СҮҮЛЧИЙН СЭТГЭГДЛҮҮД

УЛААНБААТАРЫН ЦАГААР

Мэдээллийг Үзсэн Тоо : 700999

МОНГОЛ ЗОЛИОС БОЛСООН ?!

ЗОЧДЫН СТАТИСТИК



ШИНЭЭР ГАРСАН НОМУУД !!!

 


ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ

Таны бодлоор манай нийгмийн одоогийн хямрал, уруудлын хамгийн гол шалтгаан юу вэ?
И-мэйл

 

Яг одоогоос 70 гаруй жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд "холбоотон" нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиослож байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорхи үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.

 

Энэ дайны дараа 1946 онд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ дайны буруутнуудыг – Гитлерийн нацист Германы цэргийн зарим гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө Нюрнбергийн Олон улсын Дээд Шүүхээр шүүж тэдэнд зохих ялыг нь оноосон юм. Гэвч тэдгээр цэргийн гэмт хэрэгтнүүд бол энэ аймшигт дайныг гардан хийсэн, энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн зөвхөн гүйцэтгэгчид байсан бөгөөд харин энэ дайныг бүүр эхнээс нь захиалсан, мөн зохион байгуулж турхирсан, эндээс асар их ашиг хонжоо олж гарсан жинхэнэ эзэд - Гитлерийн нууц ноёд - энэ дайны буруутнууд нь хөшигний ард сугаран үлдэж чадсан юм...

 

Өнөөдөр тэр үйл явдлуудаас хойш 70 жилийн дараа Барууны улстөрчид болон тэдний цаад эзэд нь болох санхүүгийн олигархууд одоо Европ тив болон Ойрхи Дорнодод нацизм-фашизмыг дахин амилуулж хүн төрөлхтнийг дэлхийн дайнд түлхэж байгааг бид бүхэн харж сонсож ажиглаж байгаа билээ. Тэд өнгөрсөн энэ дайны бүх хүнд хүчрийг үүрч гарч асар их гарз хохирол амсан байж энэхүү Агуу Ялалтыг байгуулсан ЗХУлс-ОХУлсын эсрэг одоо мэдээллийн элдэв гүтгэлэг дайралтуудыг зохион байгуулж мөн санхүү-эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авах, хил залгаа улс орнуудыг нь эзлэн авч түшиц газраа болгож байгаа. Мөн саяхнаас "ардчилсан" Украйны засгийн эрхэнд илэрхий фашист-нацистуудыг гарган тавьж ОХУлс уруу турхирч тэднээр дайн өдөөлгөхөөр оролдож байгаа нь үнэн хэрэг дээрээ Барууны гүрнүүд ОХУлсын эсрэг цаашилбал Евразийн бүх ард түмнүүдийн эсрэг ээлжит түрэмгийлэл - дайн зарлаад байгааг нь баталж байгаа хэрэг юм.  Хэрэв Түүхийг гүнзгийхэн судлаад үзвэл англисаксууд ер нь бүх түүхэн туршдаа бусдын гараар/цусаар бусдын нутаг дэвсгэр дээр өөрийнхөө ашиг хонжооны төлөө "дайтах"-ыг илүүд үзэж ирсэн "өвөрмөц араншин уламжлал"-тай бөгөөд тэд одоо ийм "уламжлалт" "хороо найруулж” одоогийн энэ хүйтэн дайныг удалгүй халуун цөмийн дайн болгон өргөжүүлэн өдөөхөөр зорьж байна!

 

Үүгээрээ тэд өнөөгийн манай дэлхийн бүх ард түмнүүдийг долларын бүрэн боолчлолын дөнгөнд хийсэн байгаа Барууны цөөхөн элитийн үнэмлэхүй жанжлал, дангаар ноёрхол - жирийн хүн зонг үзэн ядагч либерал фашист үзэл суртал бодлогоо цаашид ч хадгалсаар байхыг, бусад улс үндэстнүүдийг "ардчилал, чөлөөт зах зээл" гэгчээр хууран мэхэлж булаан дээрэмдэж цөлмөн хоосолж байгаа паунт-долларыг цаашид ч энэ хэвээр хадгалж үлдэхийг мөн дэлхийн бусад улс үндэстнүүдээс олон жилийн турш “цаасан” доллар, "цаасан" паунт, "цаасан" еврогоороо хүчээр сольж авч ийнхүү үнэгүй зээлээр аваад тансаглаад хэрэглэчихсэн асар их өрөө ингэж цайруулахыг зорьж байна...

 

Өнөөдөр АНУлс 18,3 их наяд долларын өртэй, Европын Холбоо 17 их наяд еврогийн өртэй байгаа бөгөөд тэд энэхүү асар их өр-зээлээ төлөх ямар ч чадавхи, шансгүй болчихоод байгаа билээ...

 

1 тэрбум = 1000 сая = 1 000 000 000            1 их наяд = 1000 тэрбум = 1 000 000 000 000 

 

Ер нь аливаа дайн, тэр тусмаа дэлхийн хэмжээний, олон улс үндэстнүүдийг хамарсан дайн дажин бол юуны өмнө бусад ард түмнүүдийн хөрөнгө баялагийг нь, байгалийн болон хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүч бусад боломжуудыг нь элдэв аргаар булаан авахын төлөө, өрсөлдөгчдийгөө эдийн засгийн бүслэлтэнд шахан оруулж улс үндэстнийх нь хөгжил дэвшлийг улдан чангааж эрхшээлдээ оруулах зорилготой байдгийг, харин коммунизм-ардчилал-либерализм гэх мэт үзэл суртлын нэр хаяг шошго бол энэхүү цаад сэдэл, чин зорилгуудыг нь жирийн олонхиос нуун халхлах гэсэн зорилготой эд гэдгийг, үүний зэрэгцээ Барууны элдэв явуулгын "ачаар" улс нийгэмд нь үүссэн түр зуурын бухимдал, хүндрэлүүдийг нь ашиглаж хүн зоныг нь хуурч мэхэлж улс орныг нь эзлэн авч бүх зүйлийг нь худал амалж байгаад нураан самарч колоничлолын өр зээл - боолчлолын дөнгөнд хийх гэсэн зорилготой, харийн хоосон “инээсэн” чивэлт баг нь гэдгийг бид эцсийн эцэст ойлгож ухаарах ёстой, сэрэх сэхээрэх цаг ирээд байна.

 

 

Энэ ном Интер мөн Мир номын сүлжээ дэлгүүрүүд болон Билэг их дэлгүүрийн номын худалдаанд бий. 

 

 

 

 

ЭНЭ ТҮҮХИЙН ОЛОН ОНЬСОГУУДЫГ ИЛЧИЛСЭН ШИНЭ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

 

 

 Энэ ном Азхур мөн Интерном ба Мир номын сүлжээ дэлгүүрүүдэд бий ...

 

Энэ номын талаархи бүх сэтгэгдлийг тус сайтны емайл хаягаар хүлээн авах бөгөөд энэ түүхийн талаархи хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна. 

 

 


( 12 Үнэлгээнүүд )
 
Гитлерийн нууц ноёд ... хэн байсан бэ? - 4.7 out of 5, based on 12 votes

Та сэтгэгдлээ үлдээнэ үү!

Та дурын эсвэл өөрийн нэрээрээ энд сэтгэгдлээ үлдээж болно. Таны санаа бодол, төрсөн сэтгэгдэл бусад хүмүүст сонирхолтой, чухал байна гэдэгт итгэж байна. Та бусдыг хүндэтгэж харьцах, энэ нийтлэлтэй холбоотой зүйл бичих хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Жич: Хэрэв Таны PC монгол үсгийн тохиргоо хийгээгүй бол кирил монгол үсгээр комментууд бичихийн тулд Setting -> Control Panel -> Regional and Language Optoin -> Languages -> Details... -> Add...-> Mongolian -> Apply -> OK гээд л дараа нь MN-хэлийг сонгоод монгол үсгээрээ бичих боломжтой. Ингэвэл улам олон хүмүүс үлдээсэн комментыг унших болно гэдгийг анхаарна уу.
АНХААР!Монгол (кирилл) үсгээр монгол хэл бичгийн дүрмээр зөв бичээгүй бүх комментуудыг 2012.05.25-наас нийтлэхгүй байхаар шийдсэн болно! Танд албан ёсны монгол кирилл үсгээрээ бичих чадвар байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Та энэ тухай "Интернэт соёлын хэм хэмжээ" нийтлэлээс үзнэ үү.

Илгээх код
Илгээх кодыг шинэчлэх (кодыг буруу оруулсан бол өмнөх тэмдэг дээр дарж гарч ирсэн шинэ кодыг доор хуулж бичээд илгээх товчин дээр дарна уу)