руссо “America: Freedom To Fascism” баримтат киноноос

2.      Алекс Джонс “Аарон Руссотой хийсэн ярилцлага, 2007”-с, GCN

3.      Джордан Максвелл “Matrix of Power” баримтат киноноос

4.      Линдон Лароуч “Lindon Larouche Webcast, 2005”

5.      Джеймс Вэли “Frankenstein”(1931) киноноос

6.      Network MGM сувгийн нэвтрүүлгээс

7.      Тим Галлоуэй “Winstar Lecture” баримтат киноноос

8.      Карл Саган “Cosmos Series” киноноос

9.      Дэвид Икки “UK Lecture”

10.  Билл Хикс “Revelations”

11.  Пэрлоф Джеймс “The Shadows of Power”, Western Islands Publishing

12.  Марс Джим “Rule by Secrecy”, Harper Paperbacks Publishing

13.  Дэй Томас Р. “The Irony of Democracy”, Wadsworth Publishing

14.  Гридер Уильям “Secrets of the Temple: How the Federal Reserve Runs the Country”, Simon & Schuster Publishing

15.  Рузвельт Франклин Делано “F.D.R.: His Personal Letters”, Duell/Sloan/Pearce

16.  Аллен Фредерик Леуис “Morgan The Great” article, Time  1949/4/25

17.  Симпсон Колин “The Lusitania”, Little Brown Publishing

18.  Пул Джеймс “Who Financed Hitler”, Pocket Books Publishing

19.  Ипперсон Ральф А. “The Unseen Hand”, Publius Press

20.  Саттон Энтони Си “Wall Street and the Rise of Hitler”, GSG & Assocaites

21.  Саттон Энтони Си “The Federal Reserve Conspirasy”, GSG & Assocaites

22.  Аллан Генри “The Rockfeller File”, ’76 Press Publishing

23.  Лэндберг Фердинанд “America Sixty Families”, Citidell Press Publishing

24.  Макфадден Луис, “On the Federal Reserve”, Конгрессын протокол 1934

25.  Аллан Гарри “The Bankers, Conspirational Origins of the Federal Reserve”, American Opinion Publishing

26.  Лэрсон Мартин “The Federal Reserve”, Devin-Adair Publishing

27.  Хаус Эдвард Манделл “The Intimate Papers Of Colonel House”, Kessinger

28.  Саттон Энтони С. “Wall Street and FDR”, Arlington House Publishing

29.  Уильсон Вудро “The New Freedom”, R.A.Sities Books Publishing

30.  Изербит Шарлотти Томпсон “The Deliberate Dumbing Down of America”, 3d Research Co., Publishing

31.  Станнит Роберт “Day Of Deceit”, Free Press Publishing

32.  “Security and Properity Partnership Of North America”,www.ssp.gov

33.  Grace Commission Report, Reagan Administration, 1984

34.   Джекерен Джак С. “Debt Virus”, Glenbridge Publishing

35.  Бенсон Билл “The Law That Never Was”,Constitution Research Assocaited

36.  Гриффин Джи Эдвард “The Creature from Jekyll Island”, America Media Publ.

37.  Питер Джозеф G.M.P.LLC / New York, 2008

38.  Animation & illustrations by Eric Clinton

 

                Сэтгэгдлээ үлдээгээрэй....

 

  Энэ ном Интерном, Мир номын сүлжээ дэлгүүрүүдэд бий

 

ДЭЛХИЙ НИЙТИЙГ ТАТАН ОРУУЛЖ ДЭГЛЭСЭН ЖҮЖИГ

 

 

2001 оны 9-р сарын 11, Нью-Йорк хот

 

 

АНУ-ын телевизийн мэдээллийн сувгуудын мэдээллүүд ба гэрч нарын яриа :

-         Энэ бүхэн яг дэлбэлэгчийн ажил шиг, яг л барилгыг зориудаар үйлдвэрлэлийн аргаар дэлбэлэн буулгаж байгаа мэт харагдаж байна.

 

 

           

    

 

-         Харагдаж байгаагаас үзвэл хуучин барилгыг дэлбэлэгчээр тэслэн нурааж байгаа мэт санагдаж байна. Хэрэв та хэзээ нэгэн цагт дэлбэлэгчид байшинг хэрхэн нурааж байгааг харсан бол нураахын өмнө эхлээд байшин дотор тэсрэх бөмбөг тавьж холбодог гэдгийг мэдэх ёстой.

-         Барилга яаж нуран унаж байгааг харахад энэ бол урьдчилан төлөвлөсөн зориуд нураалт гэдэг нь мэдэгдэж байна.

-         Энэ бол тохиолдлын зүйл биш юм.

-         Эхлээд нэг байшин нуран унасан, дараа нь хоёр дахь байшин яг тийм байдлаар нурж унасан.

-         Яаж үүнийг хийсэн гэдгийг бид мэдэхгүй байна.

-         Барилгууд ердөө тоос болон нурж унасан байна.

-         Бид нэг ч ширээ, нэг ч сандал, нэг ч бүтэн телефон эсвэл компьютер олоогүй.

-         Миний олсон хамгийн том зүйл бол телефоны нэг хэлтэрхий, иймхэн хэмжээнийх.

-         Яг юу болсон юм бэ...

-         Эргэн тойрон бүх юм тоосонд дарагдсан. Голын эргээс нөгөө голын эрэг хүртэл ийм их тоос байна. 5-7 сантиметр...Бүх зүйл тоосонд дарагдаад байна. Яг нэг тийм, байшин барилга нурааж байгаа мэт. Бүгд л ТВ-ээр харсан шүү дээ... Яг л байшинг дэлбэлж зориуд нурааж буулгаж байгаа юм шиг.

 

       

 

-         Яг л дэлбэлэгч бөмбөг шиг, яг л байшинг нурааж буулгаж байгаа юм шиг бөн бөн бөн...

-         Би 2 дахь дэлбэрэлтийг сонссон...Тэнд маш хүчтэй дэлбрэлт болсон...2 дахь дэлбэрэлт болсон, тэгээд бүх юм нурж унасан...Дэлбэрэлт болж бүгдийг нураасан...

-         Миний бодлоор бол энэ дэлбэрэлт байсан.

-         Яг их буугаар буудаж байгаа юм шиг бах бах бах ...дахиад 3 дэлбэрэлт...

-         Бид маш том дэлбэрэлт болохыг сонссон...дараа нь байшингийн орой шууд л дэлбэрсэн...Бид ямар нэг дэлбэрэлт болохыг харсан... их том дэлбэрэлт...дэлбэлэж...

-         8-н давхарт том тэсрэлт болсон...Биднийг холл уруу гарч ирэхэд дэлбэрэлт болсон...Доод танхимд л дэлбэрэлт болох шиг болсон...

-         Маш хүчтэй дэлбэрэлт болсон... Маш хүчтэй дэлбэрэлт болсон, бид бүгдээрээ харсан, бас мэдэрсэн...Бид дэлбэрэлт болохыг харсан...бид маш хүчтэй чанга дэлбэрэлт болохыг сонссон.

-         2-дахь дэмбэрэлт байшин номер 2..дахиад нэг бөмбөг дэлбэрчихлээ...тэр энэ бөмбөгнүүдийг байшин дотор тавьсан байна гэж байна...

 

 

9-р сарын 11-ний тухай Үлгэр

 

Осама Бен Ладены удирдлагын дор 19 булаан эзлэгчид бичиг хэрэгслийн жижиг хутганы тусламжтайгаар 4 иргэний нислэгийн онгоцыг булаан эзэлж АНУ-ын агаарын эсэргүүцэн хамгаалах системээс бултаж харин өөрсдийн онилсон бүх зүйлийн 75 хувийг онож сөнөөсөн.

Дэлхийн худалдааны төвийн 1 , 2 ба 7-р барилгууд дотор нь гарсан түймэрийн улмаас барилгын хийцэд байсан доголдлоос болж дотогшоо эвхэгдэж нурж унасан. Харин Батлан хамгаалах яам - Пентагоныг мөргөсөн онгоц Шенксвиллид унасан онгоцны адил мөргөх агшинд замхарч “алга болсон” юм.  

Энэ бүх үйл явдлыг мөрдсөн комиссоос ийм дайралт болох тухай ямар нэг урьдчилан сануулга байгаагүй ба тийм зүйлээс найдвартай хамгаалахад Засгийн газрын алдаа саад болсон гэж тогтоожээ.

 

 

 

 

Ямар нэг урьдчилан сануулга өгөөгүй гэдэг талаар:

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс:

-         Хэн ч тэднийг онгоц булаан аваад зэвсэг болгон ашиглаж болох юм гэдгийг урьдчилан хэлж чадахгүй байсан гэж бодож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

-         Хамгийн наад зах нь манай Засгийн газар мөн ялгаагүй урьдах Засгийн газруудад хэн нь ч онгоцоор байшин барилга руу дайрч болох юм гэж бодож ч чадахгүй байсан.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Дик Чэйни:

-         Дотоод мэдээллийн сувгуудаар дайралт болж болох тухай ямар ч аюулын дохиолол ирж байгаагүй. Мөн хотын засаг захиргаа, нислэгийн компаниудад ч тэр.

АНУ-ын ТТГ-ын захирал:  

-         Ямар нэг урьдчилан сануулга байсан тухай би мэдэхгүй.

 

Тэгвэл:

 

“Ю Эс Тудэй” мэдээлэхдээ 9-р сарын 11-нээс 2 жилийн өмнө агаарын хамгаалалтын албууд онгоц булаан эзэлж зэвсэг болгож ашиглах аюулын эсрэг сургуулилалт мөн хийж байсан байжээ. Тэдгээр булаагдсан онгоцуудын мөргөх ёстой байсан байнуудын нэг нь Дэлхийн худалдааны төв байсан байна!?

 

 

                            

 

 

Энэ бол АНУ-ын онцгой байдлын департаментын хорлон сүйтгэхтэй тэмцэх гарын авлагын хавтасны нүүрэн тал  юм. 2000 оны 10-р сард Маскаль гэдэг нууц сургуулилтын үйл ажиллагааны явцад Пентагон дээр онгоц унах үйл явдлыг загварчилж сургуулилаж байсан байна.

“Си Эн Эн”-ий олж авсан Филипины нууц албаны баримтуудаас бүх төлөвлөгөөг уншиж болно. Энэ баримтад бичснээр бол тэр эхлээд Америк уруу нисч байгаа ямар нэг онгоцонд сууж нисгэгчдийн бүхээгийг булаан эзлээд Тагнуулын төв газрын төв штаб уруу шумбаж мөргөнө. Мөн эдгээр баримтад мөргөж устгах бай болгосон обьектуудын дотор дэлхийн худалдааны төв, Пентагон дурдагдаж байгаа юм.

Хорлон сүйтгэгчидтэй тэмцэх тусгай албадын урьдчилан мэдээлэх систем бүр дээд заалтаасаа улаан уруугаа хэтэрчихсэн байсан гэж Джорж Тэнон хэлсэн юм.

 

          

 

 

Маш том дайралт болох гэж байгаа тухай эдгээр урьдчилсан сануулгууд маш ноцтой байсан ба шийдвэртэй арга хэмжээнүүдийг яаралтай авах шаардлагатай байсан боловч үүний оронд Ерөнхийлөгч маань сарын амралтаа аваад явчихсан байсан юм.

 

 

Онгоцоор дайрсан 19 булаан эзлэгчид ???

 

 

 

Пакистаны тагнуулын алба Ай Си Ай-гийн захирал, генерал Махмуд Ахмед нь Шейх Омараас онгоц булаан эзлэгчдийн толгойлогч Мохамед Атта-д 100 мянган доллар шилжүүлэхийг гуйж байжээ. Хөлсний онгоц булаан эзлэгч Мохамед Атта мөнгөний шилжүүлэгийг Пакистанаар дамжуулж авч байжээ. Харин энэ мөнгийг Шейх Омар Саид гуйвуулж байсан гэж үздэг. Омар Саид Пакистаны засгийн газрын байгуулагуудын тагнуулын газраас дэмжлэг авч байсан гэж мэдүүлж байжээ.

Генерал Ахмед чухам яг юунд зориулж Аттад мөнгө гуйвуулахыг хүсч байсныг илрүүлэх ямар ч мөрдөн байцаалт явагдаагүй байна.

9-р сарын 11-ны өглөө Вашингтонд Засгийн газрын зарим гишүүд генерал Ахмедтай өглөөний унд ууж байсан байна.

9-р сарын 11-ны үйл явдлыг мөрдөн шалгасан комисс өөрийн албан ёсны тайландаа энэ үйл явдлыг хэн санхүүжүүлсэн талаархи асуудлыг  ач холбогдол багатай зүйл гэж тэмдэглэсэн байдаг.

-  Бидэнд тэдгээр 4 онгоц бүр дотор 4-5 булаан эзлэгчид байсан гэж мэдээлдэг.  Хэрэв тийм байсан бол тэдний нэрс онгоцны суусан зорчигдын дунд байх ёстой.

-  Тэдгээр булаан эзлэгчдийн нэрс дараа нь хэвлэлд гарсан жагсаалт дотор байхгүй байснаар барахгүй тэнд ямар ч нэр байхгүй байсан.

Тэдгээр онгоц булаан эзлэгчдийн амьдарч байсан байр, машин, АНУ-ын Засгийн газраас төлбөр хийсэн зээлийн картууд байсан гэдгийг бид мэднэ. Үнэндээ бол тэр хүмүүс агентууд байсан байна. Эндээс харахад эд мөрийн баримтуудыг зориудаар тэнд хаяж орхисон байна.

9-р сарын 11-ны тэдгээр онгоц булаан эзлэгчдийн нэгнийх нь паспорт нуранги дотроос олдсон гэж үздэг. Тэгвэл тэр цаасан паспорт тэр их гал дундаас, онгоцны их биеийг нэвтлэж ямар ч гэмтэл авалгүй назар унасан байж таарах нь. Гэвч нэг зүйл болсон юм.

 

      

 

- 6 сарын турш тэд тэр паспортыг олж авсан гэж батлаж байсан.Бидэнд хөдлөшгүй гэрчлэх баримт байгаа гэж байсан шүү дээ.

Харин дараахан нь тэр залуу ид шидийн юм шиг амьд, тэрбайтугай ямар ч шарх гэмтэл аваагүй болж таарсан.

 

Эдгээр 19 хүмүүсийн зарим нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байгаа болно.

 

“Дэ Телеграф” сонины 2001 оны 9-р сарын 23-ны дугаарт Абдуласис Аль Омари:      

-         Холбооны Мөрдөх Товчоо миний нэрийг энэ жагсаалтанд оруулсан байхыг хараад би нүдэндээ итгээгүй. Миний нэр, миний төрсөн өдрийг тэд тавьсан байсан.

-         Гэвч би амиа золиослогч биш, би энд байна. Би амьд байна. Би тэрбайтугай онгоц яаж жолоодохыг ч огт мэдэхгүй.

 

Онгоц булаан эзлэсэн гэх хүмүүсийн дор хаяж 6 нь амьд байгаа болно.

Холбооны мөрдөх товчоо өөрийн тэр нэрсийн жагсаалтыг одоо болтол өөрчлөөгүй юм.

Тэдгээр онгоц булаан эзэлсэн гээд байгаа хүмүүс Усама Бен Ладентай ямар нэг холбоотой эсэхийг тогтоосон ямар ч нотолгоо, баримт байхгүй юм.

 

 

 

Осама Бен Ладен

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Джорж Буш:

-         Мэдээж, бид тэр Саддам Хусейныг хайж байна, үгүй ээ биш ээ... тэр Бен Ладеныг...

Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

-         2001 оны 1-р сард Бушийн засаг захиргаа Холбооны мөрдөх товчоо, тусгай албадад Бен Ладены гэр бүлийнхэнтэй холбогдсон, түүний дотор Тагнуулын төв газрын гол офисын хажууханд, Виржина мужийн Фоллс Чорч хотод тэр үед амьдарч байсан Бен Ладены хоёр хамаатан Абдулла, Омар нарыг ч мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна.

“Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

-         Тэр Америкийн хамгийн их эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн гэж мэдээлэгдэж байхад Бен Ладен Дубай дахь америкийн эмнэлэгт хоёр долоо хоног хэвтэж эмчлүүлж байсан байна. Түүнийг америк эмч эмчлэж байсан ба тэнд ажилладаг Тагнуулын төв газрын ажилтнууд ирж уулзаж байжээ.

-         9-р сарын 11-ны үйл явдлыг зохион байгуулж бэлтгэсэнтэй  Осама Бен Ладен холбоотой тухай нэг ч нотлох баримт байхгүй юм.

 

Дараахан нь бидэнд үүнийг батлах ямар ч нотолгоо шаардлагагүй гэж ярьж эхэлсэн, учир нь Бен Ладен Афганистанд байхдаа хийлгэсэн гэх нэгэн видео бичлэг дээр хорлон сүйтгэх энэ үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг.

 

        

 

Энэ хүлээн зөвшөөрсөн гэж гарч байгаа байгаа видео бичлэгийг хожим нь гол нотолгоо гэж тараасан юм. Гэвч энэ видео бичлэг дээрхи хүн бусад бичлэг дээр гардаг Бен Ладенаас  илүү хар бор царайтай, өргөн шанаатай, том хамартай байгааг харж болж байна. Энэ нь зохиомол нотолгоо гэдгийг дахин батлаж байгаа юм.

 

Лос Анжелосын цагдаагийн офицер асан Майкл Рупперт:

-         1976 онд Осама Бен Ладены том ах Салим Бен Ладен нь Джим Батт гэгчийг АНУ-д Бен Ладеныхны санхүүг хөтлүүлэхээр хөлслөн авсан байдаг. Джим Батт бол үнэн хэрэг дээрээ Джорж Бушийн багын найз ба олон улсын ажил хэрэгт түүний итгэмжлэгдсэн хүн байсан байна.

-         Хэрэв том Буш Карлайл групп компанийн даалгавраар Саудын Аравид 1998-2000 онд ирж Бен Ладены гэр бүлтэй уулзаж байсан гэдгийг бид олж мэдсэний дараа Бушийн Бен Ладенгийн гэр бүлтэй нягт холбоотой байсан гэдэг нь илүү ойлгомжтой болох юм.

 

Карлайл групп бол дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч компаниудын нэг ба 9-р сарын 11-ны дараа зарласан терроризмын эсрэг дайн гэгчээс мөн Афганистан, Иракд хийж байгаа дайнаас асар их ашиг олсоор байгаа юм.

 

 

Пентагон

 

 

 

Хэн 60 тоннын жинтэй, 7,5 метрийн өргөнтэй, 13,5 метрийн өндөртэй онгоцоор энэ их олон саад дундуур нисэж гарсан юм бол?

Пентагоныг мөргөхөөсөө өмнө 800 км/цаг хурдтай нисч байсан энэ онгоц чиглэлээсээ 270 градус!! огцом эргэж доошоо налуу цагирагын дагуу уруудаж нисэх ёстой байсан.

Мөн энэ үед жижигхэн моторт онгоцоор ч олигтой нисэж чаддаггүй байсан Хани Ханжур гэгч энэ онгоцыг жолоодож явсан гэдэг.

 

            Хани Ханжурын явж байсан нисгэгчдийг бэлтгэх сургуулийн ажилтан:

                                                                                                                                               

-         Нислэгийн курст байхдаа тэрээр ердөө ч хичээл зүтгэл гаргаж байгаагүй. Түүнийг Пентагоныг мөргөж чадсан гэдгийг сонсоод үнэхээр гайхаж байна. Тэр огт онгоц жолоодож нисч чаддаггүй байсан шүү дээ...

 

             Онгоцны эвдэрч сүйдсэн суудлууд, зорчигсдын ачаа, цогцосууд огт байгаагүй ба зөвхөн тоосго, шаврын нуранги л байсан юм. Албан ёсны мэдээлэлд онгоцны түлшнээс дэгдсэн гал түймэрийн маш өндөр хэмийн халуунаас онгоц тэр чигээрээ шатаж ууршиж алга болсон гэж мэдээлж байсан. Харин энэ онгоц ган ба титанаар хийсэн, тус бүр нь 6 тоннын жинтэй, Роллс Ройсд үйлдвэрлэсэн хоёр хөдөлгүүртэй байсан юм. Шинжлэх ухааны үүднээс дан керосиноор 12 тонн ган, титаныг уурштал нь шатаах боломжгүй юм.

            “Шинэ Пеарл Харбор” номын зохиогч, доктор Дэвид Рэй Гриффин:

-         Бидэнд хэлэхдээ бол цогцосуудын үлдэгдлийг гарын хурууны хээ, ДНК –аар нь таниулж тогтоох ажил хийгдсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл тэр их гал чинь яахаараа ган титаныг ууршуулж чадсан байж хүмүүсийн цогцосыг огт хөндөөгүй байж таарах вэ?

-         Миний хийсэн судалгаагаар бол Пентагоныг мөргөх битгий хэл хажууд нь ч онгоц унаагүй юм. Гарт багтах жижигхэн хэлтэрхийнүүд л тэнд байсан гэдгийг би хэлж байсан.

Онгоц унасны дараа Засгийн газрын агентууд үлдэглүүдийг түүж аваад явсан гэдэг.   

-         Тэр орчимыг шороо, хайргаар дарж булсан байсан. Тэнд болсон үйл явдлаас үлдсэн байх ёстой бүх эд мөрийн баримтыг маш нямбай шууд устгасан байсан.

            Яг юу Пентагон дээр унасан гэдгийг бичиж авсан хажуугийн буудлын 2 ажиглалтын камерийг тэр дор нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хурааж авсан байдаг ба эрх баригчид тэдгээрийг одоо хүртэл олон нийтийн хүртээл болгохоос татгалзсаар байгаа юм.

            Хэрэв эдгээр видео бичлэгүүд Пентагон дээр үнэхээр Боинг 757 унасан гэдгийг батлаж байгаа бол эрх баригчид тэдгээрийг заавал олон нийтэд үзүүлэх байсан юм.

 

 

Шэнксвилл

 

 

            Сүйрлийг мөрдөх албаны ажилтан Уэлли Миллер:

-         Энд үлдсэн юм гэвэл нэг том нүх байна....Бидний зогсож байгаа газраас зөвхөн том нүх, хугарч унасан олон мод л харагдаж байна. Энд хүмүүс ажиллаж байна.

-          Бидэнд харагдаж байгаагаар бол юу ч үлдээгүй юм шиг байна. Ямар нэг том хэлтэрхий харагдаж байна уу гэж үү Ямар ч хэлтэрхий алга, харагдахгүй байна...Энд онгоц унасан гэх ямар ч гэрчлэх зүйлс алга...

            Нигерт унасан иргэний нэсэх онгоц....аймшигтай олон хэсгүүд болсон зүйлүүд.....Шэнксвиллд унасан 93 рейсийн онгоц........!!?????

 

 

 

Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2 дахь цамхаг буюу 7-р байшин

 

 

            Давхарласан гамбируудын тухай таамаг онол гэгчээр бол:

 

            Энэ онолоор бол гал түймэр ган багануудыг хайлуулаагүй ба харин түүний маш өндөр хэмийн халуун нь онгоцны мөргөлтөөс болж суларсан давхаруудыг ган багануудаас тасарч салахад хангалттай байсан, энэ нь цаашидаа гинжин урвал үүсгэсэн гэдэг. Албан ёсны тайлбарын энэ онолоор бол бүх давхарууд нэг нэгэн дээрээр давхарлаж унасан байх ёстой болж байгаа юм. Харин голд нь төмөр баганууд үлдэж хоцрох байсан. Эдгээр өндөр цамхаг барилгууд тус бүр нь голдоо 47 ширхэг маш бат бөх ган баганатай баригдсан байсан. Хэрэв давхарууд нь тасарч салсан гэж үзвэл эдгээр ган баганууд 300 метрт торойж хоцрох байсан юм.

            Онгоц эдгээр дотор талын багануудыг эвдээгүй юм.

 

            Дэлхийн худалдааны төвийн архитектор инженер Лес Робертсон:

-         Бид зураг төслийг зохиохдоо Боинг 707 энэ барилгын хаанаас нь ч мөргөсөн нурж унахгүй, бат бэх зогсож байхаар хийсэн юм.

            Дэлхийн худалдааны төвийг барьсан компанийн менежер Фрэнк Демартини:

-         Байшинг хэд хэдэн онгоц мөргөсөн ч бат нурахгүй, бат бэх баригдсан байсан.

            Сурвалжлагч:

-         Хэрэв онгоц нисч ирээд мөргөвөл...

            Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

-         Тийм ээ тийм.

            Сурвалжлагч:

-         Тэгвэл Та онгоц мөргөсний дараа ийм том нүх гарсан ч гэсэн барилга тэсч үлдэх байсан гээд байна уу  

            Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

-         Яг тийм ээ...........

 

            Хэрэв Та дэлхийн худалдааны төвийн барилга дээрээс, 110 дахь давхараас бильярдын шаар унагавал, хэрэв ямар нэг зүйл саад болохгүй бол ойролцоогоор 8-10 секундэд газар унах байсан. Тэгвэл хоёр барилга хоёулаа бараг чөлөөт уналтын хурдтайгаар 8-10 секундэд нурж унасан юм. 200 мянган тонн ган 110 давхар барилгаас доош унасан гэвэл 1 секундэд 10 давхар нурж байсан гэсэн үг юм.

 

            Дэлхийн худалдааны төвийн архитетор Аарон Свирски:

-         Гамбирын онолоор барилга чөлөөт уналтын хурдаар нурж унах ямар ч боломжгүй юм!

            Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

-         Тэгвэл юу энэ их зүйлийг тасарч унахад хүргэж чадах вэ...

-         Дэлбэлэгч бөмбөгүүд!!!

-         Хоорондоо холбогдсон 47 ширхэг маш бөх ган багана нэгэн зэрэг нурж унаж барилгын цөм алга болсон юм. Эндээс харахад эдгээр голын багануудыг урьдчилан хэд хэд тас татсан байна!

 

            Барилга дэлбэлж нураадаг компанийн ажилтан:

-         Та харж байна уу. Бид дэлбэлж нураахын тулд эхлээд барилгын баганыг налуу өнцөгөөр урьдчилан таслаж байгааг...

 

 

            Дэлхийн худалдааны төв: Сүйрлийн дараахи барилгын цөм хэсэг

 

 

            Төмөр баганын налуу тасархайнууд, асар их хэмжээний хайлсан металл байгаа дээр анхаарлаа хандуулна уу.

 

            Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

-         Би хайлсан металлыг шинжлэж судалж эхэлсэн. 3 байшингийн гурвуулангийн ёроолд хайлсан металл маш их байсан.

 

            Сүйрэл болсноос хойш 6 долоо хоногийн дараа тэнд байсан 1000 хэмийн халж байсан газруудыг тайланд оруулж баталгаажуулсан байдаг. Гэвч энэ нь керосины шатах хэмээс даруй 260 градусаар их байгаа юм !??

 

            Сүйрсэн барилгуудын нуринга дотор ажиллсан ажилчид:

-         Дээр дор хайлсан ган байсан, хайлсан металл тэнд суваг дотор байсан..яг л ган хайлуулах цех дотор байгаа мэт...Эдгээр хайлсан ганг мөн 7-р байшингийн унасан газраас олсон байна.

            Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

-         Албан ёсны тайлан, бусад баримт дотор хайлсан гангийн тухай юу гэсэн байсан бэ...энэ тухай юу ч хэлээгүй байдаг.

-         Гэвч хүлээгээрэй, энэ бол маш чухал нотлох баримт юм шүү! Тэр хаанаас гарч ирсэн байх вэ?

-         Термит бол маш өндөр хэм гаргадаг тэслэгч бодис юм. Тэр ганг зүгээр л хутгаар масло байгаа мэт хэрчиж орхидог. Энэ процессын үр дүнд ихэнхидээ тоос болж ялгардаг хайлсан төмөр хөнгөн цагааны исэл үлддэг.

-         Үүл шиг маш их тоос гарч байсныг санаж байна уу ...энэ бол их хэмжээний термит тэслэснээс болж гарсан тоос юм.

 

 

                                                               

 

 

 

 

            Хайлсан ганг электрон микроскопын тусламжтайгаар задлан шинжилсний дүнд Доктор Джонс зөвхөн термитийн ул мөрийг илрүүлээд зогсоогүй ба мөн хүхэр агуулагдсан байсан учир үйлдвэрлэлийн зориулалтаар барилга дэлбэлж нураахад  тэсэлгээнд ашиглагддаг серотермает гэдэг бодис олсон байна.

 

            Бригхэм Ёнг Их Сургуулийн физикийн профессор Стивен Джонс:

-         Хоёр цамхаг ба 7-р байшингийн нурж унасан газар хайлсан ган, термитийн үлдэгдэл гол шиг л урссан байсан...Харин 7-р байшинг юу ч мөргөөгүй шүү дээ!???

 

            Хорлон сүйтгэх ажиллагаанаас болсон энэ сүйрлийг тойрсон асуудлуудыг  ер нь маш их нууцлаж байсан тул 7-р байшингийн тухай бараг хэн ч мэдээгүй өнгөрсөн юм.

           

            Энэ бол хажууханд нь байсан 47 давхар өндөр цамхаг байсан ба 5 цаг 25 минутад нурж унасан юм. Түүнийг ямар ч онгоц мөргөөгүй ба ердөө л   2-3 давхарт нь гал гарч байсан байна. Түүнийг зориуд үйлдвэрийн аргаар дэлбэлж нурааасан юм...

            Энэ бүхэн дараахи байдлаар явагддаг. Эхлээд төмөр багануудыг хэд хэдэн газар нь тэслэж тасладаг харин үүний үр дүнд барилга бараг чөлөөт уналтын хурдтайгаар нурж унадаг. Эхлээд тэд байшингийн голын багануудын нэгийг тэслэж унагадаг ба үүний дараа байшин дотогшоо эвхэгдэж нурж унадаг. Үүнийг ташиж унагах гэдэг. 7-р байшинг сонгодог таших аргаар нураасан бөгөөд ердөө хэдхэн метрийн цаана байсан байшингуудыг огт хөндөөгүй нурж унасан байдаг.

            Харин Засгийн газар энэ 3 байшин нурж унасан шалтгааныг түймэрээс болсон гэж тайлбарласан юм.

            Гэвч 9-р сарын 11-нээс өмнө буюу хойно дэлхий дээр гангаар барьсан нэг ч барилга түймэрээс болж нурж унаж байгаагүй байна.

            Дэлхийн худалдааны төвийн 1 ба 2-р цамхаг, 7-р байшин нурж унасан нь бүгд барилгыг үйлдвэрийн аргаар дэлбэлж нураадаг загвартай яг таарч байгаа юм.

            -Өө тийм үү...би доод давхарт нь дэлбэлсэн гэж бодсон шүү................................

            Энэ бүхэн эхний онгоц мөргөхөөс хэдэн секундын өмнө болсон байна.

            Дэлхийн худалдааны төвд 20 жил ажилласан Уильям Родригез:

-         Манай оффис Б1 түвшинд байрладаг байсан юм. Би даргатайгаа яриад зогсож байтал 8 цаг 46 минут орчимд гэнэт маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон. Биднийг бүр дээшээ үсэртэл нь маш хүчтэй тэсрэлт болсон юм. Энэ тэсрэлт зоорийн давхарын Б2-Б3-р давхарын хооронд болсон юм. Тэгээд би ямар нэг юм хэлэх гэтэл дээд давхарт гэнэт дахиад маш хүчтэй дэлбэрэлт болсон.

Хойд талын цамхаг дотор зоорийн давхарт байсан Филипп Морелли:

-         Би зоорийн давхарт нэг ачааны машины дэргэдүүр өнгөрч явтал бараг хажууд дэлбэрэлт сонсогдож намайг бүр аваад шидчихсэн. Дэлбэрэлтийн тэр их хүч......... тэсрэлтийн долгион намайг бүр унатал цохисон....Тэгж байтал дээр дахиад нэг дэлбэрэлт дээр болох шиг болсон.........Тааз, хана бутарч тоос гарч хавтан, гэрлийн чийдэн зэрэг бүх зүйл дээрээс унасан. Бүр доороос нь ухаж байж мөлхөж гарч ирсэн...

-         1-р цамхагаас 2-р луу гүйж ирсэн чинь тэнд дахиад л зоорийн давхарт дэлбэрэлт болж биднийг хана руу авч шидэж ер нь хана тааз бүгд чичирч ганхаж байсан. Миний мэдэхээр тэнд байсан хүмүүс амь үрэгдсэн, зарим нь хөлөө хугалсан байсныг санаж байна. Бас хана мөргөсөн нэг хүнд дараа нь хагалгаа хийснийг мэдэж байна.

 

 

Агаарын хамгаалалтын ситем

 

 

-         Хэрэв диспетчер онгоц булаагдсан байж болзошгүй ямар нэг сэжигтэй зүйл гарвал авах ёстой арга хэмжээний хүрээнд өөрийн удирдлагадаа заавал илтгэх ёстой. Энэ бүгдийг минутанд хийх ямар ч бололцоогүй. Харин тэдний удирдлага Хойд Америкийн агаарын хамгаалалтын албанд мэдээлж онгоц хөөргөж юу болоод байгааг тогтоохыг илтгэдэг.

-         Харин агаарын хамгаалалтын албаны удирдлагаас хамгийн ойр байгаа цэргийн нисэх хүчний баазад тушаал өгдөг.

Сэжигтэй онгоцыг гүйцэж очиход ойролцоогоор 10-аад минут шаарддаг боловч яг энэ тохиолдолд сөнөөгч онгоцууд хөөртөл 80 гаруй минут өнгөрсөн байна.

-         Энэ бол бүр яавч солиотой хэвийн бус зүйл юм. АНУ-ын Агаарын цэргийн  

      хүчний сөнөөгч онгоцууд ямар ч онгоцыг хөдөлж ч чадаагүй шахуу байхад    

       нь сөнөөж чадна.

-         Эсвэл тэндийг зориуд төөрөгдөлд оруулсан байж болох юм...зориудаар бүр ямар ч зүйл хийж чадахгүй байдалд оруулж.........

-         Тэд анхандаа хаашаа нисэхээ мэдэхгүй байсан байна. Учир нь яг энэ үед хэд хэдэн газар онгоцтой цэргийн сургуулилалтууд хийж байжээ. Иймээс агаарын хамгаалалтын албаны Зүүн –Хойд штабын удирдлагын радарт хэд хэдэн сургуулилалтын онгоцууд нэгэн зэрэг харагдаж байжээ.

-         Сайн уу. Бостон... Манай энд асуудал гараад байна. Нэг булаагдсан онгоц Нью Йорк уруу нисэж байна. Ф-16 юм уу өөр нэг сөнөөгч даруй хөөргөж юу болооод байгааг мэдэх хэрэгтэй байна.

-         Энэ чинь үнэхээр юм уу.... Аль эсвэл сургуулилалт юм уу..........

-         Яг энэ үед “Сонор сэрэмжтэй дайчин” гэдэг нэртэй бас нэг сургуулилалт зэрэг явагдаж байсан байна. Энд агаарын хамгаалалтын албаны удирдлагаас яг булаагдсан онгоцыг замаас нь барьж авах сургуулилалт хийж байсан юм. 22 булаагдсан онгоцыг хос хосоороо нисэх ёстой ердөө 8 сөнөөгч онгоц замаас нь буцаах ёстой байжээ.

            -Тэд сургуулилалтын онгоц булаалтыг жинхэнэ онгоц булаалттаас ялгах бололцоогүй байсан ажээ.

 

            2000 онд агаарын хамгаалалтын алба 67 сөнөөгчтэй байсан.

            100 хувь хамгаалалтын үр дүнтэй.

            9-р сарын 11-нд нэг өдөр 4 гэмтэл гарсан байна.

 

            9-р сарын 11-ны өглөө Цагаан ордны дор газар доор байрлах удирдлагын төвөөс агаараас эсэргүүцэн хамгаалах системийг Дик Чэйни удирдаж байв.

            Дор хаяж эдгээр сургуулилалтын нэгэнд онгоцыг зэвсэг болгон ашиглахтай тэмцэх сургуулилалт хийж байжээ.

                                                    

 

 

Мөрдөн шалгах комисс

 

 

 

            Хуудас № 162 .... Мөрдөн шалгах комиссоос 9-р сарын 11-ны үйл явдлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг шалган тогтоож чадаагүй.....энэ асуудал ач холбогдол багатай юм.

-         АНУ-ын засаг захиргаа 9-р сарын 11-ны хорлон сүйтгэх ажиллагааг хэн санхүүжүүлсэн болохыг шалган тогтоож чадаагүй гэнээ...энэ бол бүр ховорхон худал мэдэгдэл байна.......... энэ асуудал ач холбогдол багатай гэнээ.....энэ бол асар их ач холбогдолтой асуудал юм.

-         9-р сарын 11-ны үйл явдлыг хэн санхүүжүүлсэн нь хамаагүй гэж үү......

            Энэ үйл явдалтай зэрэгцэж 7-р байшин нурж унасан явдлыг ямар нэг үнэмшилтэй тайлбарлахад их хэцүү байгааг хүмүүс мэдэж байгаа....9-р сарын 11-ны  үйл явдлыг мөрдөн шалгах комисс үүнийг яаж ч тайлбарлаж чадаагүй учир зүгээр л энэ тухай асуудлыг өөрийн шалгалтын дүнгийн талаархи тайландаа огт оруулаагүй болно.

            Сурвалжлагч:

-         Яагаад Та мөрдөн шалгах комиссын хурал дээр заавал дэд ерөнхийлөгчтэй хамтдаа очиж оролцохыг шаардсан юм бэ

            Джорж Буш:

-         Комисс асуултууд тавьж байсан...тэгээд бид уулзацгаасан...би тэдний асуултуудад хариулахын тулд түүнтэй уулзахыг хүссэн...

            Нөгөө сурвалжлагч:

-         Үгүй ээ. Та яагаад заавал түүнтэй хамт очихыг хүссэн юм бэ....комисс та бүхнийг тус тусдаа ирэхийг шаардаж байсан шүү дээ

            Джорж Буш:

-         Яагаад гэвэл комиссын тавьж байсан асуултуудад хариулах боломж бид хоёрт гарсан юм. Тэгээд ч би хариулахыг хүсч байсан.......

            Өөр нэг сурвалжлагч:

-         Тэд тангараг өргөж олон нийтийн өмнө үг хэлэх ёстой байсан гэж бодож байна уу

 

            9-р сарын 11-ны Мөрдөн шалгах комисст Буш, Чэйни хоёр өөрсдийн нөхцөлийг тавьж байж сая мэдүүлэг өгсөн байна.

 

                        - тэд хамдаа очиж мэдүүлэг өгсөн

                        - тэд тангараг өргөөгүй

                  - хэвлэл мэдээлэл ба 9-р сарын 11-ны хохирогсдийн гэр

                    бүлийнхэнийг нь оролцуулаагүй

                 - ямар нэг бичлэг хийхийг хориглосон байсан

                  - хуралдааны тэмдэглэл хийхийг хориглосон байсан.

           

            Сурвалжлагч:

 

-         Хохирогсдын гэр бүлийнхэнд ямар нэг бичлэг, бичмэл баримт нотолгоо

      хэрэгтэй болно гэж Та бодоогүй юу?

            Джорж Буш:

-         Надад иймэрхүү асуултыг өчигдөр бас тавьж байсан..Хариулт нь ч бас адилхан...

-         Юу гэнэ ээ?...

 

 

 

            Мөрдөн шалгах комиссийнхны хийсэн дүгнэлт бүр хэтэрхий ховорхон тохиолдох санал нэгтэй дүгнэлт гаргасан байсан юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрэв комиссийн хэн нэг гишүүн өөр санал бодолтой байсан бол үүнийг тайланд огт тусгаагүй гэсэн үг юм.

 

-         Бид түүнийг Бушийн шилжилтийн Засгийн газар урьд нь ажиллаж байсныг олж тогтоосон төдийгүй мөн энэ этгээд Бушийн Засгийн газарт Аюулгүй байдлын зөвлөл байгуулах тухай тунхаг бичгийн анхны нооргийг бичсэн гэдгийг олж мэдсэн юм. 

-         Мөн Иракт дайран ороход хэрэглэсэн Урьдчилан цохилтын довтолгооны стратегийг энэ нөхөр боловсруулсан юм. Тэрээр Кондолиза Райсын сайн найз юм.

-         Бид түүнийг огцруулахыг шаардаж байна.

 

            Мөрдөн шалгах комиссын тайланд Бушийн Засгийн газраас баталж дэмжсэн нэг ч факт баримт, нотолгоо байдаггүй байна.

 

-         Одоо бид яагаад 9-р сарын 11-ны үйл явдлын бүх үнэнийг олж тогтооход хэрэг болох энэ бүх баримт, нотолгоог Зеликоффын толгойлсон комисс авч үзээгүй болохыг ойлгож байна.

-         9-р сарын 11 бол дээрхи номлолыг хуульчилж дэлхийн имперализмын шинэ дайнуудыг санхүүжүүлэх зорилготой зориуд санаатай өдөөн хатгалга гэдгийг бид ойлгож байна.

 

 

 

Хорлон сүйтгэх ажиллагаа буюу терроризм

           

 

           

Терроризм гэдэг бол хүмүүст айдас хүйдэс байнга төрүүлж байхын тулд хүчирхийллийг системтэй тогтмол далд хэрэглэхийг хэлнэ.

Джордж Буш:

-         Хутгаар зэвсэглэсэн, биологийн зэвсэг, алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэгчид, 9-р сарын 11, хорлон сүйтгэгчид хорлон сүйтгэгчид Аль Кайда, цөмийн зэвсэг, 9-р сарын 11, хорлон сүйтгэл,  алан хядах үйл ажиллагаа , хорлон сүйтгэл ...тероризм

Дик Чэйни:

-         9-р сарын 11, 9-р сарын 11 хорлон сүйтгэх ажиллагаа , дайн дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, алан хядах үйл ажиллагаа хорлон сүйтгэх ажиллагаа , алан хядах үйл ажиллагаа,  хорлон сүйтгэгчид дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, 9-р сарын 11....тероризм

 

-         9-р сарын 11, дэлхийг нөмөрсөн алан хядах үйл ажиллагаа, хорлон сүйтгэх ажиллагаа, цөмийн зэвсэг, алан хядагчид, тероризм

 

            Эдгээр үгс хүмүүсийг ховсдоор.... бүр дахин дахин давтагдсаар.......алан хядах ажиллагаа, алан хядагчид, хорлон сүйтгэгчид, хорлон сүйтгэгчид,  9-р срын 11, тероризм, Аль Кайда.......гэх мэт.

            Алан хядагчид, хорлон сүйтгэгчид гэгчтэй хоногийн 24 цагт, долоо хоногийн долоон өдрийн турш хийж байгаа дайн, тэмцэл бидний амьдралын цорын ганц утга учир гэж үү...

 

-         Бидний хойч үе түүхээ эргэн харж алан хядагчидтай хийсэн тэмцэлд яаж ялалт байгуулсан юм бэ гэж асууна.

-         АНУ дахь бүх дээд давхаргынхан, бүх элитүүд үндэстнийг нягтруулах цорын ганц байж болох боломжийг тероризмтэй хийх дайн гэж үзэж байна...Тэд нийгмийг нэг гарт нэг цул байлгахын тулд зориудаар нийгэм дотор гаднын дайсны дүр зургийг бий болгож байна.

-         Карл Шмидтын неоконсерваторуудын онол ёсоор нийгэм оршин тогтнохын тулд заавал нэг дайсны дүр төрх байх ёстой гэж үздэг. Энэ бол маш аюултай зүйл юм. Учир нь тэгвэл Засгийн газар, намууд олон нийтийн байгуулагууд, сэхээтнүүд бүгд аймаар худал зүйлээр амьдрах болно гэсэн үг шүү дээ...

 

            Тероризмд сэжиглэгдэж баривчлагдсан бараг бүх хүнийг хожим нь ямар нэг ял тулгалгүйгээр сулласан байдаг....Гэхдээ хүмүүс алан хядагчийг баривчласан тухай сонингуудаас олж уншсны дараа........

 

            Алан хядах ажиллагаа буюу Тероризм: Засгийн газраас нийгмийн олон нийтийн  бодол санааг өөрийн зорилгоор далдаас удирдаж хөтлөхийн тулд ашигладаг арга юм.

 

            - Тагнуулын төв газар манай улс эх орныг, бид бүгдийг ямар болгож орхисныг харж байна уу...Итгэхэд ч хэцүү юм.

            -  Энэ олон алан хядах хорлон сүйтгэх ажиллагааг харж байн уу

             - Тагнуулын төв газар тэдгээрийн бараг нэг бүрийг зохион байгуулсан юм.

            - Ливанд дахь америкийн тэнгисийн цэргийн байрны халдлага, Кенид дэх АНУ-ын элчин сайдын яаманд халдсан халдлага, Панам уруу ниссэн 103-р рейс, шумбагч Ю Эс Эс Колл уруу довтолсон амиа золиослогч, Оклахома сити, 1993 онд дэлхийн худалдааны төв....

            - Эхний удаа 1993 онд дэлхийн худалдааны төвийн цамхагийг дэлбэлэхэд Тагнуулын төв газрынхан л тэдгээр хорлон сүйтгэгчдэд тусалсан. Тэд л тэслэх бөмбөг хийхэд бэлдэж өгсөн. Тэд л эдгээр хорлон сүйтгэгчдэд жолооны үнэмлэх авч өгсөн...

 

            43 настай Египтийн армийн оффицер Салим энэ ажиллагаанд мэдээлэгч байсан ба түүнд бөмбөг хийх үүрэг өгсөн байна. Харин тэр цаагуураа Холбооны мөрдөх товчооны офицер байсан өөрийн удирдлагадаа очиж энэ тухай хэлсэн байдаг.

 

-         Бид тэнд хуурамч бөмбөг тавих ёстой биз дээ гэж тэрээр асуужээ.

-         Үгүй дээ... Жинхэнэ бөмбөг тавих ёстой гэж удирдлага нь хэлсэн байдаг.

-         Холбооны мөрдөх товчоо 1993 онд дэлхийн худалдааны төвийг довтлох ажиллагааг удирдсан байна. Тэд Ахмед Салимыг хөлслөж түүнд нэг сая доллар, тэслэх бөмбөгийг нь детонатортай нь өгсөн байна. Түүнд бөмбөг хийж бэлтгэх тэгээд түүнийгээ удирдаж байсан тэнэгүүддээ өгч бэлдүүлэхийг тушаасан байна. Дараа нь дэлхийн худалдааны төвд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг даалгасан байна.

/Тээд Гундерсон, Лос Анжелес ба Мемфисийн мужийн Холбооны мөрдөх товчооны дарга асан/

-         Гэвч тэдний аз дутахад 6 хүн энэ дэлбэрэлтэд амь үрэгдсэн ба энэ нь Тероризмын эсрэг хуулийг батлуулж авахад хангалттай шалтаг болж чадаагүй ажээ.

-         Гэвч 2 жилийн дараа 1995 оны 4-р сард Оклахомд МОР-ын байшинг  дэлбэлсэн.

 

            ....168 хүн алагдсан ба жилийн дараа үндсэн хуулиар баталгаажсан олон эрхүүд, иргэний эрх чөлөөг үгүйсгэсэн Тероризмын эсрэг хууль батлагдан гарсан юм.

            2005 оны 7-р сарын 7-нд Лондонд 3 вагон, нэг автобусыг дэлбэлж 56 хүн алагдсан билээ. Яг энэ өглөө тероризм эсрэг сургуулилт хийж байсан ба яг урьдчилан суурилуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох сургуулилалт явагдаж байжээ.

 

            Гэвч энэ бүхэн Яг энэ цаг минутад, Яг энэ метроны станци дээр, Яг ийм төрлийн тэслэх бөмбөгөөр алан хядах ажиллагаа үйлдэгдсэн байна.

 

-         Өглөөний 9,30 - т Лондонд нийтдээ 1000 орчим хүн оролцсон сургуулилалт хийж байсан.Сургуулилалтын төлөвлөгөө ёсоор яг тэр станци дээр бөмбөгүүд тэсрэх ёстой байсан юм. Гэвч ...одоо ч гэсэн миний үс босох шиг болж байна.

-         Нэг үгээр хэлбэл та нар бөмбөг дэлбэрсэн тохиолдолд яах талаар сургуулилалт хийж байхад чинь жинхэнэ бөмбөг дэлбэрсэн гэж ойлгож болох уу

-         Яг үнэн. Тийм зүйл сургуулилалт хийж байхад болсон юм.

 

-         Бид энд бас л тохиолдлын зүйл боллоо гэж үзэх үү.....яг энэ өглөө тэнд метронд таьсан бөмбөгтэй сургуулилалт болж байсан...Мөн 9-р сарын 11-ны өглөө агаарын хамгаалалтын алба онгоц булааж байшин мөргөх яг тийм аюул тулгарсан нөхцөл байдалд ажиллах сургуулилалт хийж байсан шүү дээ

 

-         Яг тэр цагт, яг тэр газар хорлон сүйтгэх ажиллагаанууд болоод байгаа нь Засгийн газраас урьдаас төлөвлөсөн байсан ажиллагааг далдлах халхавчлахад сургуулилалуудыг ашиглаж байсан  гэдгийг батлаж байгаа юм.       / Дэвид Шэйлер, Британийн Ми-5 тусгай албаны ажилтан асан/

9-р сарын 11-ны тухай үнэн

 

 

 

            АНУ-ын Засгийн газарт байгаа гэмт хэрэгтнүүд өөрсдийн ашиг сонирхолыг хангахын тулд  иргэдийнхээ эсрэг өдөөн хатгасан алан хядах ажиллагааг зохион байгуулсан юм.

 

            Тэд иймэрхүү ажиллагааг олон жил хийж ирсэн юм.

 

            9-р сарын 11 бол тусгай албадын зохион байгуулсан ажил юм.

 

            Манай хүмүүс эргэцүүлж бодож чадахаа болиод байгаа гэдэг нь намайг айлгаж байна.

 

            2001 оны 9-р сарын 11-нээс хойш:

 

            АНУ-ын цэргийн зардал жил бүр 100 тэрбум доллароор өсч байна.

 

 

-         Тэнд агуйд байгаа нэг араб бидний эсрэг хамгийн нарийн төлөвлөсөн энэ хорлон сүйтгэх ажиллагааг санхүүжүүлсэн гэж бидний тархинд чихэж хийхийг хичээцгээж байна.

-         Та нар тэнд агуйд байгаа хэсэг хүмүүс америкийн агаарын хамгаалалтын системийг мэхлэж чадсан гэж хэлэх гээд байна уу........Агуйн хүмүүс үүнийг хийж чадсан гэж бодож байна уу

-         Хичнээн хүмүүс Нью-Йоркт алагдсан гэж бодох тусам энэ бол зориуд зохион байгуулсан ажиллагаа байсан гэдэгт улам бүр итгэх болсон... яг нацистууд Рейхстагийг шатаасан шиг...Тэд ийм зүйлийг байнга хийж байдаг. Америкийг бас дахиад л хулхидчихлаа......

 

-         Би та нарт бүх зүйл муу байна гэж ярих гээгүй..Доллар сохор зоос болж хувирсан...банкууд дээрэм хийж байна....дэлгүүрийн худалдагчид лангуун доороо гар буугаа бэлэн байлгаж байна...Хулгайч, дээрэмчид, танхай этгээдүүд гудамжаар дүүрэн байна...үүнийг яах ёстойг хэн ч мэдэхгүй.....Хэзээ дуусах нь бүү мэд....

 

-         Энэ агаараар амьсгалах ямар ч боломжгүй, энэ хоолыг идэх ямар боломжгүй гэж бид бүгд мэдэж байгаа....Харин бид телевизор гэх энэ хайрцагаа үзээд л өнөөдөр 15 хүн алагдаж 67 дээрэм гарсан байна гэхийг сонсоод сууж байна. Яг л ийм байх ёстой мэт... Үүнээс муу байна гэж юу байх вэ...

 

-         Тэд бүр солиорчихож.....Бид ч бүр солиорсон...........Бид дандаа гэртээ л сууцгааж байна... Бидний амьдарч байгаа энэ ертөнц улам л жижигхэн болсоор байна...Бидний хүсч гуйж байгаа зүйл гэвэл ердөө биднийг өрөөнд минь тайван орхиоч, миний ширээний чийдэн, телевизор, үсний сэнс, миний дискнүүдийг битгий хөдөлгөөч...намайг л битгий оролд гэдэг шүү дээ...

 

-         Харин би Таныг оролдох болно. Таныг солиороосой гэж би хүсч байна........

 

-         Та нар эсэргүүцэх хэрэгүй, та нар дургүйцэх хэрэггүй, өөрийн тойргоос Конгресст суугаа гишүүндээ ч бичээд хэрэггүй........Бид инфляци, төсөв, гэж юу байдагийг мэдэхгүй, бүр солиороход бэлэн болоод байна.

 

-         Одоо болсон!!!...Харин та миний амьдрал үнэ цэнэтэй юм шүү гэж хэлэх ёстой..

Онгоц мөргөсөн ДХТөвийн цамхаг дотроос гар утсаар хэлсэн сүүчийн үгс:

            - Эргэн тойрон утаатай байна. Энд аймаар байна........105-р давхар, 2-р цамхаг..........Аймшигтай байна...харанхуй.....амьсгалах агаар алга.......

            - Эхнэр маань намайг зүгээр байгаа гэж бодож байгаа. Би түүн үрүү залгаад энэ байшингаас гарч байна гэж хэлсэн. Бүх зүйл гайгүй байсан.....гэтэл гэнэт БАХ...Бид гурвуулаа байна ...хоёр цонх хагарсан байна..ааааа../нурж унах чимээ....../

 

                        Бид Ерөнхийлөгчийн үг хэлэхийг дамжуулах гэж энэ нэвтрүүлэгийг түр хаалаа.

 

            Ноёд хатагтай нар аа. Нууцлах гэдэг ойлголт чинь өөрөө манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмтэй зөрчилдөж байна. Бид бол өөрсдийн дотоод үнэмшил, түүхийнхээ туршид нууц бүлэглэл, далд бүлгэм, нууц хуралдааныг сөрөн зогсож байсан ард түмэн билээ. Дэлхийн хаа ч байсан хүмүүс бидний эсрэг нэг цул, ямар ч өршөөлгүй хуйвалдаан сөрөн зогсож байна. Энэ хуйвалдааны эзэд нууц арга хэрэслээрээ өөрсдийн нөлөөг улам өргөжүүлж довтлон орохын оронд дотор нь аажмаар нэвтрэх, сонгууль хийхийн оронд төр засгийг нь унагах, хүний эрх чөлөөг баталгаажуулахын оронд айлган сүрдүүлж байна. Энэ систем хүн хүч, материал асар их нөөцийг дайчлан байж бат бэх, өндөр үр ашигтай машиныг бий болгосон ба тэр нь дайн байлдааны, дипломатын, тагнуулын, эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны үйл ажиллагааг явуулж байна. Тэдний бэлтгэл үйл ажиллагаа олон нийтээс далд байдаг ба тэд өөрсдийн буруугаас гарсан алдаа, эндэгдлийг илэн далангүй хүлээхийн оронд байнга нууж хааж байдаг. Энэ систем асар их зардал, олон нийтийн дунд байгаа дургүйцлийг үл тоон харин өөрийн нууцаа хадгалан чимээгүйхэн улам газар авсаар л байна. Ийм зүйлийг гаргахгүй байхын тулд эртний Афинд мэдээллийг олон нийтээс нууцлахыг хориглосон хууль хүртэл үйлчилж байжээ. Америкийн ард түмэнд мэдээлэл өгч урьдчилан сануулж байх энэ чухал үйл хэрэгт надад та бүгдийн тусламж хэрэгтэй байна. Та бүгдийн тэр тусламжтайгаар хүмүүст төрөлхийн заяагдмал тэр эрх чөлөө, хэнээс ч хараат бус байдлыг эргүүлэн өгч чадна гэдэгт итгэж байна.

                                         / АНУ-ын Ерөнхийлөгч Джон Фитджеральд Кеннеди /


 

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)